Манай хамт олон

Бидний баримталдаг бодлого:

Тээвэр хөгжлийн банкны хүний нөөцийн бодлого нь бүтээмж өндөртэй, түлхүүр ажилтныг урт хугацаанд тогтвортой ажиллуулах, ажилтнуудын сэтгэл ханамжтай, эрч хүчтэй ажиллах орчин, нөхцөлийг бүрдүүлж ажил амьдралын тэнцвэрийг бий болгох, ажилтнуудын бүх түвшний ур чадварыг дээшлүүлэх, хөрвөх чадварыг нэмэгдүүлэх сургалт хөгжлийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах, цаашид карьер дэвших боломжоор ханган ажиллахад чиглэдэг.

 

Ажилтан бүр бидний үнэт баялаг бөгөөд бидэнтэй нэгдсэнээр дараах таатай нөхцөлүүдээр хангагдах болно.

Дараах боломжууд нээлттэй байна. Үүнд:

  1. Өрсөлдөхүйц цалин, нэмэгдэл хөлс
  2. Гүйцэтгэлийн үр дүнд суурилсан урамшуулал
  3. Хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээл
  4. Ажилтны хуримтлалын данс
  5. Цалинтай амралт (Төрсөн өдрийн, Эрүүл мэндийн, Мэргэшсэн зэрэг авахад зориулсан чөлөө, Шинэ аав болсон ажилтанд, Хүүхэдтэй ажилтанд хичээлийн шинэ жилийн нээлтийн…..)
  6. Тэтгэмж, тусламж (Шинэ хүүхэдтэй болсон ажилтанд, Хуримаа хийж байгаа ажилтанд, Ар гэрийн асуудал гарсан ажилтанд ……)
  7. Ажилтны ажлын байран дээрх өсөлт, хөгжлийг дэмжсэн карьер төлөвлөлт
  8. Ажилтны тасралтгүй суралцахуйг эрхэмлэн, хөгжүүлэх бодлого
  9. Шинэлэг шийдэл, цогц төлөвлөлт бүхий ажлын байрны таатай орчин
  10. Өөрийн амьдралын хэв маягтаа тохируулан сонгох уян хатан ажлын цаг, зайнаас ажиллах боломж
  11. Баяр ёслол, тэмдэглэлт өдрүүдийг тохиолдуулан зохион байгуулагдах олон нийтийн арга хэмжээнүүд
  12. Спортын олон төрөлт тэмцээн, уралдаанууд (Спорт заал)

 

Ажилтан сонгон шалгаруулахад баримталдаг зарчим:

Бид зөв хандлагатай, бүтээлч сэтгэхүйтэй, чадварлаг ажилтнаар багаа бүрдүүлэхээр зорин ажилладаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулахад дараах зарчмыг баримталдаг.

  1. Шударга, ил тод байх;
  2. Хувийн үнэлэмжээр хандахгүй, удирдлага болон хамтран ажиллагсдын нөлөөлөлд автахгүй байх;
  3. Ажлын байрыг нээлттэй зарлах ба дотоод, гадаад эх үүсвэрээс өрсөлдөх боломжийг хангах;
  4. Өөрийгөө илэрхийлэх, таниулахад бодит боломжийг олгох

 

Ирээдүйгээ тодорхойлж, санхүүгийн салбарт амжилт бүтээлээ хамтдаа цогцлоохыг хүсвэл бидэнтэй нэгдээрэй. Таны ур чадвар, манай боломж-хамтдаа амжилтын түүхийг бүтээцгээе! 

Н.Түвшинжаргал
Үйл ажиллагаа хариуцсан захирал

Та өөрийн мэдлэг, ур чадвар, туршлагаараа амжилт, ололтыг бүтээж банкны салбарт үнэ цэнэтэй чадварлаг банкир болохыг хүсч байвал Тээвэр хөгжлийн банкны хамт олонтой нэгдэхийг урьж байна.

