ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНКНЫ 2025 ОНЫ 2 ДУГААР УЛИРЛЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

2025 оны 6 дугаар сарын 30-ны байдлаар Тээвэр хөгжлийн банкны нийт актив 1.28 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 37%-иар өссөн бол нийт харилцах, хадгаламжийн багц 812.8 тэрбум төгрөгт хүрч, 95%-ийн өсөлттэй байна.

Тайлант хугацаанд банк активын чанарыг сайжруулж, эх үүсвэрийн өсөлтийг үр дүнтэй удирдсанаар цэвэр ашиг 30%-иар нэмэгдэж 7.2 тэрбум төгрөгт хүрсэн байна.

Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангаж, банкны эрсдэл даах чадварын үзүүлэлт болох өөрийн хөрөнгийн хүрэлцээний шаардлагыг 8.7 нэгж хувиар давуулан биелүүлж 20.7%-д хүрсэн нь салбарын дунджаас 1.8 нэгж хувиар өндөр үзүүлэлт боллоо.

Банк нь үйл ажиллагааны чанар, эрсдэлийн удирдлага, харилцагчийн үйлчилгээний стандартуудыг тасралтгүй сайжруулсны үр дүнд үйлчилгээний хүртээмж, үр ашиг болон өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж, урт хугацааны санхүүгийн тогтвортой байдал, чадавхаа ахиулан дээшлүүллээ.

Мөн 2025 оны 2 дугаар улирлын онцлох үйл явдлаас дурдвал:

  1. Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас 24 дэх жилдээ зохион байгуулагдсан “ТОП-100” аж ахуйн нэгжийн нэгээр шалгарсан.
  2. БНХАУ-ын Олон улсын банк хоорондын юанийн төлбөр тооцооны CIPS системийн “Шууд оролцогч” гишүүн банкны шалгуурыг ханган Монгол улсад төдийгүй зүүн хойд Азид амжилттайгаар нэвтрүүлсэн анхны банк болсон.
  3. Картын төлбөр тооцооны аюулгүй байдлыг хангах PCI-DSS стандартыг үйл ажиллагаандаа богино хугацаанд амжилттай нэвтрүүлсэн байна.

Бидэнтэй үргэлж хамт байдаг харилцагч, түншүүдийнхээ хамтын ажиллагаанд талархал илэрхийлье.

Та бүхэн санхүүгийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцаарай.

 

TransBank аппликэйшн татах

Харилцагч та интернэтэд холбогдсон дурын төхөөрөмжөөс банкны үйлчилгээг орон зай, цаг хугацаанаас үл хамааран хялбар байдлаар авах боломжтой. Та TransBank аппликэйшн татах бол доорх холбоос дээр дарна уу.