МЕССЕЖ ФИШИНГ (SMiShing) ТӨРЛИЙН ХАЛДЛАГААС СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖ

SmiShing (SMS Text Phishing) буюу мессеж луйвар нь олон улсад өргөн тархаад буй халдлагын нэг төрөл юм. Гар утсаараа мессеж бичих, хүлээн авах өргөн хэрэглээг ашиглан бусдыг залилах, цахим луйвар үйлдэх, хувийн мэдээлэлд нь халдах тохиолдол нэмэгдэх хандлага олширч байгаатай холбогдуулан дараах анхааруулга зөвлөмжийг хүргэж байна.

  1. Утсаар ирсэн мессежинд болгоомжтой хандаарай – Танихгүй дугаараас ирсэн холбоос, мессежийг нээхээс өмнө сайтар нягталж, итгэлтэй болсныхоо дараа хариу өгөх хэрэгтэй.
  2. Сэжигтэй холбоос дээр бүү дараарай – Илгээгч нь тодорхойгүй, эсвэл эргэлзээтэй бол холбоосыг нээхгүй байх нь таны мэдээллийг хамгаалах чухал алхам юм.
  3. QR код скан хийхдээ анхааралтай байгаарай – Итгэж болох эх сурвалжаас ирсэн байсан ч очих хаягийг шалгаж баталгаажуулсныхаа дараа үргэлжлүүлээрэй.
  4. Төхөөрөмж, аппликэйшнээ тогтмол шинэчилж байгаарай – Шинэчлэл нь аюулгүй байдлыг сайжруулж, халдлагаас сэргийлэх юм.

Банк харилцагчаасаа хувийн нууцлалтай мэдээлэл буюу интернэт банкны нэвтрэх нэр, нууц үг оруулахын шаардсан хүсэлтийг илгээдэггүй. Ямар нэг байдлаар танд ирсэн тохиолдолд та тухайн илгээсэн байгууллагын албан ёсны цахим хаяг, утасны дугаар үнэн зөв эсэхийг зайлшгүй нягталснаар учирч болох олон эрсдэлээс өөрийгөө хамгаалах ач холбогдолтой юм.

Цахим аюулгүй байдал – Таны хариуцлагаас эхэлнэ.

TransBank аппликэйшн татах

Харилцагч та интернэтэд холбогдсон дурын төхөөрөмжөөс банкны үйлчилгээг орон зай, цаг хугацаанаас үл хамааран хялбар байдлаар авах боломжтой. Та TransBank аппликэйшн татах бол доорх холбоос дээр дарна уу.