Банкны даатгал, зуучлалын давуу тал
БАНКНЫ ДААТГАЛ ЗУУЧЛАЛЫН ДАВУУ ТАЛ

Бид харилцагчдынхаа санхүүгийн эрсдэлийг бууруулах, даатгалын талаар зөвлөх, чиглүүлэх зорилгоор хэрэгцээнд нь нийцсэн даатгалын бүтээгдэхүүн, нөхцөлүүдийг санал болгож, хамтран ажилладаг даатгалын компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээг зуучлан ажиллаж байна.

Тээвэр хөгжлийн банк нь Банкны тухай хууль болон Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн дагуу Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 346 дугаар тогтоолоор даатгалын зуучлалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авч, даатгалын мэргэжлийн оролцогч болсон. Үүний хүрээнд холбогдох хууль, дүрэм, журмыг баримтлан даатгалын цогц үйлчилгээг өөрийн салбар, нэгжүүдээр дамжуулан харилцагчдадаа хүргэн ажиллаж байна.

Даатгалын үйлчилгээг банкны зуучлагчаар дамжуулан авснаар харилцагч нэмэлт шимтгэл, хураамж төлөх шаардлагагүй бөгөөд даатгалын компанийн нийтэд санал болгосон нөхцлөөс илүү боломжит хураамжаар, илүү өргөн хамгаалалт бүхий нөхцөлөөр даатгуулах боломжтой байдаг нь банкны зуучлалын гол давуу тал юм.

Даатгалын зуучлалын эрхтэй ажилтнуудын мэдээлэлтэй ЭНД дарж танилцана уу.