С.Сайнжаргал
ТУЗ-ийн нарийн бичгийн дарга
Бидэнтэй нэгдсэнээр дараах боломжууд нээлттэй байна
Бидэнтэй нэгдсэнээр дараах боломжууд нээлттэй байна
  • Та өөрийн амьдралын хэв маягтаа тохируулан уян хатан ажлын цагийг сонгон ажиллах, зайнаас ажиллах
  • Ур чадвар, туршлага, ажлын гүйцэтгэл, үр дүнгээс хамаарсан өрсөлдөхүйц цалин хөлс, шагнал урамшуулал авах бөгөөд бусад хангамжийн багц /бизнес карт, автомашин гэх мэт/-г эдлэх
  • Банкны дотоодын сургалтууд болон гадны мэргэжлийн байгууллагын сургалтанд тогтмол хамрагдах;
  • Олон улсын мэргэшсэн зэрэг горилох, шалгалтанд хамрагдах үед ажлаас цалинтай чөлөө авах;
  • Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт 2 жилд 1 удаа үнэгүй хамрагдах;
  • Ажилтны гэр бүл, хувийн амьдралд үүссэн нөхцөл байдалд дэмжлэг үзүүлэх зорилгоор нэг удаагийн буцалтгүй тусламж, тэтгэмж, цалинтай чөлөө, хөнгөлөлттэй нөхцлөөр цалингийн зээл авах;
  • Төрсөн өдрийн баяраа гэр бүлийнхэнтэйгээ өнгөрөөх боломжийг бүрдүүлж, цалинтай чөлөө авах;
  • Урлаг спорт, баяр ёслол, тэмдэглэлт өдрүүдийг тохиолдуулан зохион байгуулах арга хэмжээнд хамрагдах.
Нээлттэй ажлын байр
Мэргэжил, Албан тушаалТөлөвДуусах огноо
Салбарын захирал

 Салбар нэгжийн бизнес, бүртгэл, дотоод үйл ажиллагааг өдөр тутам удирдан зохион байгуулж, харилцагч, зээл, эх үүсвэр, хөрөнгийг байнга нэмэгдүүлэх, үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх, үйлчилгээний чанар бүтээмжийг дээшлүүлэх замаар үйл ажиллагааны үр ашиг, ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, төлөвлөгөөг биелүүлэн ажиллахад оршино.

  • Банк санхүү, Эдийн засаг, Бизнесийн удирдлагын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Банкны системд 3-аас дээш жил ажилласан. Зээл, эрсдэлийн чиглэлээр ажиллаж байсан
  • Удирдан зохион байгуулах
  • Шийдвэр гаргах
  • Хариуцлага хүлээх чадвар
  • Англи хэлний дундаас дээд түвшний мэдлэгтэй
  • Хэрэглээний програмын дээд түвшний мэдлэгтэй, интернет орчинд ажиллах чадвар сайн
  • Харилцааны соёлтой, бусадтай харилцах чадвар сайн байх
  • Ачаалал даах чадвартай, суралцах чадвар сайн байх.
нээлттэй2026-08-08
Санхүүгийн тайлангийн мэргэжилтэн
  • Банкны санхүү, татварын тайлан, тодруулгыг холбогдох хууль, Санхүүгийн Тайлагналын Олон Улсын Стандарт (СТОУС)-т нийцүүлэн бэлтгэх
  • Монголбанк болон бусад зохицуулагч байгууллагад хүргүүлэх тайлан, мэдээг холбогдох хууль, журам, зааварт нийцүүлэн бэлтгэж хүргүүлэх.
  • Хөндлөнгийн аудит, зохицуулагч байгууллагаас хийх шалгалттай холбоотой тайлан, мэдээлэл бэлтгэх, шалгалтын мөрөөр холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх
  • Банк, санхүү, нягтлан бодох бүртгэл чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй /шинэ төгсөгч байж болно/
  • MS Excel программ дээр ажиллах чадвартай
  • Хариуцлагатай, тууштай, эерэг хандлагатай
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй бол давуу тал болно.
нээлттэй2026-09-30
Харилцагчийн зөвлөх /төв оффис/
  • Харилцагчийн шаардлагыг ойлгож, тохирох шийдлүүдийг санал болгох
  • Харилцагчдын санал, хүсэлтийг боловсруулах, шийдвэрлэх
  • Харилцагчидтай тогтвортой харилцаа үүсгэж, хадгалах
  • Багийн гишүүдтэй хамтран ажиллах, санал солилцох
  • Бакалаврын зэрэгтэй байх
  • Харилцагчийн үйлчилгээний чиглэлд анхааралтай байх
  • Компьютерийн програмуудыг сайн мэддэг байх
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
  • Шинийг эрэлхийлэгч, өөрийгөө хөгжүүлэх чадвартай байх
нээлттэй2026-08-10
Харилцагчийн үйлчилгээний ажилтан /Шангри-Ла салбар
  • Харилцагчийн бүх төрлийн бэлэн ба бэлэн бус гүйлгээг үйлчилгээний стандартын хүрээнд чанартай гүйцэтгэх, харилцагчдад бүтээгдэхүүн үйлчилгээ, түүний хүү, шимтгэлийн ерөнхий нөхцөл, тавигдах шаардлагын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх, сурталчлах, борлуулалт хийх зэргээр харилцагчдын сэтгэл ханамжид нийцсэн харилцагчийн үйлчилгээг үзүүлэх
  • Харилцагчид бүтээгдэхүүн үйлчилгээ борлуулах, төлөвлөгөөг биелүүлэх
  • Банк, санхүү, нягтлан бодох бүртгэл, эдийн засгийн чиглэлээр их дээд сургуулийг бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй төгссөн
  • Банк санхүүгийн салбарт ажиллаж байсан туршлагатай,
  • Харилцааны өндөр соёлтой, олон нийттэй харилцах туршлагатай
  • Борлуулалтын ур чадвартай
  • Англи, орос хэлний мэдлэгтэй
  • Хувийн зохион байгуулалт сайтай, эмх цэгцтэй
  • Банкны системд ажиллаж байсан туршлагатай /NES/-ийн мэдлэгтэй бол давуу тал болно.
нээлттэй2026-09-30
ЗЭЭЛИЙН ЭРСДЭЛИЙН ШИНЖЭЭЧ
  • Зээл, зээлтэй адилтгах активын саналд зээл болон зээлдэгчийн эрсдэлийг үнэлэх, тооцоолол судалгаа хийх, дата мэдээлэлд анализ, судалгаа хийх, журам заавар боловсруулах, хэрэгжилтэнд хяналт тавих, эрсдэлийг бууруулах, хязгаарлах, сэргийлэхэд  чиглэсэн өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах
  • Банк санхүү, эдийн засаг, статистик, математик загварчлал, санхүүгийн удирдлага чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Банкны системд зээл, эрсдэлийн чиглэлээр 3-аас дээш жил ажилласан банкны бизнесийн талаарх ойлголт сайтай, зээлийн эрсдэлийг тооцох, хянах, туршлагатай байх
  • Англи хэлний дунд болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх
  • Тайлан мэдээ гаргах, асуудалд дүн шинжилгээ хийж, асуудлын шалтгааныг олж илрүүлэх чадвартай
  • Компьютерийн хэрэглээний програмуудыг ахисан түвшинд эзэмшсэн.
нээлттэй2026-09-30
Харилцагчийн үйлчилгээний ажилтан /ТЕЛЛЕР/

