Эскроу данс
Өндөр дүнтэй хөрөнгө худалдаалах эсвэл худалдан авах үед гарч болзошгүй эрсдэлээс хамгаалагдах боломжийг бүрдүүлсэн эскроу дансны үйлчилгээг танд санал болгож байна. Энэхүү үйлчилгээг сонгосноор банк нь гэрээнд оролцогч талуудын зөвшөөрөлтэйгөөр төлбөр тооцоог найдвартай шилжүүлэх үүргийг хүлээх юм.
Давуу тал
  • Талууд хооронд учирч болзошгүй олон талт асуудал, бэрхшээл, үл ойлголцол, эргэлзээг арилгаж,  эрсдэлийг хааж өгнө.
  • Гэрээнд заасан нөхцөлөөр банкны зүгээс талуудын зөвшөөрлөөр зарлагыг шуурхай, найдвартай хийж гүйцэтгэнэ;
Бүтээгдэхүүний нөхцөл
Үйлчилгээний төрөл Шимтгэл, хураамжийн нөхцөл
Дансны валют Төгрөг Ам.доллар Евро Юань Иен
Орон сууц худалдах, худалдан авах гэрээний хувьд:
Худалдагч тал 20,000 төгрөг 10 ам.доллар 10 евро 70 юань 1,000 иен
Худалдан авагч тал 20,000 төгрөг 10 ам.доллар 10 евро 70 юань 1,000 иен
Бусад гэрээний хувьд:
Төлбөр авагч тал 0.1% 0.1%
Төлбөр хариуцагч тал /100,000 хүртэлх төгрөг/ /100,000 хүртэлх төгрөгтэй тэнцэх валют/
Бүрдүүлэх материал
  • Талуудын хооронд байгуулсан гэрээний хуулбар, эх хувийн хамт;
  • Монгол Улсын иргэн бол: Иргэний үнэмлэх;
  • Гадаадын иргэн бол:
    • Гадаад паспорт;
    • Монгол Улсад оршин суух үнэмлэх.
  • Бүтээгдэхүүн, үйлчилгээний хүсэлт