Визний зөвшөөрөл /”В”, “С” ангилал / бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт
Монгол Улсад 31-90 хүртэл хоногийн байх хугацаатай виз хүссэн гадаадын иргэнийг урихад дараах бичиг баримтыг бүрдүүлнэ:
  1. Байгууллагын албан бичиг /байгууллагын үйл ажиллагаа, гадаадын иргэнийг урих үндэслэл бүхий/
  2. Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /урьд нь бүртгүүлж байгаагүй бол/
  3. Паспортын хуулбар /хүчинтэй хугацаа 6 сараас доошгүй/
  4. Тэмдэгтийн хураамж 1000 төгрөг /нэг хүн/

Визний зөвшөөрөл нь бичиг баримт бүрдүүлж өгснөөс хойш ажлын 5 хоногт, яаралтай үйлчилгээ ажлын 3 хоногт гарах ба хариуг мессежээр хүргэнэ. Мөн 7585-1882 утаснаас гадаад паспортын дугаарыг хэлж 09:00-12:00 цагийн хооронд кодын дугаар лавлаж болно.

Санамж

o МУ-д ирсэн өдрөөс хойш ажлын 7 хоногийн дотор бүртгүүлнэ

o МУ-ын Дипломат Төлөөлөгчийн газар болон Консулын газар байхгүй улсаас ирэх гадаадын иргэнд визний зөвшөөрөл хүсэх тохиолдолд уригч нь хилийн боомт дээр виз олгуулах хүсэлтээ тухайн гадаадын иргэнийг МУ-д ирэхээс 14 хоногийн өмнө гаргана.

 Шаардлагатай тохиолдолд нэмэлт бичиг баримт авч ирэх.

Гадаадын иргэн олон удаагийн виз хүсэхдээ дараах бичиг баримт бүрдүүлнэ:
  1. Байгууллагын албан бичиг ( байгууллагын үйл ажиллагаа, тухайн гадаадын иргэн МУ-д олон удаа зорчих үндэслэл)
  2. Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /урьд нь бүртгүүлж байгаагүй бол/
  3. Гадаад иргэний паспортын хуулбар /хүчинтэй хугацаа 6 сараас дээш/
  4. Уригч аж ахуйн нэгж, байгууллагатай байгуулсан хамтран ажиллах гэрээ /гадаад хэл дээр бол баталгаат орчуулгын хамт/ уригч байгууллагын татварын цахим тодорхойлолт, гаалийн бүрдүүлэлт зэрэг олон удаагийн виз авах шаардлагатайг нотлох бичиг баримт
  5. Хүсэлт гаргаж буй байгууллагын ажилтны ажлын үнэмлэх эсхүл итгэмжлэх.
Санамж

o Визний зөвшөөрөл нь олгосон өдрөөс 90 хоногийн дотор хүчинтэй.

o Визний зөвшөөрөл хүсэгч нь мэдүүлсэн мэдээллийн үнэн зөвийг нотлох үүрэг хүлээнэ.

Шаардлагатай тохиолдолд нэмэлт бичиг баримт авч ирэх.