Тээвэр хөгжлийн банк нь урт хугацааны тогтвортой өсөлт, өрсөлдөх чадварыг мэргэшсэн хүний нөөц, мэдлэг, инновацад суурилсан хөгжлөөр бэхжүүлэхийг бизнесийн стратегийнхаа чухал чиглэл болгон ажиллаж байна. Энэ хүрээнд банк, санхүүгийн салбарын ирээдүйн чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэх, их сургууль болон бизнесийн байгууллагын уялдаа холбоог бэхжүүлэх зорилгоор Монгол Улсын Их Сургуультай боловсрол, хүний нөөцийн хөгжил, судалгаа шинжилгээ, инновацын чиглэлээр […]
Тээвэр хөгжлийн банк нь хувийн банкны үйлчилгээний чанар, стандартыг олон улсын түвшинд хүргэх бодлого, стратегийн зорилгын хүрээнд “Банк, санхүүгийн академи” болон “European Financial Planning Association (EFPA)” байгууллагуудтай хамтран Certified Private Banker мэргэшүүлэх хөтөлбөрийг Монгол улсад анх удаа амжилттай хэрэгжүүлж, тус хөтөлбөрт хамрагдсан хувийн банкирууд олон улсын мэргэшсэн сертификатаа гардан авлаа. Энэхүү хөтөлбөрийг амжилттай дүүргэснээр Тээвэр […]
БНХАУ-ын Шямэнь хотноо 2026 оны есдүгээр сарын 8-11-ний өдрүүдэд зохион байгуулагдаж буй 26 дахь удаагийн Олон улсын хөрөнгө оруулалт, худалдааны үзэсгэлэн (CIFIT 2026)-д Монгол Улсаас Тээвэр хөгжлийн банк оролцож байна. Олон улсын хөрөнгө оруулалт, худалдаа, санхүүгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн “CIFIT 2026” үзэсгэлэнгийн хүрээнд хил дамнасан юанийн төлбөр тооцооны дэд бүтцийг бэхжүүлэх, банк, санхүүгийн байгууллагуудын […]
Олон улсын үнэлгээний “Fitch Ratings” агентлаг нь 2026 оны 08 сарын 21-ний өдөр Тээвэр хөгжлийн банкны зээлжих зэрэглэлийг ‘B-’ түвшинд хэвээр хадгалж, төлөвийг “Тогтвортой” хэмээн үнэллээ. Тус агентлагийн тайланд Тээвэр хөгжлийн банкны зээлийн багц 2025 онд 35 хувиар өссөн ба салбарын дунджаас мэдрэгдэхүйц өндөр хурдаар тэлсэн болохыг онцолжээ. Мөн харилцах, хадгаламж хоёр дахин өссөн нь […]
Тээвэр хөгжлийн банк нь боловсрол, оюуны хөгжлийг дэмжих нийгмийн хариуцлагын бодлогын хүрээнд Монгол Улсад анх удаа зохион байгуулагдсан Mongolian International Mathematics Competition (MIMC) 2026 олон улсын математикийн олимпиадын ивээн тэтгэгчээр хамтран ажиллаж, дэлхийн хэмжээний энэхүү арга хэмжээг амжилттай зохион байгуулахад хувь нэмрээ орууллаа. MIMC 2026 олимпиад нь 7.22-7.27 өдрүүдэд дэлхийн 32 орны 1,000 гаруй сурагч, […]
Тээвэр хөгжлийн банк 2026 оны II улирлын санхүүгийн тайлангаа харилцагчид, хамтран ажиллагч байгууллагууд, хувьцаа эзэмшигчид болон олон нийтэд нээлттэй танилцуулж байна. 2026 оны 6 дугаар сарын 30-ны байдлаарх Тээвэр хөгжлийн банкны бусдаас татан төвлөрүүлсэн харилцах, хадгаламжийн үлдэгдэл өмнөх оны мөн үетэй харьцуулахад 73 хувиар өсөж, 1.4 их наяд төгрөгт хүрсэн байна. Нийт хөрөнгө мөн хугацаанд […]
Тээвэр хөгжлийн банк болон Монгол Улсын Их Сургуулийн Бизнесийн сургууль боловсрол, хүний нөөцийн хөгжил, судалгаа шинжилгээ, инновац болон салбарын мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх чиглэлээр хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Тээвэр хөгжлийн банкийг төлөөлж Гүйцэтгэх захирлын орлогч Э.Мөнхжаргал, МУИС-ийн Бизнесийн сургуулийг төлөөлж Бизнесийн сургуулийн захирал, профессор Н.Батнасан нар гарын үсэг зурсан бөгөөд уулзалтад МУИС-ийн […]
Монгол Улсын Засгийн газар болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас улсынхаа нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй ТОП-100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Тээвэр хөгжлийн банк 4 дэх жилдээ дараалан шалгарч, улсын төсөвт нийт 21.7 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлэн, санхүүгийн салбарын тэргүүлэгч байгууллагуудын нэг болохоо дахин баталгаажууллаа. Тээвэр хөгжлийн банк нь Монгол […]
