ОЛОН УЛСЫН ҮНЭЛГЭЭНИЙ “FITCH RATINGS” АГЕНТЛАГ ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ ТОГТООЖ, ХЭТИЙН ТӨЛӨВИЙГ “ТОГТВОРТОЙ” ГЭЖ ҮНЭЛЛЭЭ

Олон улсын үнэлгээний “Fitch Ratings” агентлаг нь 2025 оны 09 сарын 03-ны өдөр Тээвэр хөгжлийн банкны зээлжих зэрэглэлийг шинээр тогтоон хэтийн төлөвийг  “Тогтвортой” хэмээн үнэллээ.

Fitch агентлагийн тайланд “Тээвэр хөгжлийн банк”-ны зээлийн багцын өсөлт 2025 оны эхний хагас жилд 20 хувиар өсч зээлийн багцын өндөр өсөлтийг хангахын зэрэгцээ салбарын дунджаас өндөр түвшинд тэлж байгааг онцолжээ. Түүнчлэн банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээний харьцаа 21 хувьтай байгаа нь зохицуулагч байгууллагаас тогтоосон үзүүлэлт болох 12 хувиас даруй 9 нэгж хувиар дээгүүр үзүүлэлт бөгөөд буюу эрсдэл даах чадвар сайн байгааг дурдлаа.

Тээвэр хөгжлийн банк нь 2018 оноос эхлэн олон улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээ тогтоогч “Moody’s” агентлагаар зээлжих зэрэглэлийг тогтмол үнэлүүлж ирсэн бөгөөд 2025 оноос Fitch Ratings агентлагаар үнэлүүлсэн ба банкны зээлжих зэрэглэлийн хэтийн төлөв сайжирсан үзүүлэлттэй гарлаа.

Мөн богино хугацаат гадаад валютын үүргийг биелүүлэх үнэлгээг “B” гэж үнэлсэн нь системийн түвшний арилжааны банкуудынхтай ижил түвшинд хүрч, олон улсын зах зээлд өрсөлдөх чадамжаа илтгэн харуулж байна.

Fitch агентлагийн дүгнэлтээр Монгол Улсын дунд хугацааны эдийн засгийн өсөлтийн чиг хандлага нь нийт банкны салбарын бизнесийг дэмжих таатай суурь орчин нөхцөл болж байгааг онцолжээ.

Тээвэр хөгжлийн банкны хувьд ийнхүү олон улсын болон дотоодын зах зээлд өөрийн байр сууриа улам бэхжүүлж, харилцагчид болон түнш байгууллагуудынхаа итгэлийг өндөр түвшинд ханган ажиллаж байна.

Зээлжих зэрэглэлийн үнэлгээ

Төлөв

Тогтвортой

Урт хугацааны зээлжих зэрэглэл (IDR)

 В-

Гадаад валютын богино хугацаат үүргийг биелүүлэх зэрэглэл

B

Зээлжих чадварын үнэлгээ

  b-

 

TransBank аппликэйшн татах

Харилцагч та интернэтэд холбогдсон дурын төхөөрөмжөөс банкны үйлчилгээг орон зай, цаг хугацаанаас үл хамааран хялбар байдлаар авах боломжтой. Та TransBank аппликэйшн татах бол доорх холбоос дээр дарна уу.