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Харилцагчийн бүх төрлийн бэлэн ба бэлэн бус гүйлгээг үйлчилгээний стандартын хүрээнд чанартай гүйцэтгэх, харилцагчдад бүтээгдэхүүн үйлчилгээ, түүний хүү, шимтгэлийн ерөнхий нөхцөл, тавигдах шаардлагын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх, сурталчлах, борлуулалт хийх зэргээр харилцагчдын сэтгэл ханамжид нийцсэн харилцагчийн үйлчилгээг үзүүлэх

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Банк, санхүү, нягтлан бодох бүртгэл, эдийн засгийн чиглэлээр их дээд сургуулийг бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй төгссөн
  • Банк санхүүгийн салбарт ажиллаж байсан туршлагатай бол давуу талтай
  • Харилцааны болон олон нийттэй харилцах ур чадвартай
  • Борлуулалтын ур чадвартай
  • Англи хэлний мэдлэгтэй
  • Хувийн зохион байгуулалт сайтай, эмх цэгцтэй
  • Банкны системд ажиллаж байсан туршлагатай /NES/-ийн мэдлэгтэй бол давуу тал болно.

Нэмэлт мэдээлэл

Манай банкны гишүүн болсноор таныг дараах давуу талууд хүлээж байна.

  • Найрсаг хамт олон
  • Өрсөлдөхүйц цалин
  • Хоолны хөнгөлөлт
  • Гүйцэтгэлээс хамаарсан урамшуулал
  • Карьерийн өсөлт
нээлттэй2026-09-30
Ажилтан сонгон шалгаруулахад баримтлах зарчим
  • Анкет хүлээн авах
  • Хувийн үзэмж, үнэлэмжээр хандахгүй, удирдлага болон хамтран ажиллагсдын нөлөөлөлд автахгүй байх
  • Ажлын байрыг нээлттэй зарлах ба дотоод, гадаад эх үүсвэрээс өрсөлдөх боломжийг хангах
  • Өөрийгөө илэрхийлэх, таниулахад бодит боломжийг олгох
Ажил горилогчийн анкет шийдвэрлэх үе шат
  1. Анкет хүлээн авах
  2. Анкетны сонгон шалгаруулалт
  3. Ерөнхий мэдлэгийн шалгалт
  4. 1-р шатны ярилцлага
  5. Мэргэжлийн ур чадварын шалгалт
  6. 2-р шатны ярилцлага
  7. Эцсийн шатны ярилцлага
  8. Ажлын байрны санал тавих