Тээвэр хөгжлийн банк болон Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Менежментийн сургууль хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх, банк, санхүүгийн салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, ирээдүйн мэргэжилтнүүдийг бэлтгэх чиглэлээр хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Тээвэр хөгжлийн банкийг төлөөлж Гүйцэтгэх захирлын орлогч Э.Мөнхжаргал, ШУТИС-ийн Менежментийн сургуулийг төлөөлж тус сургуулийн Сургалт, чанарын албаны дарга М.Банзрагч нар гарын үсэг зурсан […]
Тээвэр хөгжлийн банк нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд байгаль орчноо хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой мод болон ногоон байгууламжийг нэмэгдүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулан хаврын мод тарих аянд 6 дахь жилдээ идэвхтэй оролцлоо. Энэ удаагийн мод тарих арга хэмжээний хүрээнд Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнд өмнөх жилүүдэд тарьж […]
Тээвэр хөгжлийн банк нь Монгол Улсын эдийн засгийн чухал хөдөлгөгч хүч болсон жижиг, дунд бизнес эрхлэгчдэд бодит дэмжлэг үзүүлэх зорилгоор тэдний хэрэгцээ, хөгжлийн үе шатанд нийцсэн санхүүгийн шийдлүүдийг санал болгож байна. Банк нь бизнес бүрийн онцлог, тогтвортой өсөлтийг дэмжих, урт хугацаанд хамтран хөгжих найдвартай стратегийн түнш байхыг зорин ажиллаж байна. ТАНЫ БИЗНЕСИЙН ОНЦЛОГТ НИЙЦСЭН САНХҮҮГИЙН […]
Тээвэр хөгжлийн банк нь хувийн банкны үйлчилгээний чанар, чадавхыг олон улсын түвшинд хүргэх зорилгын хүрээнд Монголын “Банк, санхүүгийн академи” болон “European Financial Planning Association (EFPA)” байгууллагуудтай хамтран Certified Private Banker хөтөлбөрийг албан ёсоор эхлүүллээ. Энэхүү хөтөлбөр нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн European Investment Practitioner (EIP) мэргэжлийн гэрчилгээ болон Монгол улсын “Банк санхүүгийн академи”-ийн “Certified Private […]
Тээвэр хөгжлийн банк нь Монгол Улсын банк, санхүүгийн салбарт төдийгүй өөрийн харилцагчдадаа дэлхийн стандартад нийцсэн, инновацлаг бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлсээр ирсэн билээ. Энэ хүрээнд банк нь картын үнэнч харилцагчдадаа зориулан хил хязгааргүй төлбөр тооцооны боломжийг олгох, орчин үеийн минимал хийцлэл бүхий “Splendor Plus” ЮнионПэй брэндийн картыг зах зээлд албан ёсоор танилцуулж байна. Нэр хүнд, найдвартай байдлын […]
Банкны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал зарлах тухай Монгол Улсын Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйл 59.4 дэх заалт, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалт, 60.2 дахь заалт, Банкны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.4 дэх заалт, Тээвэр хөгжлийн банк ХК-ийн дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь заалт, 11.4 дэх заалт, 11.6 дахь заалт болон Төлөөлөн […]
Тээвэр хөгжлийн банк нь олон улсын жишигт нийцсэн хувийн банкны үйлчилгээг хүргэх стратегийн хүрээнд гадаад төлбөр тооцооны дэд бүтцээ шинэ шатанд гаргасан юанийн болон ам.долларын гүйлгээг шууд гүйцэтгэж буй Монгол Улсад тэргүүлэх банк юм. Ингэснээр гадаад худалдаа, арилжаа эрхлэгч харилцагчдад гадаад төлбөр тооцоогоо илүү ХУРДАН, ХЯЛБАР, ХЯМД нөхцөлөөр гүйцэтгэх боломжтой болсон байна. Энэ хүрээнд тус […]
