Тээвэр хөгжлийн банк нь олон улсын жишигт нийцсэн хувийн банкны үйлчилгээг хүргэх стратегийн хүрээнд гадаад төлбөр тооцооны дэд бүтцээ шинэ шатанд гаргасан юанийн болон ам.долларын гүйлгээг шууд гүйцэтгэж буй Монгол Улсад тэргүүлэх банк юм. Ингэснээр гадаад худалдаа, арилжаа эрхлэгч харилцагчдад гадаад төлбөр тооцоогоо илүү ХУРДАН, ХЯЛБАР, ХЯМД нөхцөлөөр гүйцэтгэх боломжтой болсон байна.
Энэ хүрээнд тус банк нь ам.долларын гүйлгээгээр дэлхийд тэргүүлэгч санхүүгийн байгууллага болох The Bank of New York Mellon-той хамтын ажиллагаа эхлүүлж, ам.долларын шууд клирингийн дансаа амжилттай нээснээр дэлхийн 100 гаруй улс руу болон тэдгээр улсуудаас ам.долларын гадаад шилжүүлгийг 1 өдрийн дотор гүйцэтгэх боломж бүрдэж байна. Үүнээс гадна, ам.долларын үндсэн дүн хамгаалсан гүйлгээний шимтгэлийг ердөө 30 ам.доллар болгож, хамгийн хямд нөхцөлийг санал болгож байгаа гэдгээрээ давуу талтай юм.
Мөн Тээвэр хөгжлийн банк нь БНХАУ-ын юанийн олон улсын төлбөр тооцооны CIPS системийн шууд оролцогч Зүүн хойд Ази дахь анхны банк болсноор юанийн шилжүүлгийг илүү шуурхай, найдвартай гүйцэтгэх боломжтой болсон төдийгүй хамгийн багадаа 2 цагийн дотор хүлээн авагчид хүргэх нөхцөлийг бүрдүүлж, БНХАУ-тай гадаад худалдаа, хамтын ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын төлбөр тооцооны үр ашиг, ажиллах хурдыг нэмэгдүүлж байна.
Харилцагч та өөрт ойр байрлах Тээвэр хөгжлийн банкны салбар нэгжээр дамжуулан дэлхийн аль ч улс руу гадаад гүйлгээгээ хамгийн хурдан, хамгийн хямдаар гүйцэтгээрэй.
Гадаад шилжүүлгийн дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
Салбар нэгжийн дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.


Харилцагч та интернэтэд холбогдсон дурын төхөөрөмжөөс банкны үйлчилгээг орон зай, цаг хугацаанаас үл хамааран хялбар байдлаар авах боломжтой. Та TransBank аппликэйшн татах бол доорх холбоос дээр дарна уу.
















