Тээвэр хөгжлийн банк нь Дэлхийн хүүхдийн өдрийг тохиолдуулан НҮБ-ын Хүүхдийн сан болон IWFCI Mongolia хамтран зохион байгуулж буй ГАЛА арга хэмжээнд “Сургалтын ухаалаг багц” төслийг дэмжин ажиллагч байгууллагаар оролцлоо. Банк тус төсөлд хөрөнгө оруулан, дэмжиж буй нь алслагдсан аймаг, сумдын цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдэд гэрээсээ мэргэжлийн багшийн сургалт авах боломжийг нээж өгөхөд оршиж буй юм. […]
Тээвэр хөгжлийн банк Монгол орны уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх зорилготой “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд тогтвортой хөгжлийг дэмжихэд хувь нэмрээ оруулан 'Намрын мод тарих өдөр”-т оролцож, ээлжит модоо тарилаа. Монгол Улсад банкны тогтолцоо үүсэж, бэхэжсэний 100 жил, Ойн салбарын 100 жилийг тохиолдуулан Тэрбум Мод Сан-гаас хэрэгжүүлж буй мод тарих […]
Тээвэр хөгжлийн банк нь нийгмийн сайн сайхан, тэгш байдал, хүний эрхийг хамгаалахад чиглэсэн төсөл хөтөлбөрийг дэмжих хүрээнд Монголын Тусгай Олимпын хорооны 10 жилийн хүрээнд зохион байгуулагдсан томоохон хоёр үйл ажиллагааг дэмжин ажиллалаа. Өнгөрсөн есдүгээр сард оюуны бэрхшээлтэй тамирчдын оролцоог дэмжсэн, эв нэгдэл, чадварыг харуулсан “Torch Run 2023” арга хэмжээг дэмжин ажиллахын сацуу үйл ажиллагаанд банкны […]
Тээвэр хөгжлийн банк нь ТоС холбоо болон Азийн сангаас санаачлан хэрэгжүүлж буй “Санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийг чадавхжуулах манлайллын хөтөлбөр 2022-2023”-т шалгарсан шилдэг 20 манлайлагч эмэгтэйчүүдийг хүлээн авч, уг хөтөлбөрийн хамгийн анхны сургалтыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаа. Энэхүү манлайллын хөтөлбөр нь долоон сарын хугацаанд оролцогчдын хувь хүний болон мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор салбарын удирдах […]
Тээвэр хөгжлийн банк нь нийгмийн хариуцлагын хүрээнд нийгмийн сайн сайхан, эрүүл мэнд, хүүхэд залуучуудын мэдлэг боловсрол, байгаль орчинг хамгаалах, хүний эрх, ажилтнуудын хөгжлийн чиглэлүүдэд голчлон анхаарч үйл ажиллгаануудыг зохион байгуулан ажилладаг билээ. Энэ хүрээнд ирээдүй болсон хүүхэд багачуудад дэмжлэг үзүүлэх зорилгоор Тээвэр хөгжлийн банкны ажилтнууд санаачлага гарган “Цөлийн сарнай” асрамжийн төвд буй охидод тав тухтай […]
Бид Монгол орны уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх зорилготой “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд тогтвортой хөгжлийг дэмжихэд хувь нэмрээ оруулан хаврын мод тарих аянд 3 дахь жилдээ нэгдэн оролцлоо. Уур амьсгалын өөрчлөлт, нөлөөллийг бууруулах чухал ач холбогдолтой энэхүү үйл ажиллагааны хүрээнд “СХД, Бумбатын булаг” орчимд өмнө жил тарьж ургуулсан моддынхоо […]


We offer you a system that never fails and an internet banking service that can be connected from anywhere. If you want to download the app, please follow the link below.
We offer you a system that never fails and an internet banking service that can be connected from anywhere. If you want to download the app, please follow the link below.



