Ерөнхий мэдээлэл
ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНК МУИС-ИЙН БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН БАГШ НАРЫН ТАНХИМЫГ БҮРЭН ТОХИЖУУЛЛАА

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд МУИС-ийн нийт багш, эрдэмтэн судлаачдын ажиллах орчныг сайжруулах, мэргэжлийн үйл ажиллагааг нь дэмжих зорилгоор Бизнесийн сургуульд байрлах багш нарын танхимыг банк бүрэн тохижууллаа. Тус танхимын тавилга, тоног төхөөрөмж болон дотоод орчны шийдлийг шинэчилснээр багш, судлаачдын өдөр тутмын ажил, уулзалт, хамтын ажиллагаа, судалгаа шинжилгээний үйл ажиллагааг тав тухтай, орчин үеийн орчинд хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлснээрээ онцлог юм.







TransBank аппликэйшн татах
Харилцагч та интернэтэд холбогдсон дурын төхөөрөмжөөс банкны үйлчилгээг орон зай, цаг хугацаанаас үл хамааран хялбар байдлаар авах боломжтой. Та TransBank аппликэйшн татах бол доорх холбоос дээр дарна уу.
















