ЦАХИМ ЗАЛИЛАНД ӨРТӨХӨӨС БОЛГООМЖЛОН МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛАА ХАМГААЛААРАЙ

Сүүлийн үед арилжааны банкуудын нэр, логог ашиглан иргэдийг төөрөгдүүлсэн цахим залилангийн тохиолдол нэмэгдэж байгаа бөгөөд залилан хийж буй этгээдүүд нь өөрсдийгөө банкны ажилтан, албан байгууллага гэж танилцуулан утсаар ярих, мессеж илгээх, хуурамч линк явуулах замаар картын дугаар, нууц код (PIN), нэг удаагийн баталгаажуулах код (OTP) болон аппликэйшнд нэвтрэх мэдээллийг авахыг оролдож байна.

Банк нь утсаар, мессежээр, сошиал орчноор дамжуулан таны:

  1. Картын дугаар;
  2. Гүйлгээний нууц код;
  3. OTP код;
  4. Интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгийг хэзээ ч асуудаггүй болно.

Иймд харилцагч та өөрийн мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалан

  1. Албан бус линк дээр дарж, хувийн мэдээллээ оруулахгүй байх;
  2. “Данс хаагдах”, “Сэжигтэй гүйлгээ илэрсэн”, “Шагнал хожсон” гэх мэт хуурамч мэдээлэллийг сайтар нягтлах;
  3. Танихгүй дугаар, мессеж, имэйлд ирсэн хүсэлтийг баталгаажуулалгүйгээр биелүүлэхгүй байхыг анхаарна уу.

Сэжигтэй тохиолдол илэрсэн үед:

  1. Карт, дансныхаа гүйлгээг нэн даруй шалгах;
  2. Банкны лавлах төв, салбар нэгжид яаралтай хандах;
  3. Хувийн мэдээллээ алдсан байж болзошгүй тохиолдолд картаа хаалгах зэрэг арга хэмжээг аваарай.

Банк харилцагчдынхаа мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах үүднээс тогтмол анхааруулга мэдээллийг хүргүүлж байгаа бөгөөд албан ёсны сувгаас ирсэн мэдээлэлд итгэн, цахим залилангаас өөрийгөө болон санхүүгээ урьдчилан хамгаална уу.

Download the internet bank

We offer you a system that never fails and an internet banking service that can be connected from anywhere. If you want to download the app, please follow the link below.