Баримтын аккредитив
АККРЕДИТИВ нь хил дамнасан бараа, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах, борлуулахад импортлогч болон экспортлогч талуудад тулгардаг эрсдэлүүдийг бууруулах боломжтой олон улсын цогц шийдэл бүхий төлбөрийн хэрэгсэл юм. Экспортлогч тал аккредитивт заасан нөхцөлүүдийг бүрэн биелүүлснээр импортлогч тал төлбөр төлөх үүргийг баталгаажуулсан төлбөрийн хэрэгсэл бөгөөд импортлогч талын банкны зүгээс аккредитивийг гаргаж, экспорлогч талын банк хүлээн авна. Аккредитив нь импортын болон экспортын гэсэн төрөлтэй байна.
Импортлогчид үүсэх давуу тал
  • Улс хооронд хийгдэж буй худалдааны эрсдэлийг бууруулна.
  • Маш бага зардалтай /жилийн 4% хүртэл/.
  • Урьдчилгаа төлбөрийг багасгах эсвэл урьдчилгаа төлбөргүйгээр гадаад худалдаа хийх боломжийг бүрдүүлдэг.
  • Импортлогч барааны тээвэрлэлт, ачилтын хугацааг хянаж чадсанаар бизнесээ төлөвлөсний дагуу хэрэгжүүлэх.
  • Импортлогчийн төлбөрийн чадварыг экспортлогч талд нотолж, төлбөр төлөх баталгаа болж чаддаг.
  • Экспортлогч тал бараа, бүтээгдэхүүнээ ачуулмагц төлбөрөө хүлээн авах боломжтой бол импортлогч тал бараа, бүтээгдэхүүнээ худалдан борлуулсаны дараа төлбөрөө төлөх боломжтой.
  • Аккредитивт заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй бараа бүтээгдэхүүний бичиг баримт ирүүлсэн тохиолдолд импортлогч нь төлбөр төлөхөөс татгалзах эрхтэй.
Шимтгэл, хураамж /Экспортлогч/
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨРӨЛ ШИМТГЭЛ
Аккредитивийн мэдэгдэл хийх 20 ам.доллар
Аккредитивыг 2-догч банкинд дамжуулан мэдэгдэх 50 ам.доллар
Аккредитивийн өөрчлөлт, цуцлалтыг мэдэгдэх 10 ам.доллар
Аккредитивийг давхар баталгаажуулах 1%-3% (мин 150 ам.доллар)
Харилцагчийн хүсэлтээр баримт бичиг шалгах, бусад банкинд дамжуулах (багц бүр)   50 ам.доллар *
Баримт бичиг хүлээн авч бусад банкинд дамжуулах (багц бүр) 25 ам.доллар *
Вексельд акцепт хийх 50 ам.доллар
Шууд төлбөртэй аккредитивийг тохиролцох 0.7% (мин 350 ам.доллар)
Хойшлуулсан төлбөртэй аккредитивийг хямдруулах /форфайтинг/ Хүүг тохиролцоно, (мин 350 ам.доллар)
Шилжих нөхцөл бүхий аккредитивийг шилжүүлэх 100 ам.доллар
Харилцагчийн хүсэлтээр лавлагаа явуулах 10 ам.доллар
Харилцагчийн хүсэлтээр аккредитивийг цуцлах 25 ам.доллар
Эскпортлогчид үүсэх давуу тал
  • Улс хооронд хийгдэж буй худалдааны эрсдэлийг бууруулна.
  • Маш бага зардалтай.
  • Экспортлогч нь аккредитивт заасан нөхцөлүүдийг хангасан бичиг баримтуудыг бүрдүүлж өгсөнөөр бараа, бүтээгдэхүүний төлбөрөө найдвартай хүлээн авах.
  • Импортлогч захиалгыг цуцлах эсвэл өөрчлөх тохиолдолд экспортлогчид үүсэх бэлтгэн нийлүүлэлтийн эрсдэлийг бууруулах.
  • Экспортлогч нь бараа бүтээгдэхүүн ачигдсанаас хойш төлбөр хүлээн авах хүртэлх хугацаанд банкнаас урьдчилсан санхүүжилт авах боломжтой /дараа төлбөртэй нөхцөл тохирсон тохиолдолд/.
  • Төлбөр төлөгдөх хугацаа тодорхой тул экспортлогч өөрийн мөнгөн урсгалыг үр ашигтайгаар удирдах боломжтой.
  • Экспортлогч нь аккредитивт заасаг бичиг баримтыг хүлээлгэн өгсөнөөр импортлогч төлбөр төлөхөөс татгалзах боломжгүй.
Шимтгэл хураамж /Импортлогч/
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨРӨЛ ШИМТГЭЛ
Аккредитивийн эрсдэлийн шимтгэл (эх үүсвэргүй) 2% – 4% (жилийн)
Аккредитив нээх 100 ам.доллар
Аккредитивийн дүн нэмэгдүүлэх эсвэл хугацааг сунгах 30 ам.доллар
Аккредитивийн бусад нөхцөлд өөрчлөлт оруулах 30 ам.доллар
Давхар баталгаажилтгүй аккредитивийн дагуу баримт шалгах (багц бүрт) 50 ам.доллар
Аккредитивийг цуцлах (оролцогч талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр) 30 ам.доллар
Аккредитивийн дагуу төлбөр шилжүүлэх 25 ам.доллар
Аккредитивийг гаднын банкаар давхар баталгаажуулах

Гаднын банкны хүү шимтгэлийн нөхцөлийн дагуу

Харилцагчийн хүсэлтээр лавлагаа явуулах 10 ам.доллар
Зөрчилтэй бичиг баримтын багц бүрээс суутгах төлбөр 50 ам.доллар

 

Санхүүгийн зөвлөгөө

Бид худалдааны гэрээ байгуулахаас эхлэн импортлогчийн хувьд бараа, бүтээгдэхүүнээ хулээн авах, эскпортлогчийн хувьд худалдан борлуулж буй бараа бүтээгдэхүүний төлбөр хүлээн авах хүртэлхи бүхий л хугацаанд  Таныг үнэ цэнэтэй санхүүгийн зөвлөгөө, мэдээлээр тогтмол хангаж, бизнесийг тань олон улсын жишигт нийцсэн, шинэлэг түвшинд хүргэхэд хамтран ажиллаж байна. 

 

Бидэнтэй tfd@transbank.mn  хаягаар холбогдоно уу.