Financial education
ФИШИНГ (PHISHING) И-МЭЙЛИЙГ ХЭРХЭН ТАНИХ ВЭ?
Фишинг (phishing) гэдэг нь хуурамч э-мэйл, мессеж, вэбсайт ашиглан хүмүүсийг хувийн мэдээлэл (нууц үг, картын дугаар гэх мэт)-ийг олж авах зорилготой хуурч мэхлэх кибер халдлагын нэг хэлбэр юм.
Жишээ: Банкнаас ирсэн мэт харагдах э-мэйлээр таны нууц үгийг асуух.
Та өөрт ирсэн и-мэйлд доорх сэжиг бүхий зүйлс байгаа эсэхийг шалгаж хэвшээрэй.
Илгээгч (from):
- Танихгүй, сэжигтэй хаягаас ирсэн эсэхийг шалга.
- Хаягийн бичиглэлд анхаар: үсэг алдаатай, үсгийн байрыг сольсон, ижил үсгээр сольсон гэх мэт. Жишээ: @facebok.com, @mazon.com, @rnongoldank.mn, @transbank.com г.м
Хүлээн (to):
- Таныг олон үл таних хүмүүстэй хамт CC, TO хэсэгт оруулсан байж болзошгүй.
Гарчиг (subject):
- Хэт анхаарал татсан эсвэл таны явуулаагүй мэйлд хариу мэт харагдах.
- Агуулгатайгаа нийцэхгүй гарчигтай.
Агуулга (mail body):
- Шагнал урамшуулал амлах, сугалаанд хожсон гэх мэт худал амлалт.
- Айдас, түгшүүр төрүүлж яаралтай мэдээлэл баталгаажуулахыг шаардах. Жишээ: “Таны аккаунт хакердуулсан”, “Нэвтрэх эрх хаагдах гэж байна”
- Холбоос (линк) дээр дарах, хавсралт (attach) файл нээхийг ятгасан.
- Дээрхтэй жишээнүүдтэй хамааралтайгаар хугацаа зааж үйлдлээ түргэн хийхийг шамдуулсан.
Холбоос (link):
- Хулганаа холбоос дээр аваачиж хаашаа үсрэхийг шалга. Жишээ: www.amazon.com мэт харагдавч үнэндээ www.xyzabc.net эсвэл 160.154.156 хуурамч IP хаяг эсвэл утгагүй линк байж болно.
- Ямар ч юм бичээгүй холбоосноос өөр юмгүй хоосон э-мэйл байх
- Хаяг бичиглэл анзаарагдамгүй байдлаар алдаатай. Жишээ нь transbank.com, transbankmn.mn, trans-bank.mn гэх мэт хууртагдахгүй байхыг анхааруулж байна.


Download the internet bank
We offer you a system that never fails and an internet banking service that can be connected from anywhere. If you want to download the app, please follow the link below.



