Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас 24 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа Монгол улсын “ТОП-100” аж ахуйн нэгжийн нэгээр Тээвэр хөгжлийн банк дахин тодорч энэхүү нэр хүндтэй шагналыг гардан авлаа.
“ТОП-100” аж ахуйн нэгжийг эрэмбэлэн алдаршуулахдаа харьяа яам, холбогдох төр засгийн байгууллагын статистик мэдээлэлд үндэслэн тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ гэсэн үндсэн 5 үзүүлэлтийг чухалчлан улсын татварын орлогын голлох хэсгийг бүрдүүлж буй 100 аж ахуй нэгжийг “Монгол Улсын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч” хэмээн зүй ёсоор тодруулдаг билээ.
Тээвэр хөгжлийн банк нь үүсгэн байгуулагдсанаас хойш Монгол Улсын банк, санхүүгийн салбарт орчин үеийн дэвшилтэт технологиор дамжуулан харилцагчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн санхүүгийн иж бүрэн “Олон улсын жишигт нийцсэн хувийн банкны” үйлчилгээг түргэн шуурхай, найдвартай үзүүлж улс орны эдийн засгийн хөгжилд 28 дахь жилдээ бодит хувь нэмрийг оруулан ололт амжилтаар дүүрэн урагшилсаар байна.
Тээвэр хөгжлийн банк нь 1.1 их наяд төгрөгийн хөрөнгө, 10.6 тэрбум төгрөгийн цэвэр ашиг, үйл ажиллагааны цэвэр орлого 19 хувийн өсөлтийн амжилттайгаар 2024 оныг үдэж, улсын төсөвт нийт 4 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүллээ.
Оны бусад ололт амжилтуудаас дурдвал, “PCI Security Standard Council” байгууллагаас гаргасан, картын төлбөр тооцооны аюулгүй байдлыг хангах хамгийн сүүлийн хувилбар болох “PCI-DSS стандартын 4.0.1”-ийг богино хугацаанд үйл ажиллагаандаа нэвтрүүлэв. Түүнчлэн БНХАУ-ын олон улсын банк хоорондын юанийн төлбөр тооцооны CIPS системийн “Шууд оролцогч” гишүүн банкны шалгуурыг ханган Монгол улсад төдийгүй Зүүн Хойд Азид юанийн клиринг, төлбөр тооцоо дамжуулах системийг амжилттайгаар хэрэгжүүлсэн анхны банк боллоо.
Бидэнд итгэл хүлээлгэсэн харилцагчид, хамтран ажилладаг түншүүддээ амжилт бүтээлийг хүсэн ерөөхийн зэрэгцээ банкны энэхүү амжилтыг хамтдаа бүтээлцэж буй ажилтан албан хаагчид болон хувь нийлүүлэгчдэдээ гүнээ талархал илэрхийлье.


Харилцагч та интернэтэд холбогдсон дурын төхөөрөмжөөс банкны үйлчилгээг орон зай, цаг хугацаанаас үл хамааран хялбар байдлаар авах боломжтой. Та TransBank аппликэйшн татах бол доорх холбоос дээр дарна уу.



