ХУВИЙН МЭДЭЭЛЛЭЭ ХАМГААЛСНААР ЗАЛИЛАН, ХУУРАМЧ ҮЙЛДЭЛ, МЭДЭЭЛЛИЙН АЛДАГДАЛ ЗЭРЭГ ЭРСДЭЛЭЭС СЭРГИЙЛНЭ

Таныг таних боломжтой аливаа мэдээлэл нь “хувийн мэдээлэл” гэж тооцогдох бөгөөд дараах мэдээллийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр цуглуулах, ашиглах, дамжуулахыг хуулиар хориглосон байдаг. Үүнд:

  1. Хувийн таних мэдээлэл: Нэр, регистрийн дугаар, иргэний үнэмлэх;
  2. Харилцах мэдээлэл: Утасны дугаар, и-мэйл, оршин суугаа хаяг;
  3. Санхүүгийн мэдээлэл: Банкны данс, картын дугаар, гүйлгээний түүх;
  4. Эрүүл мэндийн мэдээлэл: Онош, эмчилгээ, нийгмийн халамжийн түүх;
  5. Цахим: Байршлын мэдээлэл, сошиал сүлжээнд нийтэлсэн пост, зураг.

Үйлчилгээний байгууллагууд таны мэдээллийг хуульд заасан хүрээнд авч болох ба мэдээллээ өгөхөөс өмнө ямар зорилгоор ашиглах болон нууцлалыг хэрхэн хамгаалах талаар зайлшгүй асуух хэрэгтэй.

ХУВИЙН МЭДЭЭЛЛЭЭ ХЭРХЭН ХАМГААЛАХ ВЭ?

  1. Нууц үг хүчтэй, дахин давтагдахгүй байх;
  2. Хувийн мэдээллээ утсаар, мессежээр, сошиал дээр бүү хуваалц;
  3. Банк, төрийн аппликэйшнээ зөвхөн албан ёсны эх сурвалжаас татаж авах;
  4. Сэжигтэй линк, и-мэйл, мессежийг нээхгүй байх;
  5. Гүйлгээгээ тогтмол шалгаж, асуудал илэрвэл банктайгаа яаралтай холбогдох шаардлагатай.

Цахим орчинд хувийн мэдээллээ буруу удирдах нь таны санхүү, нэр хүнд, аюулгүй байдалд ноцтой эрсдэл дагуулдаг. Харин мэдээллээ зөв хамгаалснаар та өөрийнхөө амьдралыг итгэлтэй, аюулгүй байлгаж чадна.

ТАНЫ ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ = ТАНЫ АМЬДРАЛЫН НУУЦ

TransBank аппликэйшн татах

Харилцагч та интернэтэд холбогдсон дурын төхөөрөмжөөс банкны үйлчилгээг орон зай, цаг хугацаанаас үл хамааран хялбар байдлаар авах боломжтой. Та TransBank аппликэйшн татах бол доорх холбоос дээр дарна уу.