Хадгаламжийн бүтээгдэхүүн
Харилцагч таны хуримтлалд өндөр хүү тооцож олгох, баталгаат хадгаламжийн бүтээгдэхүүнийг танд санал болгож байна.
Сакура Хадгаламж

Энэхүү хадгаламж нь Япон улсын харилцагч нарт зориулагдсан хадгаламж ба харилцагчийн хуримтлалд өндөр хүү тооцож олгох, баталгаат хадгаламжийн бүтээгдэхүүн юм.

Бүтээгдэхүүний нөхцөл

Сакура хадгаламжийн нөхцөл

Хугацаа Төгрөг Ам.доллар

Иен

12 сар /Жилийн/

15.5% 7.0% 6.0%
Хугацаанаас нь өмнө цуцлахад төлөх хүү 2.4%-4.8% 1.2%

0.6%

Хугацаа сунгах

Хугацааны эцэст хугацааг дахин сунгах боломжтой.
Хадгаламжийн дансны доод үлдэгдэл

Доод үлдэгдэл шаардахгүй

Хүү олгох давтамж

Улирал тутамд харилцагчийн харилцах дансанд олгоно.
Орлого хийх нөхцөл

Боломжтой.

Зарлага гаргах нөхцөл

Хугацааны эцэст харилцагчийн хүсэлтэд тусгайлан заагдсан өөрийн данс хооронд.
Хадгаламж барьцаалсан зээл, кредит карт олгох эсэх

Боломжгүй.

Хамтран эзэмшигч бүртгэх

Боломжгүй.

Тодорхойлолт:

·         Хадгаламжийн дансны орлого, зарлагын гүйлгээг зөвхөн өөрийн данс хооронд гүйцэтгэх боломжтой буюу зөвхөн хадгаламжийн данс болон гадаад улс дахь банкны өөрийн данс хооронд хийгдэнэ. (Харилцагч тухайн гүйлгээтэй холбогдон гарах гадаад гуйвуулгын шимтгэл, хураамжийг хариуцна.)

·         Хадгаламжийн хүүг улирал тутам харилцагчийн харилцах дансанд олгох ба холбогдох татварыг суутган авна.

·         Хадгаламжийн хугацаа дуусах үед хугацаа сунгах хүсэлт өгөөгүй тохиолдолд тухайн данс нь хугацаагүй хадгаламж руу шилжинэ.

·         Данс нээгдсэнээс хойш 30 хоногийн хугацаанд харилцагчийн мөнгөн хөрөнгө шилжин орж ирээгүй тохиолдолд тухайн харилцагчтай холбогдож дансыг хаах эсэх талаар тодруулан, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

Бүрдүүлэх бичиг баримт
  1. Гадаад пасспорт;
  2. Хүсэлт (энд дарж авах);
  3. *Нэмэлт материал;

*Нэмэлт материал: Банк “Харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагаа”-тай холбоотой нэмэлт материал болон тодруулга шаардаж болно.

Харилцагч та шаардлагатай мэдээллийг гаргаж өгөхөөс татгалзвал МУТСТэмцэх тухай хуулийн дагуу Банк нь үйлчилгээ үзүүлэхээс татгалзах үүрэгтэй.

Харилцагч та мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх зорилго агуулаагүй, тийм үйл ажиллагаатай холбоогүй, Мөнгө угаах болон Терроризмыг Санхүүжүүлэхтэй Тэмцэх (МУТСТ) тухай Монгол Улсын хуулийг зөрчөөгүй байх ёстой.

Банк нь Монгол Улсын Иргэний хууль, Хувь хүний нууцын тухай хууль, Байгууллагын нууцын тухай хуулийн дагуу харилцагчийн мэдээллийг хуульд заасан онцгой тохиолдлоос бусад үед чандлан нууцлана.