ПОС Мерчантын үйлчилгээ
ПОС мерчант үйлчилгээ нь борлуулалтын явцыг хурдан, найдвартай, хэрэглэгчдэд илүү хялбар байх төлбөрийн арга юм.
Бүтээгдэхүүний нөхцөл
 Үйлчилгээний хураамж
Суурилуулалтын хураамж Үнэгүй
ПОС-ын цаас Үнэгүй
Дагалдах үйлчилгээ /сургалтын гарын авлага/ Үнэгүй

 

 Гүйлгээний шимтгэлийн хувь
Дотоодын банкны карт 1%
Гадаадын банкны карт 3%
Тавигдах шаардлага
  1. Монгол улсын нутаг дэвсгэр дээр хууль ёсны худалдаа үйлчилгээний үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд хувь хүн байх;
  2. Тээвэр хөгжлийн банканд харилцах эсвэл хугацаагүй хадгаламжийн аль нэг данстай байх;
  3. Сард ПОС төхөөрөмжөөр хийгдэх орлогын доод лимит 5,000,000 төгрөг байх;
  4. Холбогдох хуулиар хориглосон үйл ажиллагаа, бараа бүтээгдэхүүн борлуулдаггүй байх.
Бүрдүүлэх материал

Байгууллага:

  1. ПОС терминал авах хүсэлт;
  2. Албан тоот;
  3. Өөрийн эзэмшлийн бол гэрчилгээний хуулбар;
  4. Түрээсийнх бол түрээсийн гэрээний хуулбар;
  5. Мерчантын үйл ажиллагааны байршлын зураг.

Хувь хүн:

  1. ПОС терминал авах хүсэлт;
  2. Өөрийн эзэмшлийн бол гэрчилгээний хуулбар;
  3. Түрээсийнх бол түрээсийн гэрээний хуулбар;
  4. Мерчантын үйл ажиллагааны байршлын зураг.