Тээвэр хөгжлийн банкны үнэлгээ – Fitch Ratings Олон Улсын үнэлгээний агентлаг

Олон улсын үнэлгээний “Fitch Ratings” агентлаг нь 2026 оны 08 сарын 21-ний өдөр Тээвэр хөгжлийн банкны зээлжих зэрэглэлийг ‘B-’ түвшинд хэвээр хадгалж, төлөвийг “Тогтвортой” хэмээн үнэллээ.

Тус агентлагийн тайланд Тээвэр хөгжлийн банкны зээлийн багц 2025 онд 35 хувиар өссөн ба салбарын дунджаас мэдрэгдэхүйц өндөр хурдаар тэлсэн болохыг онцолжээ. Мөн харилцах, хадгаламж хоёр дахин өссөн нь банкны санхүүжилтийн суурь болон хөрвөх чадварын байр суурь бэхжсэнийг илэрхийлж байгааг дурдсан байна.

Түүнчлэн, Тээвэр хөгжлийн банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээний харьцаа 2026 оны эхний хагас жилийн байдлаар 18.3 хувь байгаа ба зохицуулагч байгууллагаас тогтоосон 12 хувийн шаардлагаас 6.3 нэгж хувиар давуулан биелүүлсэн нь банкны салбарт тэргүүлэх үзүүлэлтэд тооцогдож, эрсдэл даах чадвартай байгааг онцолсон байна.

Тээвэр хөгжлийн банк нь олон улсын болон дотоодын зах зээл дэх байр сууриа бэхжүүлж, харилцагч, түнш байгууллагуудынхаа итгэлцэлд тулгуурлан тогтвортой өсөлтийг хангахын зэрэгцээ олон улсын стандарт болон зохицуулалтын шаардлагыг үйл ажиллагаандаа тууштай хэрэгжүүлэн ажиллаж байна.

Зээлжих зэрэглэлийн үнэлгээ

2026.08.21

ТөлөвТогтвортой
Урт хугацааны Зээлдэгчийн Дефолтын Үнэлгээ (IDR)В-
Богино хугацааны Зээлдэгчийн Дефолтын Үнэлгээ (IDR)B
Зээлжих чадварын үнэлгээb-