Тээвэр хөгжлийн банк нь хувийн банкны үйлчилгээний чанар, чадавхыг олон улсын түвшинд хүргэх зорилгын хүрээнд Монголын “Банк, санхүүгийн академи” болон “European Financial Planning Association (EFPA)” байгууллагуудтай хамтран Certified Private Banker хөтөлбөрийг албан ёсоор эхлүүллээ.
Энэхүү хөтөлбөр нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн European Investment Practitioner (EIP) мэргэжлийн гэрчилгээ болон Монгол улсын “Банк санхүүгийн академи”-ийн “Certified Private Banker” гэрчилгээг хослуулсан өндөр түвшний мэргэшүүлэх сургалт юм.
Хөтөлбөрийн онцлог:
- Олон улсын стандарттай хосолсон сургалтын агуулга;
- Хувийн банкны үйлчилгээний мэргэжилтэн бэлтгэх цогц хөтөлбөр;
- Онол, практик хосолсон сургалтын арга зүй;
- Удирдах түвшний ажилтнуудад зориулсан мэргэжлийн хөгжлийн хөтөлбөр зэрэг болно.
Тээвэр хөгжлийн банк уг хөтөлбөрт 25 удирдах ажилтнаа хамруулснаар олон улсын түвшний мэдлэг, ур чадварыг эзэмшиж, харилцагчийн хөрөнгийн удирдлагыг шинэ шатанд гаргах стратегийн суурийг тавихаас гадна Монголын хувийн банкны үйлчилгээний стандартыг дэлхийн түвшинд хүргэх стратегийн чухал алхам юм.
Бид цаашид олон улсын түвшинд бэлтгэгдсэн “Certified Private Banker” мэргэжилтнүүдээр дамжуулан харилцагчдадаа илүү ухаалаг, хувь хүнд төвлөрсөн, үнэ цэнтэй санхүүгийн шийдлүүдийг санал болгох хувийн банкны үйлчилгээг хүргэх болно.
Хөгжлийг хурдасгах санхүүгийн найдвартай түнш


Харилцагч та интернэтэд холбогдсон дурын төхөөрөмжөөс банкны үйлчилгээг орон зай, цаг хугацаанаас үл хамааран хялбар байдлаар авах боломжтой. Та TransBank аппликэйшн татах бол доорх холбоос дээр дарна уу.
















