Тээвэр хөгжлийн банк IBAN дансны дугаарыг 2025.04.01-нээс эхлэн ашиглаж эхэллээ.
Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкууд олон улсын жишгийн дагуу IBAN дансны дугаарлалтын систем рүү шилжиж буй билээ. Энэхүү өөрчлөлт нь гүйлгээний аюулгүй байдал, хурд, найдвартай байдлыг нэмэгдүүлэх зорилготой.
IBAN дансны дугаар гэж юу вэ?
IBAN нь International Bank Account Number гэсэн үгний товчлол бөгөөд харилцагчийн банк, улс болон дансны дугаар гэх мэт чухал мэдээллүүдийг агуулсан 20 орон бүхий дансны дугаарлалт юм. IBAN дугаарыг ашигласнаар олон улсын гүйлгээ, төлбөр тооцоог, аюулгүй гүйцэтгэх боломжтой.
Дансны дугаар: MN81 0019 009000012345
- MN – Улсын код
- 81 – Хяналтын орон
- 0019 – Банкны дугаар
- 009000012345 – Дансны дугаар
Харилцагч та бүхэнд Тээвэр хөгжлийн банкны Интернэт банкаар дамжуулан IBAN дугаар ашиглан хэрхэн гүйлгээ амжилттай хийх зааврыг хүргэж байна.


Хэзээ ч доголдолгүй систем, хаанаас ч холбогдож болох интернет банкийн үйлчилгээг бид танд санал болгож байна. Та апп татах бол доорх холбоосоор орно уу.



