- ААНБ-ын гадаадаас “HG” ангиллын визээр урьж ирүүлсэн ажиллах хүч, мэргэжилтнээ Монгол Улсын хилээр орж ирснээс хойш ажлын 10 хоногт багтааж'Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл хүсэх” Маягт-2-ыг дэлгэрэнгүй бөглөсөн албан бичиг
- Үйлчилгээний хураамж төлсөн төлбөрийн баримт (22500 төгрөг/1 хүн, Төрийн сан, ХХҮЕГазар 100900017002 данс)
- Ажлын байрны төлбөр тушаасан баримт (640000 төгрөг/1хүн/1сар, Төрийн сан, ХЭДС 100900037010 данс), Жич: Мэргэжилтэнд материалаа шалгуулсны дараа зохих төлбөрийг тушаана. (2020 оны 1 дүгээр сарын 1-ээс Ажлын байрны төлбөр 840000 төгрөг/1хүн/1сар, болж өөрчлөгдөнө)
- “Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн үнэмлэх”-ний үнэ тушаасан баримт (3000 төгрөг/1 хүн, Төрийн сан, ХХҮЕГазар 100900017002 данс), ХЭЗ-ийн үнэмлэхний 1 хувь цээж зураг (тавигдах шаардлага: хэмжээ 3×4 см, цэнхэр дэвсгэртэй, сүүлийн 6 сарын дотор авахуулсан байх, тод байх)
- ААНБ-ын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
- Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, түүний хавсралтын хуулбар
- Засгийн газрын тогтоолоор квотоос чөлөөлөгдсөн бол ЗГТ-ын хуулбар
- Гадаадын иргэний паспортын хуулбар болон “HG” ангиллын виз дээр хилээр орж ирсэн штамп дарагдсан хуудасны хамт
- Эрүүл мэндийн болон Хөдөлмөрийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан маягтын дагуу эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулсан дүгнэлт бичиг (Тавигдах шаардлага: хөдөлмөр эрхлүүлэх газрын харьяалах эрүүл мэндийн төвд гадаадын ажиллах хүч, мэргэжилтнүүдийг авч очин ЭМҮШ-нд хамруулж, эмч, ерөнхий эмчийн гарын үсэг тайлал, огноо, дүгнэлтийг гаргацтай бичүүлж, тэмдэг дарж баталгаажуулсан байна) –
Маягт татах холбоос: Зөвшөөрөл (hudulmur-halamj.gov.mn)