Тээвэр хөгжлийн банк нь Банкны тухай хууль болон Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 346 дугаар тогтоолоор Даатгалын зуучлалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авч даатгалын мэргэжлийн оролцогч болж, холбогдох хууль, дүрэм, журмын дагуу даатгалын цогц үйлчилгээг салбар, нэгжүүдээрээ дамжуулан харилцагчдадаа хүргэн ажилладаг.
ХАГ-НИЙ ДАГУУ ДААТГАГЧТАЙ ДАРААХ ДААТГАЛЫН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ЗУУЧИЛЖ БАЙНА
- Автотээврийн хэрэгслийн даатгал
- Хүнд болон тусгай зориулалтын машин механизмын даатгал
- Үл хөдлөх хөрөнгийн даатгал (Орон сууц, Амины сууц, Зуслангийн байшин, Оффис, Үйлдвэрлэл болон Үйлчилгээний зориулалттай обьект гэх мэт)
- Хөдлөх хөрөнгийн даатгал (Тавилга, эд хогшил, Цахилгаан бараа, Тоног төхөөрөмж)
- Гадаадад зорчигчдын аяллын даатгал
- Монгол Улсын нутаг дэвсгэрт болон дэлхийн дахинд үйлчлэх эрүүл мэндийн даатгал
- Иргэдийн гэнэтийн ослын даатгал
- ВИП карт эзэмшигчийн даатгал
- Тусгай нөхцөлт даатгал
- Түрээслэгчийн хариуцлагын даатгал
БАНКНЫ ДААТГАЛ ЗУУЧЛАЛЫН ДАВУУ ТАЛ
Даатгалын үйлчилгээг банкны зуучлагчаар дамжуулан авснаар нэмэлт шимтгэл, хураамж төлөхгүйгээс гадна, даатгалын компанийн нийтэд санал болгосон нөхцлөөс илүү бага хураамжаар, илүү их хамгаалалттай нөхцөлтэйгээр даатгуулах боломжийг бүрдүүлж өгдөгөөрөө давуу талтай юм.