Гадаад гүйлгээ илгээх
Гадаад төлбөр тооцооны чиглэлээр олон улсын тэргүүлэх зэрэглэлийн нийт 14 банк (БНХАУ-ын CCB банк, БНСУ-ын КЕВ Hana банк, ХБНГУ-ын Commerzbank AG, Японы SMBC банк, Сингапурын ОСВС банк)-ны 9 төрлийн валютын 30 ностро дансаар дамжуулан гадаад шилжүүлгийг түргэн шуурхай гүйцэтгэх үйлчилгээг танд санал болгож байна. Мөн SWIFT GPI системийг ашиглан харилцагчид гадаад гүйлгээний явцын талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгөх боломжтой.
Давуу тал
   
Хамгийн түгээмэл 9 валютаар төлбөр тооцоо гүйцэтгэх Хүү шимтгэлийн хамгийн таатай нөхцөлтэй Гадаад гуйвуулгын нэмэлт үйлчилгээ (MT101, MT940)
Интернэт банк ашиглан хаанаас ч гадаад төлбөр тооцоо хийх SWIFT GPI системийг ашиглан харилцагчид гадаад гүйлгээний явцын талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгөх боломжтой
Гадаад шилжүүлгийн шимтгэл

ВАЛЮТЫН ТӨРӨЛ

ДҮН БАНКНЫ ХУРААМЖ

ДАМЖУУЛАГЧ БАНКНЫ ШИМТГЭЛ

Ам.доллар

<5,000

15,000 төгрөг

20 ам.доллар

5,000.01-100,000

25,000 төгрөг
>100,000.01

35,000 төгрөг

Үндсэн дүн хамгаалсан үйлчилгээний шимтгэл

 

35 – 60 ам.доллар

Ам.доллар (БНСУ руу шилжүүлэх тохиолдолд)

<5,000

15,000 төгрөг

25 ам.доллар

5,000.01-100,000

25,000 төгрөг
>100,000.01

35,000 төгрөг

Евро /ХБНГУ руу/

<2,500

15,000 төгрөг

5 евро

2,500.01-12,500

25,000 төгрөг 10 евро
>12,500 35,000 төгрөг

20 евро

Евро /Бусад улс руу/

 

30,000 төгрөг

20 евро

Юань

<100,000

10,000 төгрөг

50 юань

>100,000

20,000 төгрөг

Иен

Дүн харгалзахгүй

12,000 төгрөг+0.3% (бэлэн валют тушааж шилжүүлэг хийхэд)

0.05% (хамгийн багадаа 2,500 иен)

Рубль

Дүн харгалзахгүй 15,000 төгрөг+1.5% (бэлэн валют тушааж шилжүүлэг хийхэд)

Шимтгэлгүй

Фунт стерлинг

Дүн харгалзахгүй

15,000 төгрөг+ 0.3% (бэлэн валют тушааж шилжүүлэг хийхэд)

15 фунт

Хонг Конг доллар

Дүн харгалзахгүй

25,000 төгрөг + 0.3% (бэлэн валют тушааж шилжүүлэг хийхэд)

200 хонг конг доллар

Сингапур доллар

Дүн харгалзахгүй

20,000 төгрөг + 0.3% (бэлэн валют тушааж шилжүүлэг хийхэд)

25 ам.доллар

Турк лира

Дүн харгалзахгүй

15,000 төгрөг

100 турк лира

Бусад

Дүн харгалзахгүй

32,000 төгрөг

35 евро

Харилцагчийн хүсэлтээр гадаад гүйлгээ буцаан дуудах, залруулах шимтгэл

 

ВАЛЮТ ШИМТГЭЛ
Залруулга, буцаалт Ам.доллар

30 ам.доллар

Евро

50 евар
Юань

50 юань

Иен

7,500 иен
Рубль

300 рубль

Фунт стерлинг

50 ам.доллар
Хонг Конг доллар

20 ам.доллар

Сингапур доллар

20 ам.доллар
Туркийн лира

250 турк лира

Лавлагаа

Ам.доллар

30 ам.доллар (Дүн харгалзахгүй, хугацаа харгалзахгүй)

