| Картын төрөл |
| • Дебит |
| Картын төрөл |
| • Дебит |
| Харилцах дансны валют | Төгрөг, