- Нэмэлт барьцаа хөрөнгө шаардахгүй.
- Богино хугацаанд, шуурхай шийднэ.

Автомашины зээл
Хүссэн автомашинаа тодорхой урьдчилгаа төлбөр төлөөд, банкаар санхүүжүүлэн авах зээлийн үйлчилгээ.
Давуу тал
Бүтээгдэхүүний нөхцөл
| Нөхцөл | Автомашины зээл | Автомашины зээл /Мөнххада ХХК-тай хамтран ажиллах нөхцөл/ |
| Зээлийн хэмжээ | Худалдан авч буй машины үнийн дүнгээс хэтрэхгүй | |
| Хугацаа | 96 хүртэл сар | |
| Зээлийн хүү /сарын/ | 1.7% – 2.1% | 1.8% |
| Зээлийн хүү /жилийн/ | 20.4% – 25.2% | 21.6% |
| Үйлчилгээний шимтгэл | Олгосон зээлийн дүнгийн 1% | Олгосон зээлийн дүнгийн 0.4% буюу 400,000 төгрөгөөс хэтрэхгүй |
| Нэмэгдүүлсэн хүү | Үндсэн хүүгийн 20%-тай тэнцүү | |
| Барьцаа | Худалдан авах автомашин | |
| Урьдчилгаа төлбөр | 10% – 30% хүртэл /Үл хөдлөх хөрөнгө нэмж барьцаалсан тохиолдолд урьдчилгаа төлбөр 0% хүртэл бууруулах боломжтой/ | |
| Өргөдлийн хураамж | 10,000 төгрөг | |
| Зээлийн анхны нөхцөлд өөрчлөлт оруулсны шимтгэл | Зээлийн үлдэгдэл дүнгээс 1% хүртэл /Дээд хэмжээ 1,000,000 төгрөг/ | |
| Бусад | “Хамтран ажиллах гэрээ” байгуулсан нийлүүлэгч байгууллагаас автомашин худалдан авахыг шаардана. | |
Зээлийн бодит өртөг /жилийн/: 21.26%-26.08%
Тавигдах шаардлага
- Сүүлийн 6 сараас доошгүй хугацаанд тогтвортой ажил эрхэлсэн, эсвэл нэг жилээс доошгүй хугацаанд тогтвортой бизнесийн үйл ажиллагаа эрхэлсэн байх;
- Банк болон банк бус санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн үлдэгдэлгүй байх;
- Шаардлагатай тохиолдолд батлан даалт гаргуулах, нэмэлт барьцаа хөрөнгө гаргах боломжтой байх;
- Урьдчилгаа төлбөрөө төлсөн байх, эсвэл банкин дахь дансандаа байршуулсан байх;
Бүрдүүлэх материал
- Автомашины зээлийн өргөдөл;
- Нийлүүлэгчийн гаргасан төлбөрийн нэхэмжлэх;
- Худалдан авах гэж буй автомашины баримт бичиг;
- Орлого тодорхойлох баримтууд;
- Бусад банк, банк бус санхүүгийн байгууллагад зээлийн үлдэгдэлтэй бол холбогдох зээлийн гэрээ, зээлийн дансны хуулга;
- Бусад шаардлагатай материал









