БАНКНЫ ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

Монгол Улсын Компанийн тухай хуулийн 79.1 дэх заалт, Банкны тухай хуулийн 33.1 дэх заалт, 33.2 дахь заалт, Монголбанкны “Банкны зохистой засаглалыг хэрэгжүүлэх журам”, Монголбанкны “Банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг нэр дэвшүүлэх, томилох, чөлөөлөх журам”-ыг тус тус үндэслэн “ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНК” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалт зарлаж байна.

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

Банкны ТУЗ-ийн хараат бус гишүүнд нэр дэвшигч дараах шаардлагуудыг хангасан байна. Үүнд:

  1. Зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй;
  2. Гэмт хэрэгт ял шийтгүүлж байгаагүй;
  3. Ёс зүйн болон бизнесийн нэр хүнд нь банкийг удирдахад харшлахгүй байх;
  4. Санхүүгийн зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагын эрх бүхий албан тушаалтан бол сонирхлын зөрчилгүй, банкны шийдвэр гаргах үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхгүй байх;
  5. Зөрчлийн улмаас банк ба банк бус санхүүгийн байгууллагын тусгай зөвшөөрөл хүчингүй болох үед эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосноос хойш гурван жил өнгөрсөн байх;
  6. Санхүүгийн зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагад эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байх үедээ Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээсэн бол үүнээс хойш гурван жил өнгөрсөн байх;
  7. Банк, санхүү, эдийн засаг, хууль эрх зүйн чиглэлээр дээд боловсролтой, мэргэшсэн, мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан, үүний 5-аас доошгүй жилд банк санхүүгийн байгууллагад эрх бүхий албан тушаалтнаар ажилласан туршлагатай;
  8. Тээвэр хөгжлийн банк ХК, түүний нэгдлийн оролцогчийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч биш байх;
  9. Сүүлийн таван жилийн хугацаанд Тээвэр хөгжлийн банк, түүний нэгдлийн оролцогчид эрх бүхий албан тушаалтан, сүүлийн гурван жилийн хугацаанд бусад ажилтнаар тус тус ажиллаж байгаагүй;
  10. Тээвэр хөгжлийн банкны үйл ажиллагааны үр дүнгийн үзүүлэлтээс хамаарч урамшуулал авч байгаагүй, авдаггүй байх;
  11. Банкны үйл ажиллагаа, гүйцэтгэх удирдлагад хяналт тавихад саад учруулах аливаа нөхцөл байдал үүсээгүй байх;
  12. Төрийн, улс төрийн болон төрийн жинхэнэ албан тушаал хашдаггүй байх;
  13. Эрх бүхий албан тушаалтнаар нь ажиллаж байсан хуулийн этгээд дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон нь тухайн этгээдээс аливаа хэлбэрээр шалтгаалаагүй нь нотлогдсон байх;
  14. Компанийн засаглалын сургалтад хамрагдсан байх.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

  1. Монгол, Англи хэл дээрх дэлгэрэнгүй анкет;
  2. Ажил байдлын тодорхойлолт;
  3. Боловсролын диплом болон бусад холбогдох сургалт семинарт хамрагдсан сертификатын нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  4. Иргэний үнэмлэх болон гадаад пасспортын нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  5. Компанийн засаглалын гэрчилгээний хуулбар.

МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:

2026 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 17:00 цаг хүртэл.

7716-9999 | hr@transbank.mn

TransBank аппликэйшн татах

Харилцагч та интернэтэд холбогдсон дурын төхөөрөмжөөс банкны үйлчилгээг орон зай, цаг хугацаанаас үл хамааран хялбар байдлаар авах боломжтой. Та TransBank аппликэйшн татах бол доорх холбоос дээр дарна уу.