Obtain a residence permit
Оршин суух зөвшөөрөл авах дараалал
  1. Монгол улсад зорилгод нийцсэн зохих ангиллын Визийн зөвшөөрөл авах хүсэлтээ гадаадын иргэн, харьяатын газарт гаргана.
  2. Монгол улсаас гадаад улсад суугаа элчин сайдын яам, Консулын газарт болон Монгол улсын хилийн боомт дээр виз мэдүүлэх.
  3. Монгол улсын хилээр нэвтэрсэн өдрөөс хойш ажлын 7хоногийн дотор бүртгүүлнэ.
  4. Монгол улсад нэвтэрсэн өдрөөс хойш хуйнлийн 21 хоногийн дотор “Оршин суух зөвшөөрөл” хүснэ.
Оршин суух зөвшөөрөл олгох

Оршин суух эрхийн үнэмлэх олгогдох ба тус үнэмлэхийг ГИХГ-аас бичиг баримт авах олголтын хуудасны дагуу хүлээн авна.

Гэр бүлийн зорилгоор оршин суух

GB-1: Монгол Улсын иргэнтэй гэр бүл болж, гэрлэлтээ бүртгүүлсэн гадаадын иргэн

  1. Визийн зөвшөөрөл хүссэн өргөдөл /Гадаадын иргэн, харьяатын газарт гаргасан өргөдөл/
  2. Гэрлэлтийн гэрчилгээ буюу түүнийг орлох бичиг баримтын хуулбар, гадаад хэл дээр бол баталгаат орчуулгын хамт
  3. Уригдагч гадаадын иргэний паспортын хуулбар /хүчинтэй хугацаа 6 сараас доошгүй/
  4. Гэр бүлийн гишүүн Монгол Улсын иргэний бичиг баримтын хуулбар
  5. Визийн зөвшөөрлийн хураамж 1000₮ /нэг хүн/

 

Санамж: Монгол Улсад ирсэн өдрөөс хойш ажлын 7 хоногийн дотор Гадаадын иргэн, харьяатын газарт бүртгүүлнэ.

 

GB1-F: Монгол Улсын иргэнтэй гэр бүл болж, гэрлэлтээ бүртгүүлсэн гадаадын иргэний гэр бүлийн гишүүн 

 

GB-2: Монгол Улсын иргэнээс төрсөн 18 хүртэл насны гадаад улсын харьяат хүүхэд

Монгол Улсын иргэний 18 хүртэл насны гадаад улсын харьяат хүүхдэд “H” ангиллын 90 хүртэлх хоногийн “орох” зориулалтын нэг болон хоёр удаагийн визийг визийн зөвшөөрөлгүйгээр тэмдэгтийн хураамжгүй олгоно.

  1. Мэдүүлгийн хуудас Маягт-1
  2. 3.5×4.5 хэмжээтэй 1 хувь цээж зураг
  3. Гадаадын иргэний паспорт эх хувийг хуулбарын хамт /Паспортын нүүрэн хэсэг, орж ирсэн визийн хамт хуулбарлах/

 

Санамж: Монгол Улсад ирсэн өдрөөс хойш ажлын 7 хоногийн дотор Гадаадын иргэн, харьяатын газарт бүртгүүлнэ