Хөдөлмөрийн харилцаа
Хөдөлмөр эрхлэх урьдчилсан зөвшөөрөл буюу УРИЛГА
  1. Маягт-1 –ийг бүрэн бөглөсөн тухайн ААНБ-ын  албан тоот
  2. Үйлчилгээний хураамж төлсөн төлбөрийн баримт (25000 төгрөг/1 хүн, Төрийн сан,  ХХҮЕГазар 100900017002 данс)
  3. ААНБ-ын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  4. Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, түүний хавсралтын хуулбар
  5. Засгийн газрын тогтоолоор квотоос чөлөөлөгдсөн бол ЗГТ-ын хуулбар
  6. Тухайн байгууллагад нийгмийн даатгалын шимтгэл төлдөг хэдэн ажилтантайг баталгаажуулсан нийгмийн даатгалын сүүлийн сарын НД-7 болон НД-8 маягт
  7. Хөдөлмөр эрхлүүлэх эдийн засгийн салбарын Яам, агентлагийн тодорхойлолт
  8. Тухайн байгууллагын харъяалагдах аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн санал
  9. Гадаадын хуулийн этгээдтэй хөдөлмөр эрхлүүлэх талаар байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, түүний монгол хэл дээрх орчуулгын хамт (орчуулгын товчоогоор баталгаажсан тэмдэгтэй)
  10. Гадаадын иргэний паспортын хуулбар
  11. Гадаадын иргэний хөдөлмөр эрхлүүлэх салбарт их, дээд сургууль төгссөнийг илтгэн харуулах мэргэжлийн үнэмлэх, дипломын хуулбар (орчуулгын товчоогоор баталгаажсан тэмдэгтэй)
  12. Дараах материалуудыг авч ирэх:

Маягт-1
ҮАМАТ-08
Маягт-5
Маягт-5
Маягт-6
Маягт-7

Маягт татах холбоос: Урилга (hudulmur-halamj.gov.mn)

Хөдөлмөр эрхлэх ЗӨВШӨӨРӨЛ
  1. ААНБ-ын гадаадаас “HG” ангиллын визээр урьж ирүүлсэн ажиллах хүч, мэргэжилтнээ Монгол Улсын хилээр орж ирснээс хойш ажлын 10 хоногт багтааж'Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл хүсэх” Маягт-2-ыг дэлгэрэнгүй бөглөсөн албан бичиг
  2. Үйлчилгээний хураамж төлсөн төлбөрийн баримт (22500 төгрөг/1 хүн, Төрийн сан, ХХҮЕГазар 100900017002 данс)
  3. Ажлын байрны төлбөр тушаасан баримт (640000 төгрөг/1хүн/1сар, Төрийн сан, ХЭДС 100900037010 данс), Жич: Мэргэжилтэнд материалаа шалгуулсны дараа зохих төлбөрийг тушаана. (2020 оны 1 дүгээр сарын 1-ээс Ажлын байрны төлбөр 840000 төгрөг/1хүн/1сар, болж өөрчлөгдөнө)
  4. “Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн үнэмлэх”-ний үнэ тушаасан баримт (3000 төгрөг/1 хүн, Төрийн сан, ХХҮЕГазар 100900017002 данс), ХЭЗ-ийн үнэмлэхний 1 хувь цээж зураг (тавигдах шаардлага: хэмжээ 3×4 см, цэнхэр дэвсгэртэй, сүүлийн 6 сарын дотор авахуулсан байх, тод байх)
  5. ААНБ-ын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  6. Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, түүний хавсралтын хуулбар
  7. Засгийн газрын тогтоолоор квотоос чөлөөлөгдсөн бол ЗГТ-ын хуулбар
  8. Гадаадын иргэний паспортын хуулбар болон “HG” ангиллын виз дээр хилээр орж ирсэн штамп дарагдсан хуудасны хамт
  9. Эрүүл мэндийн болон Хөдөлмөрийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан маягтын дагуу эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулсан дүгнэлт бичиг (Тавигдах шаардлага: хөдөлмөр эрхлүүлэх газрын харьяалах эрүүл мэндийн төвд гадаадын ажиллах хүч, мэргэжилтнүүдийг авч очин ЭМҮШ-нд хамруулж, эмч, ерөнхий эмчийн гарын үсэг тайлал, огноо, дүгнэлтийг гаргацтай бичүүлж, тэмдэг дарж баталгаажуулсан байна) –

