- Дэлхийн 200 гаруй орны 350,000 гаруй үйлчилгээний цэгүүдээр дамжуулан мөнгө шилжүүлэх, хүлээн авах;
- Адил төстэй үйлчилгээнүүдээс хамгийн бага шимтгэлтэй;
- Таны нэр дээр Монгол улсаас бусад орон руу илгээсэн болон гадаад улсаас Монгол улс руу шилжүүлсэн гүйлгээ ердөө 10 минутын дотор маш шуурхай хийгддэг;
- MoneyGram үйлчилгээг авахад банканд ямар нэгэн данс эзэмшдэг байх шаардлагагүй.
速汇金
Олон улсын мөнгөн гуйвуулгын хамгийн шуурхай үйлчилгээ хэмээн нэрлэгддэг MoneyGram байгууллагатай манай банк хамтран ажилладаг бөгөөд дэлхийн аль ч улс орон руу мөнгөн гуйвуулгыг хормын дотор найдвартай гүйцэтгэдэг.
Давуу тал
Moneygram олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээний хураамж, шимтгэлийн нөхцөл
ГҮЙЛГЭЭНИЙ ДҮН | ҮНДСЭН ШИМТГЭЛ |
---|---|
0-100 ам.доллар | 8 ам.доллар |
100.01–250.00 ам.доллар | 12 ам.доллар |
250.01–500.00 ам.доллар | 20 ам.доллар |
500.01 – 750.00 ам.доллар | 30 ам.доллар |
750.01 – 1,000.00 ам.доллар | 40 ам.доллар |
1,000.01 – 1,250.00 ам.доллар | 55 ам.доллар |
1,250.01 – 1,500.00 ам.доллар | 70 ам.доллар |
1,500.01 – 2,000.00 ам.доллар | 90 ам.доллар |
2,000.01 – 2,500.00 ам.доллар | 100 ам.доллар |
2,500.01 – 3,000.00 ам.доллар | 110 ам.доллар |
3,000.01 – 3,500.00 ам.доллар | 120 ам.доллар |
3,500.01 – 4,000.00 ам.доллар | 130 ам.доллар |
4,000.01 – 5,000.00 ам.доллар | 150 ам.доллар |
5,000.01 – 5,500.00 ам.доллар | 180 ам.доллар |
5,500.01 – 6,000.00 ам.доллар | 200 ам.доллар |
6,000.01 – 6,500.00 ам.доллар | 220 ам.доллар |
6,500.01 – 7,000.00 ам.доллар | 240 ам.доллар |
7,000.01 – 7,500.00 ам.доллар | 250 ам.доллар |
7,500.01 – 10,000.00 ам.доллар | 300 ам.доллар |
Санамж
Салбарт ирж, гүйлгээ хийлгэхэд шаардлагатай мэдээлэл:
- Иргэний үнэмлэх
- Мөнгө хүлээн авагчийн овог, нэр
- Шилжүүлэх мөнгө болон үйлчилгээний шимтгэл
Гүйлгээ амжилттай болсоны дараа хүлээн авагч талд мэдэгдэх:
- Банк танд 8 оронтой үйлчилгээний нууц дугаар өгөх ба энэхүү нууц дугаарыг зөвхөн мөнгө хүлээн авагчид та өөрөө мэдэгдэх ёстой.