 

Евро

Юань

Иен

Рубль

Фунт стерлинг

Хонг Конг доллар

Сингапур доллар

Туркийн лира

Гадаад төлбөр тооцоо илгээхэд анхаарах зүйлс

Гадаад улс орон руу төлбөр тооцоо илгээхэд дараах мэдээллийг төлбөр хүлээн авагчаас урьдчилан авсан байх хэрэгтэйг анхаарна уу. Үүнд:

  1. Төлбөр хүлээн авагчийн бүтэн нэр, хаяг, бичиг баримтын дугаар
  2. Төлбөр хүлээн авагчийн банкны нэр, свифт код
  3. Төлбөр хүлээн авагчийн банкны дамжуулагч банкны нэр, свифт код (хэрэв байвал)
  4. Гүйлгээний утга хэсэгт төлбөрийн зориулалтыг тодорхой бичнэ үү (жишээ нь: сургалтын төлбөр, бэлэг, тусламж, гэх мэт)
Дамжуулагч банкны шимтгэлийн нөхцлүүд

Дамжуулагч банкны шимтгэлийг аль тал хариуцах:

  1. SHA – Шилжүүлэгч шимтгэлийг хариуцахгүй буюу бусад банкуудын шимтгэл, хураамж шилжүүлсэн нийт дүнгээс суутгагдана.
  2. OUR – Эхний дамжуулагч банкны шимтгэл, хураамжийг төлбөр шилжүүлэгч төлнө. Бусад дамжуулагч банкууд хэрэв шимтгэл, хураамжтай бол шилжүүлсэн нийт дүнгээс дамжуулалтын хураамж суутгагдана.
  3. Fullpay – Энэхүү нөхцөлийг зөвхөн ам.долларын шилжүүлгийн хувьд сонгох боломжтой. Бүх дамжуулагч банкуудын шимтгэл, хураамжийг төлбөр шилжүүлэгч төлж, төлбөр хүлээн авагчийн банканд шилжүүлсэн дүн бүтнээр очно.
Гадаад төлбөр тооцоо илгээхэд зайлшгүй анхаарах санамжууд

Харилцагч та гадаад улс орнууд руу гадаад төлбөр тооцоо илгээх гэж байгаа бол доорх мэдээлэлд анхаарал хандуулна уу. 

  1. Хэрэв та гадаад худалдаа эрхэлдэг бөгөөд таны харилцагч төлбөрийн данс солигдсон, өөрчлөгдсөн үндэслэлээр өөр дансанд төлбөрийг шилжүүлэхийг хүссэн цахим шуудан хүлээн авсан бол энэ нь үнэн эсэхийг харилцагч талаасаа заавал тодруулж асуух шаардлагатай.
  2. Хэрэв та хэн нэгэн гадаад улсын иргэнтэй онлайнаар харилцаж, хувийн зураг болон бичлэгээ алдсанаас болж ямар нэгэн дарамт шахалтанд орж, энэхүү шилжүүлгийг хийх гэж байгаа бол энэ талаар яаралтай Цагдаагийн байгууллагад мэдэгдэнэ үү. 
  3. Хэрэв та санамсаргүй байдлаар сугалаанд хожсон, их хэмжээний бэлэн мөнгө хүлээн авахаар болсон тухай мэдээллийг компьютер болон өөрийн гар утсанд хүлээн авч, энэхүү гүйлгээг урьдчилгаа хэлбэрээр шилжүүлэх гэж байгаа бол энэ нь цахим луйврын гэмт хэргийн түгээмэл тохиолдол байдгийг анхаарна уу.
  4. Хэрэв дээрх тохиолдлуудын аль нэг нь танд тохиолдсон, тохиолдсон байж болзошгүй гэсэн сэжиг, таамаг байвал та Цагдаагийн байгууллагын 11-311606, 102 дугааруудад хандаж мэдээлэл, зөвлөгөө авах болон Цагдаагийн байгууллагын цахим өргөдөл, гомдол хүлээн авах www.service.police.gov.mn вэбсайтаар өөрийн өргөдлийг ирүүлэх боломжтой.