2025 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар Тээвэр хөгжлийн банкны нийт актив өмнөх онтой харьцуулахад 50 хувиар өсөж, 1.7 их наяд төгрөгт хүрлээ. Эх үүсвэрийн тогтвортой өсөлтийг амжилттай ханган ажилласны үр дүнд нийт татан төвлөрүүлсэн хөрөнгийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс хоёр дахин нэмэгдэж 1.4 их наяд төгрөгт хүрсэн байна. Тайлант хугацаанд мөнгөний нийлүүлэлт 9 хувиар өссөн орчинд банкны өсөлт зах зээлийн […]
Сүүлийн үед арилжааны банкуудын нэр, логог ашиглан иргэдийг төөрөгдүүлсэн цахим залилангийн тохиолдол нэмэгдэж байгаа бөгөөд залилан хийж буй этгээдүүд нь өөрсдийгөө банкны ажилтан, албан байгууллага гэж танилцуулан утсаар ярих, мессеж илгээх, хуурамч линк явуулах замаар картын дугаар, нууц код (PIN), нэг удаагийн баталгаажуулах код (OTP) болон аппликэйшнд нэвтрэх мэдээллийг авахыг оролдож байна. Банк нь утсаар, […]
Тээвэр хөгжлийн банк АНУ-ын тэргүүлэгч The Bank of New York Mellon (BNY) банктай корреспондент харилцааг албан ёсоор тогтоож, Нью-Йорк дахь төв салбарт ам.долларын клирингийн дансаа амжилттай нээсэн Монгол Улс дахь анхдагч банкуудын нэг боллоо. Дэлхийд тэргүүлэгч BNY банктай эхлүүлж буй ам.долларын гүйлгээ дамжуулах энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсын хил дамнасан худалдаа, эдийн засгийн үйл […]
Банк санхүүгийн салбарын шилдэг гүйцэтгэл, инноваци, манлайллыг үнэлдэг олон улсын нэр хүнд бүхий Global Banking & Finance Review сэтгүүл “Global Banking & Finance Awards 2025” шилдэгүүдээ тодруулж Тээвэр хөгжлийн банкийг “Best Private Bank Mongolia” буюу “Монгол Улсын шилдэг Хувийн банк”-аар шалгарууллаа. Энэхүү шагнал нь Тээвэр хөгжлийн банк үйл ажиллагаа болон харилцагчийн цар хүрээгээ тасралтгүй өргөжүүлж, […]
Тээвэр хөгжлийн банкны 2025 оны III улирлын байдлаар нийт активын хэмжээ 1.5 их наяд төгрөгт хүрч, нийт татан төвлөрүүлсэн харилцах, хадгаламжийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 96 хувиар өссөнөөр 1.0 их наяд төгрөгт хүрэв. Тус хугацаанд мөнгөний нийлүүлэлт 7 хувиар өссөн орчинд банкны өсөлт зах зээлийн өсөлтөөс ойролцоогоор 8 дахин өндөр гүйцэтгэлтэй байв. Тайлант хугацаанд […]
Таныг таних боломжтой аливаа мэдээлэл нь “хувийн мэдээлэл” гэж тооцогдох бөгөөд дараах мэдээллийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр цуглуулах, ашиглах, дамжуулахыг хуулиар хориглосон байдаг. Үүнд: Үйлчилгээний байгууллагууд таны мэдээллийг хуульд заасан хүрээнд авч болох ба мэдээллээ өгөхөөс өмнө ямар зорилгоор ашиглах болон нууцлалыг хэрхэн хамгаалах талаар зайлшгүй асуух хэрэгтэй. ХУВИЙН МЭДЭЭЛЛЭЭ ХЭРХЭН ХАМГААЛАХ ВЭ? Цахим орчинд хувийн мэдээллээ […]
Харилцагч та төлбөрийн картын хэрэглээг аюулгүй байлгах үүднээс картын нууц мэдээллээ хамгаалаарай. Харилцагч та өдөр тутам картын гүйлгээгээ өөрийн ибанкны картын хуулга болон имэйл хаягаар илгээгдсэн гүйлгээний мэдэгдэлээр хянах эсвэл мессеж мэдээ үйлчилгээнд бүртгүүлэн гүйлгээний мэдэгдлийг цаг алдалгүй авах. Картын эмзэг мэдээллээ/картын дугаар, cvv код, пин код/ хамгаалах, бусдад дамжуулахгүй байх Картын гүйлгээ хийхдээ соронзон […]
Монгол Улсын санхүүгийн салбарт технологийн шинэчлэл, олон улсын холболтыг өргөжүүлэх зорилгын хүрээнд Тээвэр хөгжлийн банк нь БНХАУ-ын технологийн тэргүүлэгч компани Pax Computer Technology (Shenzhen)Co., Ltd -тэй амжилттай хамтран ажиллаж байна. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Тээвэр хөгжлийн банк нь олон улсын дижитал санхүүгийн сүлжээнд холбогдох шаардлагатай техник тоног төхөөрөмж, программ хангамжийн шийдэл, болон мэргэжлийн зөвлөх, дэмжлэгийн […]
