Тогтвортой хөгжлийн бодлого

Тогтвортой хөгжил гэж юу вэ?

Тогтвортой хөгжил гэдэг нь өнөө үеийн хэрэгцээг хангахдаа ирээдүй үеийн хэрэгцээг хязгаарлахгүй байх явдал юм.

Тогтвортой хөгжлийн зорилт – 2030

Тогтвортой хөгжлийн зорилт нь нийгэм, эдийн засаг, байгаль орчин гэсэн гурван тулгуурт суурилан тогтвортой хөгжилд хүрэх дэлхий нийтийн урт хугацааны бодлогын баримт бичиг юм.

Тээвэр хөгжлийн банк нь байгаль орчин, нийгэмд ээлтэй үйл ажиллагаа явуулан, улс орныхоо хөгжил дэвшлийг Тогтвортой хөгжлийн зорилтуудад тулгуурлан ахиулахыг зорин ажиллаж байна.

 

Банкны тогтвортой хөгжлийн бодлого

Нийтлэг үндэслэл

Тээвэр хөгжлийн  банк (Цаашид “Банк” гэх)-ны Байгаль Орчин, Нийгмийн Бодлого (Цаашид “БОНБ” гэх)-ын үндсэн зорилго нь Монгол Улсын Тогтвортой Санхүүжилтийн Хөтөлбөрийн (Цаашид “ТоС” гэх) хүрээнд банкны үйл ажиллагаанд байгаль орчин, нийгмийн талаар баримтлах үндсэн зарчмууд, банкны хүлээх байгаль орчин, нийгмийн эрсдлийн хэм хэмжээ, хяналтын тогтолцоог тодорхойлоход оршино.

Тээвэр хөгжлийн банкны Байгаль орчин, Нийгмийн Бодлоготой энд дарж танилцана уу.

Тогтвортой санхүүжилт
Санхүү хариуцсан дэд захирал, түүний харъяаны нэгжүүд нь Банкны санхүү, бүртгэлийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулдаг ба дараах үйл ажиллагааг хэрэгжүүлдэг:
Хориглогдсон үйл ажиллагаа

Банкны нэгдсэн төсвийн удирдлагыг үр ашигтайгаар зохион байгуулах, удирдлагын мэдээллийн системийн тасралтгүй байдлыг хангаж, зөв зоxистой, түргэн шуурxай xэрэгжүүлэх замаар удирдлагыг мэдээллээр хангаж, оновчтой шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх.

Ногоон ангилал, шалгуур

Банкны санхүүгийн тайланг СТОУС-д нийцүүлэн үнэн зөв бэлтгэж, санхүүгийн тайланг хөндлөнгийн аудитын байгууллагаар баталгаажуулж, санхүүгийн мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг эрхэмлэн, хэрэглэгчдийг тоон мэдээллээр хангаж ажиллах.

Бизнесийн ёс зүй ба ил тод байдал

Банкны санхүүгийн үйл ажиллагааны үндсэн чиглэлийг тодорхойлж, холбогдох хууль тогтоомж, СТОУС-д нийцүүлсэн нягтлан бодох бүртгэлийн бодлогыг боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих, учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бууруулах.

ТУЗ-ийн хараат бус гишүүний ажлын тайлан
Тайлан
2022 оны 1 улирал
Үзэх
Тайлан
2021 оны 4 улирал
Үзэх
Тайлан
2021 оны 3 улирал
Үзэх
Хамтын ажиллагаа

Бүс ба Зам санаачилгын Ногоон Хөрөнгө Оруулалтын Зарчмууд

Монголын Тогтвортой Санхүүгийн Холбоо