Гадаад гүйлгээ илгээх
Гадаад төлбөр тооцооны чиглэлээр олон улсын тэргүүлэх зэрэглэлийн нийт 13 банк (БНХАУ-ын CCB банк, БНСУ-ын КЕВ Hana банк, ХБНГУ-ын Commerzbank AG, Японы SMBC банк, Сингапурын ОСВС банк, АНУ-ын The Bank of New York Mellon )-ны 8 төрлийн валютын 18 ностро дансаар дамжуулан гадаад шилжүүлгийг түргэн шуурхай гүйцэтгэх үйлчилгээг танд санал болгож байна. Мөн SWIFT GPI системийг ашиглан харилцагчид гадаад гүйлгээний явцын талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгөх боломжтой.
  • Гадаад шилжүүлгийн маягт татах бол ЭНД дарна уу.

Давуу тал
Хамгийн түгээмэл 8 валютаар төлбөр тооцоо гүйцэтгэх Хүү шимтгэлийн хамгийн таатай нөхцөлтэй Гадаад гуйвуулгын нэмэлт үйлчилгээ (MT101, MT940)
Интернэт банк ашиглан хаанаас ч гадаад төлбөр тооцоо хийх SWIFT GPI системийг ашиглан харилцагчид гадаад гүйлгээний явцын талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгөх боломжтой Юанийн гадаад шилжүүлгийг CIPS системээр дэлхийн аль ч улс руу хамгийн хурдан бөгөөд найдвартай шилжүүлэх боломжтой
Гадаад шилжүүлгийн шимтгэл
ВАЛЮТЫН ТӨРӨЛДҮНБАНКНЫ ХУРААМЖДАМЖУУЛАГЧ БАНКНЫ ШИМТГЭЛ
Ам.доллар<5,00015,000 төгрөг20 ам.доллар
5,000.01-100,00025,000 төгрөг
>100,000.0135,000 төгрөг
Үндсэн дүн хамгаалсан үйлчилгээний шимтгэл35-60 ам.доллар
Ам.доллар (БНСУ руу шилжүүлэх тохиолдолд)<5,00015,000 төгрөг25 ам.доллар
5,000.01-100,00025,000 төгрөг
>100,000.0135,000 төгрөг
Евро /ХБНГУ руу/<2,50015,000 төгрөг5 евро
2,500.01-12,50025,000 төгрөг10 евро
>12,50035,000 төгрөг20 евро
Евро /Бусад улс руу/30,000 төгрөг20 евро
Юань<50,0005,000 төгрөг50 юань
50,000.01-100,00010,000 төгрөг
>100,000.0115,000 төгрөг
ИенДүн харгалзахгүй12,000 төгрөг+0.3% (бэлэн валют тушааж шилжүүлэг хийхэд)0.05% (хамгийн багадаа 2,500 иен)
Фунт стерлингДүн харгалзахгүй15,000 төгрөг+ 0.3% (бэлэн валют тушааж шилжүүлэг хийхэд)15 фунт
Хонг Конг долларДүн харгалзахгүй25,000 төгрөг + 0.3% (бэлэн валют тушааж шилжүүлэг хийхэд)200 хонг конг доллар
Сингапур долларДүн харгалзахгүй20,000 төгрөг + 0.3% (бэлэн валют тушааж шилжүүлэг хийхэд)25 ам.доллар
Турк лираДүн харгалзахгүй15,000 төгрөг100 турк лира
БусадДүн харгалзахгүй32,000 төгрөг35 евро
Харилцагчийн хүсэлтээр гадаад гүйлгээ буцаан дуудах, залруулах шимтгэл

 

ВАЛЮТ

ШИМТГЭЛ

Залруулга, буцаалт

Ам.доллар

30 ам.доллар

Евро

50 евро

Юань

50 юань

Иен

7,500 иен

Фунт стерлинг

50 ам.доллар

Хонг Конг доллар

20 ам.доллар

Сингапур доллар

20 ам.доллар

Туркийн лира

250 турк лира

Лавлагаа

Ам.доллар

30 ам.доллар (Дүн харгалзахгүй, хугацаа харгалзахгүй)

Евро

Юань

Иен

Фунт стерлинг

Хонг Конг доллар

Сингапур доллар

Туркийн лира

Гадаад гүйлгээ илгээхэд анхаарах зүйлс

Гадаад руу гүйлгээ илгээхдээ хүлээн авагчаас дараах мэдээллийг урьдчилан авах шаардлагатайг анхаарна уу. Үүнд:

  • Хүлээн авагчийн овог нэр, хаяг, иргэний үнэмлэхний дугаар
  • Хүлээн авагчийн банкны нэр болон SWIFT код
  • Хүлээн авагч банкны корреспондент банкны нэр, SWIFT код (хэрэв байгаа бол)
  • Гүйлгээний утга талбарт гүйлгээний зориулалтыг (жишээлбэл, сургалтын төлбөр, бэлэг, хандив гэх мэт) зааж өгнө.
Дамжуулагч банкны шимтгэлийн нөхцөл

Корреспондент банкны шимтгэлийг хариуцах тал:

  • SHA – Шилжүүлэгч нь дундын банкны шимтгэлийг хариуцахгүй бөгөөд шимтгэлийг корреспондент банкууд нийт дүнгээс суутгана.
  • OUR – Шилжүүлэгч нь эхний дамжуулагч банкны шимтгэлийг хариуцна. Бусад дундын банкны шимтгэл нийт шилжүүлсэн дүнгээс суутгагдана.
  • Fullpay /G-OUR/ – Энэ сонголт нь зөвхөн ам.долларын шилжүүлэгт хамаарна. Шилжүүлэгч нь бүх дундын банкны шимтгэлийг хариуцах бөгөөд хүлээн авагч нь төлбөрийг бүтэн дүнгээр хүлээн авна.
Гадаад гүйлгээ илгээх үед анхаарах сануулга

Эрхэм харилцагч та гадаад улс руу гүйлгээ илгээх гэж байгаа бол доорх мэдээлэлд анхаарлаа хандуулна уу.

  • Хэрэв та гадаад худалдаа эрхэлдэг бөгөөд хүлээн авагчийн мэдээлэл өөрчлөгдсөн тул төлбөрөө өөр данс руу шилжүүлэхийг хүссэн цахим шуудан хүлээн авсан бол хүлээн авагчтайгаа утсаар холбогдож тус мэдээллийг баталгаажуулна уу.
  • Хэрэв та өөрийн хувийн зураг, бичлэгээ онлайнаар танихгүй этгээдэд алдсан бөгөөд тухайн этгээд нь төлбөр нэхэн дарамт үзүүлсэн бол яаралтай цагдаагийн байгууллагад мэдэгдэхийг зөвлөж байна.
  • Хэрэв таны компьютер, гар утсанд таныг сугалааны азтан болсон эсвэл их хэмжээний мөнгөн шагнал хожсон тухай мэдэгдэл ирж, урьдчилгаа төлбөр шилжүүлэхийг хүссэн бол энэ нь нийтлэг тохиолддог цахим гэмт хэргийн хэлбэр юм.

Хэрэв танд дээрхийн аль нэг нь тохиолдсон болон тохиолдож болзошгүй гэж үзсэн бол цагдаагийн байгууллагатай 11-311606, 102 дугаарын утсаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө авна уу. Мөн www.service.police.gov.mn цахим хаягаар цагдаагийн байгууллагад өргөдөл, гомдлоо илгээх боломжтой.