Үл хөдлөх хөрөнгийн даатгал нь орон сууц, амины сууц, хашаа байшин, оффис, үйлдвэрлэлийн барилга зэрэг үл хөдлөх хөрөнгийг гэнэтийн болон санамсаргүй эрсдэлээс хамгаалах санхүүгийн баталгаа юм.
Даатгалын хамгаалалт
- Галын эрсдэл (гал түймэр, дэлбэрэлт);
- Сантехникийн эрсдэл;
- Байгалийн эрсдэл;
- Цахилгаан эрчим хүчний эрсдэл;
- Гуравдагч этгээдээс учруулсан санаатай болон санамсаргүй үйлдэл;
- Хулгайн сэдлээр учирсан хохирол.
Даатгалын үнэлгээ
Шинээр худалдан авч байгаа хөрөнгийн хувьд худалдан авч буй үнэ, хуучин хөрөнгийн хувьд зах зээлийн үнэ байна.
| Даатгалын компани | Хураамжийн хувь | ||
| Амар Даатгал | Үндсэн эрсдэл | Нэмэлт эрсдэл | |
| Зөөврийн сууц | 0.6% | 0.09% | |
| Зуслангийн байшин, амины орон сууц | 0.5% | 0.09% | |
| Орон сууц | 0.4% | 0.09% | |
| Бодь Даатгал | Орон сууц | 0.09% | |
| Хашаа байшин | 0.20% | ||
| Амины сууц | |||
| Үйлдвэрлэлийн зориулалттай обьект | |||
| Үйлчилгээний зориулалттай обьект | |||
| Оффисийн барилга | |||
| Мандал Даатгал | Оффисийн барилга | 0.25% | |
| Үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай обьект | |||
| Авто зогсоол | |||
| Монгол Даатгал | Амины орон сууц, байшин | 0.2% | |
| Иншүрко даатгал | Орон сууц | 0.15% | |
| Хашаа байшин | 0.25% | ||
| Амины сууц | 0.2% | ||
Даатгалын тохиолдлын үед авах арга хэмжээ
Даатгалын тохиолдол үүссэн нөхцөлд дараах арга хэмжээг авна. Үүнд:
- Нэн түрүүнд хохирлыг ихэсгэхгүй байх, цаашид гарч болзошгүй эрсдэлийг бууруулах арга хэмжээ авах;
- Даатгуулсан даатгалын компанийн шуурхай албанд дуудлага өгч, заавар зөвлөмж авах;
- Зураг, бичлэгээр баталгаажуулж авах;
- Гэрээнд тусгасан нөхөн төлбөрийн тохиолдлын үед бүрдүүлэх бичиг баримтуудыг бүрдүүлж, даатгагчид хүлээлгэн өгөх.
Нөхөн төлбөрийн бүрдүүлэх материал
- Даатгуулагчийн өргөдөл
- Албан байгууллагын хувьд нөхөн төлбөр хүссэн албан бичиг
- Даатгалын гэрээ, баталгааны эх хувь
- Оролцогч талуудын бичиг баримтны хуулбар
- Даатгалын хохирол үнэлэх эрхтэй үнэлгээний байгууллагаар баталгаажсан үнэлгээний тайлан
- Шаардлагатай гэж үзвэл холбогдох мэргэжлийн байгууллагын гаргасан дүгнэлт, тодорхойлолт. /ЗЦ, ОБЕГ, УЦУХ, МХЕГ гэх мэт/
- Бусад шаардлагатай бичиг баримтууд.
Даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Тээвэр хөгжлийн банкны өөрт ойр байрлах салбар нэгжид хандах эсвэл Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-9999 дугаарт холбогдоорой.