Тээвэр хөгжлийн банк нь олон улсын 100 гаруй улсад ашиглагддаг UnionPay аппликэйшн-д UnionPay картаа холбоод, гадаад төлбөр тооцоогоо илүү хялбар, аюулгүй хийх боломжийг танд олгож байна. UnionPay аппликэйшн нь олон улсад төлбөр төлөхөөс гадна, онлайн худалдан авалт хийх, тухайн улс орон бүрийн хөнгөлөлт урамшуулалд хамрагдах зэрэг санхүүгийн олон төрлийн үйлчилгээг нэг дор багтаасан дижитал платформ […]
Тээвэр хөгжлийн банк нь олон улсын банк хоорондын юанийн төлбөр тооцооны CIPS (Cross-border Interbank Payment System) сүлжээний “Шууд оролцогч” гишүүн болсон Монгол улсын төдийгүй зүүн хойд Азид анхны банк болсон билээ. Ийнхүү CIPS системийг амжилттайгаар нэвтрүүлсний хүрээнд банк харилцагчдынхаа гадаад худалдаа, бизнесийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор юанийн гадаад шилжүүлгийг 2025 оны 12-р сарын 31-нийг хүртэл […]
Олон улсын үнэлгээний “Fitch Ratings” агентлаг нь 2025 оны 09 сарын 03-ны өдөр Тээвэр хөгжлийн банкны зээлжих зэрэглэлийг шинээр тогтоон хэтийн төлөвийг “Тогтвортой” хэмээн үнэллээ. Fitch агентлагийн тайланд “Тээвэр хөгжлийн банк”-ны зээлийн багцын өсөлт 2025 оны эхний хагас жилд 20 хувиар өсч зээлийн багцын өндөр өсөлтийг хангахын зэрэгцээ салбарын дунджаас өндөр түвшинд тэлж байгааг онцолжээ. […]
Тээвэр хөгжлийн банк интернэт банкандаа MFA (Multi-Factor Authentication) буюу давхар баталгаажуулалтыг нэвтрүүллээ. Тус баталгаажуулалт нь хэрэглэгч системд нэвтрэхдээ зөвхөн нууц үгээр хязгаарлагдахгүй, өөр нэмэлт баталгаажуулалтын алхам хийж ордог аюулгүй байдлын нэмэлт шат юм. Яагаад MFA – Давхар баталгаажуулалт чухал вэ? Нууц үг алдагдсан тохиолдолд харилцагчийн хувийн мэдээллийг хамгаалж үлдэх боломжтой; Цахим залилан бусад смишинг төрлийн […]
SmiShing (SMS Text Phishing) буюу мессеж луйвар нь олон улсад өргөн тархаад буй халдлагын нэг төрөл юм. Гар утсаараа мессеж бичих, хүлээн авах өргөн хэрэглээг ашиглан бусдыг залилах, цахим луйвар үйлдэх, хувийн мэдээлэлд нь халдах тохиолдол нэмэгдэх хандлага олширч байгаатай холбогдуулан дараах анхааруулга зөвлөмжийг хүргэж байна. Утсаар ирсэн мессежинд болгоомжтой хандаарай – Танихгүй дугаараас ирсэн […]
Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 66 дугаар тогтоолын дагуу 2025 оны 8 дугаар сарын 1 буюу өнөөдрөөс эхлэн ипотекийн зээлдэгчийн амь насны даатгалыг зөвхөн урт хугацааны даатгалын компаниар хийлгэх зохицуулалт хэрэгжиж эхэллээ. Тус шинэ зохицуулалтаар ипотекийн зээл шинээр авч буй иргэд болон одоогийн даатгалын гэрээний хугацаа дуусаж, сунгах тохиолдолд урт хугацааны амь насны даатгалын бүтээгдэхүүнд […]
Тээвэр хөгжлийн банк харилцагчдаа учирч болох аливаа санхүүгийн эрсдэлээс хамгаалах зорилгоор “Харилцагчийн мэдээлэл шинэчлэх аян”-ыг бүх салбар нэгжээрээ дамжуулан зохион байгуулж эхэллээ. Арилжааны банкууд мөрдөгдөж буй холбогдох хууль тогтоомжийн дагуу харилцагчдын мэдээллийг шинэчлэх үүргийг хэрэгжүүлэн ажилладаг билээ. Харилцагч та мэдээллээ шинэчилснээр банкны үйлчилгээг тасралтгүй, түргэн шуурхай авах, мөн гуравдагч этгээдийн халдлага, залилангийн гэмт хэрэг гэх […]




Харилцагч та интернэтэд холбогдсон дурын төхөөрөмжөөс банкны үйлчилгээг орон зай, цаг хугацаанаас үл хамааран хялбар байдлаар авах боломжтой. Та TransBank аппликэйшн татах бол доорх холбоос дээр дарна уу.












































