- Инкасс векселийн тусламжтайгаар импортлогч бараа бүтээгдэхүүний төлбөрийг тодорхой хугацаагаар хойшлуулах боломжтой
- Экпортлогч бараа, бүтээгдэхүүн нийлүүлэлттэй холбоотой бичиг баримтыг импортлогчид хүлээлгэн өгсөнөөр төлбөрийг түргэн шуурхай хүлээн авах боломжтой
- Барааны бичиг баримт нь импортлогчийн төлбөрийн үүргээ биелүүлэх хөшүүрэг болдог тул нээлттэй дансны үйлчилгээтэй харьцуулахад давуу талтай
- Хоёр талд үүсч болзошгүй эрсдэлийг бууруулахын тулд, талууд уян хатан, холимог төлбөрийн нөхцөл дээр тохиролцох боломжтой
- Олон улсын худалдаа аж, үйлдвэрийн танхимын нийтлэг стандарт, дүрмийг мөрдөх тул эрх зүйн эрсдэл бага
- Нүүр хуудас
- Олон улсын банк
- Худалдааны санхүүжилт
Инкасс
Инкасс
Инкассын үйлчилгээ нь банк худалдагч талын өмнөөс худалдан авагч талд баримт хүргүүлж төлбөр нэхэмжлэн авах ажиллагаа юм.
Инкасс векселийн тусламжтайгаар худалдагч тал бараа бүтээгдэхүүнээ ачуулмагц холбогдох төлбөрөө хүлээн авах боломжтой бол худалдан авагч тал бараа бүтээгдэхүүнээ худалдан борлуулсаны дараа өөрийн банкандаа төлбөрөө төлөх боломжтой.
Инкассын үйлчилгээ нь харьцангуй хялбар, өртөг багатай, хурдан шуурхай банкны үйлчилгээнүүдийн нэг туд гадаад худалдаа эрхэлж буй харилцагчдад тохиромжтой.
Давуу тал
Инкассын үе шат
/видео/
Шимтгэл, хураамж
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨРӨЛ | ШИМТГЭЛ |
---|---|
Инкассын мэдэгдэл хийх | 10 ам.доллар |
Төлбөр/акцептын дагуу лавлагаа явуулах | 10 ам.доллар |
Инкассын зааварчилгаанд өөрчлөлт оруулах хүсэлт хүлээн авах | 10 ам.доллар |
Баримтыг төлбөрийн дагуу олгох | 30 ам.доллар |
Баримтыг акцептын дагуу олгох | 5 ам.доллар |
Баримтыг бусад нөхцөлийн дагуу олгох | 50 ам.доллар |
Акцептын дагуу төлбөр гүйцэтгэх | 25 ам.доллар |
Төлбөр хийгдээгүй бичиг баримтыг буцаах | 10 ам.доллар * |
Төлөгдөөгүй вексельд эсэргүүцэл хийлгэх | 30 ам.доллар +бусад зардал |
Банкинд эзэмших эрх олгогдсон барааг чөлөөлөх | 20 ам.доллар |
Санхүүгийн зөвлөгөө
Бид худалдааны гэрээ байгуулахаас эхлэн импортлогчийн хувьд бараа, бүтээгдэхүүнээ хулээн авах, эскпортлогчийн хувьд худалдан борлуулж буй бараа бүтээгдэхүүний төлбөр хүлээн авах хүртэлхи бүхий л хугацаанд Таныг үнэ цэнэтэй санхүүгийн зөвлөгөө, мэдээлээр тогтмол хангаж, бизнесийг тань олон улсын шинэлэг түвшинд хүргэхэд хамтран ажиллаж байна.
Бидэнтэй tfd@transbank.mn хаягаар холбогдоно уу.