Засаглалын бодлого

Тээвэр хөгжлийн банк нь үйл ажиллагааны бүхий л түвшинд банкны зохистой засаглалын үндсэн зарчмуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Банкны засаглалд оролцогчдын эрх ба хууль ёсны сонирхлыг хүндэтгэж үзэж, банкны хөрөнгийг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох, санхүүгийн тогтвортой байдлыг хангах болон ашигт ажиллагааг нэмэгдүүлэх зэргээр банкны үйл ажиллагааны үр ашигтай байдлыг хангах нь банкны зохистой засаглалын зорилго юм.

Банкны зохистой засаглалын удирдлагын тогтолцоо нь банкны тунгалаг бөгөөд тулхтай үйл ажиллагааг удирдамж, хяналт, үндсэн чиглэл бүхий шаардлагатай бүтэц зохион байгуулалт, дотоод үйл явцаас бүрдэнэ. Уг зохистой удирдлагын тогтолцоог бид банкны хувь нийлүүлэгч, хөрөнгө оруулагчид, гүйцэтгэх шатны удирдлага, ажиллагсад зэрэг бусад сонирхол нэгтэй олон төрлийн этгээдийн ашиг сонирхолд нийцүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай. Ингэснээр банкны үйл ажиллагааны гүйцэтгэлийг сайжруулах, шаардлагатай хөрөнгө нөөцийг бүрдүүлэхэд гадаад эх үүсвэрийг төвлөрүүлэх, нөөц боломжийг үр ашигтай, үр дүнтэй ашиглах боломжтой болно.

Сүүлийн жилүүдэд компанийн засаглалыг сайжруулах асуудалд олон улсын хэмжээнд ихээхэн анхаарал хандуулж байна. Ийнхүү анхаарал татах болсон гол шалтгаан нь олон улсын зах зээл дээрх мэргэжлийн томоохон хөрөнгө оруулагчид буюу институтциональ хөрөнгө оруулагчид компанийн сайн засаглалыг илүү ихээр шаардах болсонтой холбоотой. Тиймээс бид өсөлтийн стратегийг хэрэгжүүлэх замаар нээлттэй, тунгалаг, ил тод бодлогыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага урган гарч байна.
Банкны Гүйцэтгэх удирдлага ба Хувьцаа эзэмшигчдийн хооронд эсхүл Гүйцэтгэх удирдлагын хооронд бий болсон ашиг сонирхлын зөрчил нь банкны эрх ашигт нөлөөлж байвал уг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлж, эсхүл сонирхлын зөрчил бий болсон тохиолдолд зохицуулах чадвартай байх нь банкны хэвийн үйл ажиллагааг хангах, тавьсан зорилгодоо хүрэх боломжийг бүрдүүлэн өгнө.

Иймээс ТУЗ нь Гүйцэтгэх удирдлагадаа хяналт тавих, хариуцлага тооцож чаддаг байх, Гүйцэтгэх удирдлага нь ТУЗ-өөс баталсан стратегийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг, эргэж тайлагнадаг боломж бололцоог олгох зорилгоор ТУЗ-ийн гишүүдтэй хамааралгүй хүмүүсээр Гүйцэтгэх удирдлагын багийг бүрдүүлэх нь цаашид ашиг сонирхлын зөрчил гарахаас сэргийлэх хамгийн боломжит хувилбар гэж үзэж байгаа ба ийм байдлаар анхнаасаа зохицуулалт хийн ажиллаж байна.

Санхүүгийн бодлого, хяналтын газар

Банкны нягтлан бодох бүртгэлийн бодлогыг холбогдох стандарт, хууль, журамд нийцүүлэн тодорхойлж, түүний хэрэгжилтийг хангуулах үүрэгтэй. Түүнчлэн нягтлан бодох бүртгэл хөтлөлт, санхүүгийн тайлагналын үнэн зөв байдлыг хангах зорилгоор Банкны үндсэн системийн үйл ажиллагаа болон Банкны төв, салбар нэгжийн бүртгэл хөтлөлтөд зайны болон газар дээрх хяналтыг хэрэгжүүлэх, санхүүгийн дотоод хяналтын системийн тасралтгүй, үнэн зөв, найдвартай, үр ашигтай байдлыг хангах, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаанд учирч болзошгүй эрсдэлийг бууруулахад чиглэн ажилладаг.

Санхүүгийн зөвлөгөө

Дотоод аудитын газар нь Банкны дотоод хяналтын үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажилладаг ба Төлөөлөл удирдах зөвлөлд ажлаа тайлагнадаг.