ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНК SPLENDOR PLUS КАРТАА ТАНИЛЦУУЛЖ, 5%-ИЙН БУЦААН ОЛГОЛТ ЗАРЛАЛАА

Тээвэр хөгжлийн банк нь Монгол Улсын банк, санхүүгийн салбарт төдийгүй өөрийн харилцагчдадаа дэлхийн стандартад нийцсэн, инновацлаг бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлсээр ирсэн билээ. Энэ хүрээнд банк нь картын үнэнч харилцагчдадаа зориулан хил хязгааргүй төлбөр тооцооны боломжийг олгох, орчин үеийн минимал хийцлэл бүхий “Splendor Plus” ЮнионПэй брэндийн картыг зах зээлд албан ёсоор танилцууллаа.

Нэр хүнд, найдвартай байдлын төгс илэрхийлэл болсон “Splendor Plus” карт нь гадаад руу тогтмол зорчдог, цахим худалдааг идэвхтэй ашигладаг хэрэглэгчид болон бизнес эрхлэгчдэд зориулсан онцгой бүтээгдэхүүн юм. Тус картын гол давуу тал нь дэлхийн аль ч улсад хурдан, найдвартай төлбөр тооцоо хийх боломжийг олгохоос гадна БНХАУ-ын зах зээл болон тус улсын цахим худалдааны платформуудаар дамжуулан худалдан авалт хийхэд хамгийн давуу талтай нөхцөлийг санал болгож буй явдал юм.

Тээвэр хөгжлийн банк нь “Splendor Plus” карт шинээр захиалсан харилцагчдадаа зориулан БНХАУ-д аялах хугацаандаа ПОС төхөөрөмжөөр болон Хятадын онлайн худалдааны вэбсайтуудаас худалдан авалт хийгээд 2026.05.14-ний өдрийг дуустал хугацаанд 5%-ИЙН БУЦААН ОЛГОЛТ авах боломжийг бүрдүүлжээ. Аяны хугацаанд нэг харилцагчид нэг сард олгох буцаан олголтын дээд хэмжээ 200,000 төгрөг байх ба буцаан олголт нь таны гүйлгээ хийсэн картын данс руу нэг өдрийн дотор автоматаар шилжин орох юм байна.

Картын нэмэлт давуу талууд

  1. 5%-ийн буцаан олголтын урамшуулалт хугацаа дууссан ч Тээвэр хөгжлийн банкны харилцагч танд 2027 оны гуравдугаар сарыг дуустал худалдан авалт бүрээсээ 1%-ийн буцаан олголт авах боломж;
  2. ЮнионПэй (UnionPay) аппликэйшнд холбосноор БНХАУ-ын томоохон цахим дэлгүүр болох PinDuoDuo-оос мөн буцаан олголт авах боломж;
  3. UnionPay U-Rewards платформд бүртгүүлж, олон улсын хөнгөлөлт, урамшуулалд хамрагдах боломжтой.

Карт хэрхэн захиалах вэ?

  1. Шинээр “SplendorPlus” карт захиалахыг хүсвэл TransBank аппликэйшний “Карт” цэсээр захиалан хүргэлтээр авах;
  2. Өөрт ойр байрлах банкны салбар нэгжид хандан захилах боломжтой.

Splendor Plus картын дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

Тээвэр хөгжлийн банк нь олон улсын жишигт нийцсэн, хэрэглэгчийн хэрэгцээнд нийцүүлсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг тасралтгүй хөгжүүлж, харилцагч бүрийн санхүүгийн боломжийг шинэ түвшинд хүргэхийг зорин ажиллаж байна.

Splendor Plus – Borderless Payment.

TransBank аппликэйшн татах

Харилцагч та интернэтэд холбогдсон дурын төхөөрөмжөөс банкны үйлчилгээг орон зай, цаг хугацаанаас үл хамааран хялбар байдлаар авах боломжтой. Та TransBank аппликэйшн татах бол доорх холбоос дээр дарна уу.