Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхтэй тэмцэх

Тээвэр хөгжлийн банк нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр Монгол Улсын хууль тогтоомж, журам болон Олон Улсын зохицуулагч байгууллагуудын зөвлөмж, стандарт, шаардлагуудыг бүрэн дагаж мөрдөх бодлого баримтлан ажиллаж байна. Тээвэр хөгжлийн банкны мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхтэй тэмцэх бодлогын ерөнхий танилцуулгатай ЭНД ДАРЖ танилцана уу.

Тээвэр хөгжлийн банк нь гадаадын банк, санхүүгийн байгууллагатай харилцах, хамтран ажиллахдаа “Wolfsberg group”-ээс гаргасан зөвлөмж, санхүүгийн байгууллагыг таньж мэдэх  “CBDDQ” загвар асуулга болон АНУ-ын “US Patriot Act”; “US FATCA” зэрэг хууль, тогтоомжуудыг дагаж мөрдөж ажилладаг.

Волфсберг асуулга:

Тээвэр хөгжлийн банкны Wolfsberg CBDDQ загвар асуулгын хариулттай ЭНД ДАРЖ танилцана уу.

Patriot Act сертификат:

АНУ-ын банк, санхүүгийн байгууллагуудын корреспондент харилцаатай банк, дансанд тавигдах шаардлагыг дагаж мөрдөх баталгаажуулалт Global USA Patriot Act certification-той ЭНД ДАРЖ танилцана уу.

Foreign Account Tax Compliance Act – FATCA:

Тээвэр хөгжлийн банк нь олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын нэгэн адил АНУ-ын татварын төв байгууллага (IRS)-д тус улсын иргэн, хуулийн этгээдийн гадаад дансны талаар АНУ-ын холбооны хууль US FATCA-д заасны дагуу тайлагнах үүргийг хүлээсэн байдаг.

Тээвэр хөгжлийн банкны FATCA GIIN, бүртгэлийн мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу.

Олон улсын хориг арга хэмжээг хэрэгжүүлэх

Нэгдсэн үндэстний байгууллага (НҮБ)-ын Аюулгүйн зөвлөл, Америкийн нэгдсэн улсын Сангийн яамны Гадаад Хөрөнгийн Хяналтын алба (OFAC), Европын холбоо болон Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс (ИБУИНХУ) болон корреспондент банкнуудын хүсэлтийн дагуу бусад улс, орны Засгийн газар, бусад эрх бүхий байгууллагаас гаргасан худалдааны болон санхүүгийн хориг арга хэмжээ, шаардлагыг өдөр тутмын үйл ажиллагаандаа дагаж мөрдөн байгууллагын дотоод бодлого журам, хөтөлбөртөө тусган ажиллаж байна.

Харилцагч таньж мэдэх ажиллагаа

Тээвэр хөгжлийн банк нь Монгол Улсын хууль тогтоомж, Олон Улсын болон дотоодын зохицуулагч байгууллагын зөвлөмж, шаардлагыг Харилцагч таньж мэдэх үйл ажиллагаандаа авч хэрэгжүүлэн ажилладаг. Үүний дагуу банк нь тухайн харилцагчийг албан ёсны баримт бичиг, мэдээллийн эх сурвалж зэрэг найдвартай, баталгаажуулалтыг хийж гүйцэтгэсний үр дүнд санхүүгийн үйлчилгээ үзүүлж хамтран ажиллаж байна. Үүний хүрээнд:

  1. Банктай үүсгэж буй бизнесийн харилцааны зорилго;
  2. Эцсийн өмчлөгч болон хувьцаа эзэмшигчдийн бүтэц, удирдлагын мэдээлэл;
  3. Эрхэлж буй бизнес, үйл ажиллагаа нь харилцагчийн хөрөнгө, орлогын гарал эх үүсвэр, хийж буй гүйлгээний утга зориулалттай нийцэх байдал;
  4. Шаардлагатай тохиолдолд бусад мэдээллийг баримтаар баталгаажуулан авах.

Гүйлгээний хяналт, баталгаажуулах үйл ажиллагаа

Тээвэр хөгжлийн банк нь Монгол Улсын хууль тогтоомж, Олон Улсын болон дотоодын зохицуулагч байгууллагын зөвлөмж, шаардлага болон корреспондент банкны шаардлагуудын дагуу банкаар хийгдэж буй гүйлгээний хөрөнгө орлогын эх үүсвэр, төлбөрийн зориулалт, эдийн засгийн үндэслэлтэй эсэхийг хянан баталгаажуулсны үр дүнд гүйлгээ хийдэг. Энэ нь банк, харилцагч болон цаашлаад Монгол Улсын эдийн засаг, хамтын ажиллагааны хүрээнд аливаа эрсдэлд орохоос урьдчилан сэргийлсэн арга хэмжээ билээ.