Хөрвөдөг хадгаламж
Та 6 сарын хугацаатай төгрөг эсвэл ам.долларын хадгаламж нээлгэн, энэхүү 2 валютын хооронд хөрвүүлэг хийхдээ хүүгээ бууруулахгүйгээр мөн ханшийн ямар нэгэн эрсдэлд өртөхгүйгээр өгөөж хүртэх боломжийг “Хөрвөдөг хадгаламж”-аас аваарай.
Давуу тал
  • Богино хугацаанд хүүгийн өндөр өгөөж хүртэх;
  • Ханшийн эрсдэлээс хамгаалагдах;
  • Хүүгээ 3 сар тутам авах;
  • Зарлагын гүйлгээг 3 сар тутамд хуанлийн 7 хоногийн хугацаанд хийх эрхтэй
Бүтээгдэхүүний нөхцөл

Хөрвөдөг хадгаламжийн нөхцөл

Нөхцөл

Богино хугацаатай

Урт хугацаатай

Хугацаа

6 сар

12 сар

Валют

Төгрөг

Ам.доллар

Төгрөг

Ам.доллар

Нэрлэсэн хүү

13.0%

3.0%

14.0%

4.0%

Бодит хүү

13.65%

3.04%

14.75%

4.06%

Хугацаат хадгаламжийг хугацаанаас нь өмнө цуцлахад төлөх хүү

2.4%-4.8%

1.2%

2.4%-4.8%

1.2%

Хадгаламжийн данс нээх доод үлдэгдэл

200,000,000 төгрөг ба түүнтэй тэнцэх ам.доллар

500,000,000 төгрөг ба түүнтэй тэнцэх ам.доллар

Хүү олгох давтамж

Улирал бүр

Зарлага гаргах нөхцөл

Улирал бүр

Орлого хийх нөхцөл

Хөрөнгө зохицуулалт хариуцсан захирлын зөвшөөрлөөр орлого нэмэх боломжтой.

Хөрвүүлэг хийх хугацаа

Гэрээний хугацаанд  хүссэн үедээ хадгаламжийн бүтэн дүнгээр хийнэ.

Харилцагч Та өөрийн харилцах дансанд хүлээн авсан хүүгээ тухайн өдрөө хадгаламжийн данс руугаа буцаан орлогодсоноор “Бодит хүү”-гээр өгөөж хүртэх боломжтой болно. Хэрэв хүлээн авсан хүүгээ өөрийн хадгаламжийн данс руугаа буцаан орлогодохгүй тохиолдолд “Нэрлэсэн хүү”-ээр өгөөж тооцогдоно.

Гадаад валютын хөрвөдөг хадгаламжийн нөхцөл

Валют

Ам.доллар

Хугацаа

12 сар

Жилийн хүү

4.0%

Хадгаламжийг хугацаанаас өмнө цуцлахад тооцох хүү

1.2% /жилийн хүү/

Хадгаламжийн дансны доод үлдэгдэл

100,000,000 төгрөг ба түүнтэй тэнцэх ам.доллар

Хүү олгох давтамж

Хугацааны эцэст

Зарлага гаргах нөхцөл

Хугацааны эцэст

Орлого хийх нөхцөл

Боломжгүй

Бусад шимтгэл
Харилцах болон хадгаламжийн дансны бусад шимтгэлтэй ЭНД дарж танилцана уу.
Бүрдүүлэх материал
  • Бүтээгдэхүүн, үйлчилгээний хүсэлт /ЭНД дарж татаж авна уу/
  • Монгол улсын иргэн бол:
    • Иргэний үнэмлэх;
  • Гадаадын иргэн бол:
    • Гадаад паспорт;
    • Монгол улсад оршин суух үнэмлэх;