Extension of employment license
Бүрдүүлэх материал
  1. ААНБ-ын Гадаадын ажиллах хүч, мэргэжилтнийг үргэлжлүүлэн ажиллуулах зайлшгүй хэрэгцээ шаардлагыг дэлгэрэнгүй тайлбарласан Маягт-3-ын дагуу бөглөсөн албан бичиг
  2. Үйлчилгээний хураамж төлсөн төлбөрийн баримт (22 500 төгрөг/1хүн, Төрийн сан, ХХҮЕГазар 100900017002 данс)
  3. Сунгагдан ажиллах хугацаагаар ажлын байрны төлбөр тушаасан баримт (640 000 төгрөг/1хүн/1сар, Төрийн сан, ХЭДС 100900037010 данс), Жич: Мэргэжилтэнд материалаа шалгуулсны дараа зохих төлбөрийг тушаана. (2020 оны 1 дүгээр сарын 1-ээс Ажлын байрны төлбөр 840000 төгрөг/1хүн/1сар, болж өөрчлөгдөнө)
  4. “Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн үнэмлэх” дээр сунгалт хийлгэнэ. (3000 төгрөг/1 хүн, Төрийн сан, ХХҮЕГазар 100900017002 данс). Хэрэв сунгалт хэсэг дууссан бол үнэмлэх дахин авна. ХЭЗ-ийн үнэмлэхний 1 хувь цээж зураг (Тавигдах шаардлага: хэмжээ 3×4 см; цэнхэр дэвсгэртэй, сүүлийн 6 сарын дотор авахуулсан байх, тод байх)
  5. ААНБ-ын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  6. Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, түүний хавсралтын хуулбар
  7. Оршин суух үнэмлэхний хуулбар
  8. Засгийн газрын тогтоолоор квотоос чөлөөлөгдсөн бол ЗГТ-ын хуулбар
  9. Тухайн байгууллагад нийгмийн даатгалын шимтгэл төлдөг хэдэн ажилтантайг баталгаажуулсан нийгмийн даатгалын сүүлийн сарын НД-7 болон НД-8 маягт (Тавигдах шаардлага: ажиллуулж буй гадаадын ажиллах хүч, мэргэжилтэнд НДШ төлөлт хийгдсэн байх)
  10. Гадаадын хуулийн этгээдтэй хөдөлмөр эрхлүүлэх талаар байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, түүний монгол хэл дээрх орчуулгын хамт (Тавигдах шаардлага: Хөдөлмөрийн гэрээ сунгагдсан байх, орчуулгын товчоогоор баталгаажсан тэмдэгтэй)
  11. Гадаадын иргэний паспортын хуулбар (“HG” ангиллын визийн дардастай хуудасны хамт)
  12. Хэрэв ГАХМ-ний Монгол Улсад хөдөлмөр эрхэлсэн хугацаа нь 6 сараас дээш бол ХДХВ (HIV)-ын шинжилгээг давтан, 1 жилээс дээш бол 5 төрлийн үзлэг шинжилгээг давтан тус тус өгсөн Эрүүл мэндийн болон Хөдөлмөрийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан маягтын дагуу эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулсан дүгнэлт бичиг.

Маягт татах холбоос – Сунгалт (hudulmur-halamj.gov.mn)

  1. Хөдөлмөр эрхлүүлэх эдийн засгийн салбарын Яам, агентлагийн тодорхойлолт /Жич: Зөвхөн Боловсролын салбарт хамаарна/