Банкны товч танилцуулга

Тээвэр хөгжлийн банк нь 1997 онд үүсгэн байгуулагдаж, өдгөө 28 дахь жилдээ Монгол улсын банк санхүүгийн системд тогтвортой үйл ажиллагаа явуулж буй ууган банк бөгөөд Монголын анхны олон улсын жишигт нийцсэн хувийн банкны үйлчилгээг үзүүлэгч банк юм.

Тээвэр хөгжлийн банк нь 2016 онд Банкны хувьцаа эзэмшигчид шинэчлэгдэж, 100% Монголын хөрөнгө оруулалттай банк болсноор банк шинэ үеийн түүхийн гараагаа эхлүүлсэн билээ.

2021 онд Банкны тухай хууль болон Компанийн тухай хуульд нийцүүлэн Монголбанкнаас 7 дугаар сарын 27-ны өдөр гаргасан зөвшөөрлийн дагуу Тээвэр хөгжлийн банк болон Кредит банкууд нэгдсэн түүхэн өөрчлөлт болж үйл ажиллагаагаа өргөжүүлж байлаа.

2020 онд хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээгээ 100 тэрбум төгрөгт хүргэсэн хоёрдогч банк болж байсан төдийгүй тогтвортой санхүүжилтийг хэрэгжүүлэгч “Шилдэг ТоС”, “AsiaMoney” сэтгүүлийн нэрэмжит “Нийгмийн хариуцлагатай” банкаар шалгарч байв.

2021 онд Банкны тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу Тээвэр хөгжлийн банк нь хувьцаат компани болох төлөвлөгөөгөө Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлж, Монголбанкнаас төлөвлөгөөг үндэслэлтэй хэмээн дүгнэж, 2022 онд Тээвэр хөгжлийн банк хувьцаат компани болсон билээ. Ийнхүү банкны ололт амжилт тогтмол өссөөр одоо 13 салбар нэгжээрээ дамжуулан харилцагчдадаа санхүүгийн иж бүрэн үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.

Бид үргэлж салбартаа шинийг санаачлагч байж, харилцагчдынхаа хамтын үнэ цэнийг эрхэмлэгч санхүүгийн тогтвортой түнш банк байхаас гадна Олон улсын банк, санхүүгийн тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт технологиор дамжуулан харилцагч төвтэй үйлчилгээг эрхэмлэж, ил тод, тогтвортой үйл ажиллагааг чухалчлан ажилладаг.

Эрхэм зорилго

Бид тогтвортой хөгжлийг дэмжсэн дэвшилтэт санхүүгийн цогц шийдлийг чадварлаг хамт олон, хариуцлагатай санхүүжилт, харилцагч төвтэй үйлчилгээ, нийгмийн хариуцлага, сайн засаглалд тулгуурлан харилцагч бүрдээ хүргэх болно.

Алсын хараа

Олон улсын жишигт нийцсэн Хувийн банк болно.

Уриа

Хөгжлийг хурдасгах таны санхүүгийн түнш

Үнэт зүйл
БАГИЙН АЖИЛЛАГАА
  1. Итгэл, хүндэтгэлтэй харилцааг эрхэмлэх
  2. Бие биеэ дэмжиж багаар ажиллах
  3. Хамтын үнэ цэн бүтээж, нэг зорилгын төлөө зүтгэх
Үнэт зүйл
МЭРГЭЖЛИЙН ХАМТ ОЛОН
  1. Мэргэжлийн
  2. Гүйцэтгэл сайтай, бүтээмжтэй
  3. Хөдөлмөрч, хичээл зүтгэлтэй ажиллах
Үнэт зүйл
ХАРИЛЦАГЧ ТӨВТЭЙ
  1. Бизнесийн нөхцөл байдлыг сайн мэдэрч ойлгох
  2. Асуудлыг зөв шинжиж дүгнэх
  3. Оновчтой ухаалаг шийдэл санал болгох
Үнэт зүйл
ХАРИУЦЛАГАТАЙ
  1. Өндөр ёс зүй, зарчимтай
  2. Ажил, үг, үйлдэлдээ эзэн байх
  3. Харилцагч, хамт олон, нийгэм, хувийн эрх ашиг гэсэн эрэмбийг мөрдөх
Үнэт зүйл
ШИНИЙГ ЭРЭЛХИЙЛЭГЧ
  1. Өөрчлөлт хөгжилд тэмүүлэгч, шинийг эрэлхийлэгч, бүтээлч сэтгэлгээтэй
  2. Өөрийгөө таних, хөгжүүлэхийн төлөө тасралтгүй суралцагч
  3. Зорилгоосоо няцдаггүй, сахилга баттай, манлайлагч
1 / 5
Бизнес стратеги

Бид харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагад тулгуурласан санхүүгийн иж бүрэн, сэтгэл ханамжтай үйлчилгээг хүргэх замаар тэдний хүлээлтээс давсан чанарыг үзүүлж, улмаар санхүүгийн чадвар болон итгэл үнэмшлийг нь дээшлүүлж, үнэ цэнийг нь нэмэгдүүлэх зорилгоор үйл ажиллагаагаа дараах 7 чиглэлээр өргөжүүлж байна. Үүнд:

  1. Хувийн банк
  2. Хятад хамтын ажиллагаа
  3. Үйлдвэр, уул уурхай
  4. Экспорт, Импорт худалдаа
  5. Төр, хувийн хэвшил
  6. Барилга, дэд бүтэц
  7. Шинэ төсөл
Банкны түүхэн замнал, онцлох үйл явдлууд
  1. Oct 01 2016
  2. Oct 01 2017
  3. Jan 01 2018
  4. Aug 01 2018
  5. Dec 29 2018
  6. May 01 2019
  7. Dec 01 2019
  8. Jan 01 2020
  9. Apr 01 2020
  10. Apr 15 2020
  11. May 01 2020
  12. Oct 01 2020
  13. Oct 01 2020
  14. Oct 15 2020
  15. Dec 01 2020
  16. Jul 01 2021
  17. Jul 01 2021
  18. Aug 01 2021
  19. Sep 01 2021
  20. Nov 01 2021
  21. Jan 01 2022
  22. Mar 01 2022
  23. Mar 15 2022
  24. May 01 2022
  25. May 01 2022
  26. May 15 2022
  27. Jun 01 2022
  28. Oct 01 2022
  29. Nov 01 2022
  30. Dec 01 2022
  31. Jan 01 2023
  32. Apr 01 2023
  33. May 01 2023
  34. Jul 01 2023
  35. Aug 01 2023
  36. Aug 15 2023
  37. Sep 01 2023
  38. Sep 15 2023
  39. Oct 01 2023
  40. Oct 19 2023
  41. Dec 01 2023
  42. Dec 15 2023
  43. Jan 01 2024
  44. Feb 01 2024
  45. Feb 15 2024
  46. Mar 01 2024
  47. Mar 10 2024
  48. Mar 19 2024
  49. Apr 01 2024
  50. May 01 2024
  51. Jun 01 2024
  52. Jul 01 2024
  53. Aug 01 2024
  54. Sep 01 2024
  55. Oct 01 2024
  56. Oct 14 2024
  57. Nov 01 2024
  58. Dec 01 2024
2016 оны 10-р сар

Банкны хувьцаа эзэмшигчид шинэчлэгдэж, 100% Монголын хөрөнгө оруулалттай банк боллоо.