Маягт татах холбоос: Зөвшөөрөл (hudulmur-halamj.gov.mn)

Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн СУНГАЛТ
  1. ААНБ-ын Гадаадын ажиллах хүч, мэргэжилтнийг үргэлжлүүлэн ажиллуулах зайлшгүй хэрэгцээ шаардлагыг дэлгэрэнгүй тайлбарласан Маягт-3-ын дагуу бөглөсөн албан бичиг
  2. Үйлчилгээний хураамж төлсөн төлбөрийн баримт (22 500 төгрөг/1хүн, Төрийн сан, ХХҮЕГазар 100900017002 данс)
  3. Сунгагдан ажиллах хугацаагаар ажлын байрны төлбөр тушаасан баримт (640 000 төгрөг/1хүн/1сар, Төрийн сан, ХЭДС 100900037010 данс), Жич: Мэргэжилтэнд материалаа шалгуулсны дараа зохих төлбөрийг тушаана. (2020 оны 1 дүгээр сарын 1-ээс Ажлын байрны төлбөр 840000 төгрөг/1хүн/1сар, болж өөрчлөгдөнө)
  4. “Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн үнэмлэх” дээр сунгалт хийлгэнэ. (3000 төгрөг/1 хүн, Төрийн сан, ХХҮЕГазар 100900017002 данс). Хэрэв сунгалт хэсэг дууссан бол үнэмлэх дахин авна. ХЭЗ-ийн үнэмлэхний 1 хувь цээж зураг (Тавигдах шаардлага: хэмжээ 3×4 см; цэнхэр дэвсгэртэй, сүүлийн 6 сарын дотор авахуулсан байх, тод байх)
  5. ААНБ-ын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  6. Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, түүний хавсралтын хуулбар
  7. Оршин суух үнэмлэхний хуулбар
  8. Засгийн газрын тогтоолоор квотоос чөлөөлөгдсөн бол ЗГТ-ын хуулбар
  9. Тухайн байгууллагад нийгмийн даатгалын шимтгэл төлдөг хэдэн ажилтантайг баталгаажуулсан нийгмийн даатгалын сүүлийн сарын НД-7 болон НД-8 маягт (Тавигдах шаардлага: ажиллуулж буй гадаадын ажиллах хүч, мэргэжилтэнд НДШ төлөлт хийгдсэн байх)
  10. Гадаадын хуулийн этгээдтэй хөдөлмөр эрхлүүлэх талаар байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, түүний монгол хэл дээрх орчуулгын хамт (Тавигдах шаардлага: Хөдөлмөрийн гэрээ сунгагдсан байх, орчуулгын товчоогоор баталгаажсан тэмдэгтэй)
  11. Гадаадын иргэний паспортын хуулбар (“HG” ангиллын визийн дардастай хуудасны хамт)
  12. Хэрэв ГАХМ-ний Монгол Улсад хөдөлмөр эрхэлсэн хугацаа нь 6 сараас дээш бол ХДХВ (HIV)-ын шинжилгээг давтан, 1 жилээс дээш бол 5 төрлийн үзлэг шинжилгээг давтан тус тус өгсөн Эрүүл мэндийн болон Хөдөлмөрийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан маягтын дагуу эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулсан дүгнэлт бичиг.

Маягт татах холбоос – Сунгалт (hudulmur-halamj.gov.mn)

  1. Хөдөлмөр эрхлүүлэх эдийн засгийн салбарын Яам, агентлагийн тодорхойлолт /Жич: Зөвхөн Боловсролын салбарт хамаарна/
Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн ХАСАЛТ
  1. ААНБ-ын “ХЭЗ-ийн бүртгэлээс хасалт хийлгэх тухай” Маягт-4-ийг бөглөсөн албан бичиг 
  2. Үйлчилгээний хураамж төлсөн төлбөрийн баримт (12000 төгрөг/1хүн, Төрийн сан,  ХХҮЕГазар 100900017002 данс)
  3. ААНБ-ын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  4. А4 хэмжээстэй цаасны нүүрэн дээр гадаадын иргэний паспорт болон  “HG” ангиллын визийн дардастай хуудасны хамт хуулбарлаж, ард талд нь ХХҮЕГ-аас олгосон “Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн үнэмлэх” эх хувиар хураалгаж, мөн ГИХГ-аас олгосон'Монгол Улсад оршин суух үнэмлэх”-ний сунгалттай хуулбарыг тус тус зайлшгүй хавсаргасан байна
  5. Шаардлагатай бол бусад материал.