Тээвэр хөгжлийн банкны 2025 оны III улирлын байдлаар нийт активын хэмжээ 1.5 их наяд төгрөгт хүрч, нийт татан төвлөрүүлсэн харилцах, хадгаламжийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 96 хувиар өссөнөөр 1.0 их наяд төгрөгт хүрэв. Тус хугацаанд мөнгөний нийлүүлэлт 7 хувиар өссөн орчинд банкны өсөлт зах зээлийн өсөлтөөс ойролцоогоор 8 дахин өндөр гүйцэтгэлтэй байв. Тайлант хугацаанд активын өгөөжийг нэмэгдүүлэн, зардлын үр ашгийг сайжруулснаар 10.3 тэрбум төгрөгийн цэвэр ашигтайгаар нийт 12.7 тэрбум төгрөгийн татварыг улсын төсөвт бүрдүүлэн ажиллалаа.
Банк нь Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн ханган ажиллаж байна. Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа үзүүлэлт 40 хувь, өөрийн хөрөнгийн зохистой харьцааны доод түвшнийг 10 нэгж хувиар давуулан биелүүлж 20 хувьд хүрсэн нь банкны салбарт тэргүүлэх үзүүлэлттэй байна.
Банк нь үйл ажиллагааны чанар, эрсдэлийн удирдлага, харилцагчийн үйлчилгээний стандартуудыг тасралтгүй сайжруулсны үр дүнд үйлчилгээний хүртээмж, үр ашиг болон өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж, урт хугацааны санхүүгийн тогтвортой байдал, харилцагч болон түншүүдийнхээ итгэлийг улам бэхжүүллээ.
2025 оны 3 дугаар улирлын онцлох үйл явдлаас:
- Тээвэр хөгжлийн банк нь Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас 24 дэх жилдээ зохион байгуулагдсан “ТОП-100” аж ахуйн нэгжийн нэгээр шалгарсан.
- БНХАУ-ын Олон улсын банк хоорондын юанийн төлбөр тооцооны CIPS системийн “Шууд оролцогч” гишүүн банкны шалгуурыг ханган Монгол улсад төдийгүй зүүн хойд Азид амжилттайгаар нэвтрүүлсэн анхны банк болсон.
- Тээвэр хөгжлийн банк нь Монгол Улсын хөгжлийн төлөвлөгөөнд багтсан дэд бүтцийн төслийг дэмжих бондын үйл ажиллагаанд үндсэн андеррайтераар оролцон бондын зорилтот санхүүжилтийг амжилттай татан төвлөрүүлээд байна.
- Картын төлбөр тооцооны аюулгүй байдлыг хангах PCI-DSS стандартыг үйл ажиллагаандаа богино хугацаанд амжилттай нэвтрүүлсэн байна.
- Тээвэр хөгжлийн банкны зээлжих зэрэглэлийн хэтийн төлөвийг Fitch Ratings агентлагаас Тогтвортой хэмээн үнэлэв.
- Тээвэр хөгжлийн банк нь олон улсын 100 гаруй улсад ашиглагддаг UnionPay аппликэйшнд нэгдэж, харилцагчдадаа гадаад төлбөр тооцоог карт болон бэлэн мөнгө авч явах шаардлагагүй зөвхөн өөрийн гар утсаа ашиглан төлбөрөө хормын дотор аюулгүй хийх боломжийг бүрдүүллээ.
Бидэнтэй үргэлж хамт байдаг харилцагч, түнш, хөрөнгө оруулагч, ажилтнуудынхаа хамтын ажиллагаанд талархал илэрхийлье.
Та бүхэн санхүүгийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД дарж танилцаарай.


Харилцагч та интернэтэд холбогдсон дурын төхөөрөмжөөс банкны үйлчилгээг орон зай, цаг хугацаанаас үл хамааран хялбар байдлаар авах боломжтой. Та TransBank аппликэйшн татах бол доорх холбоос дээр дарна уу.
















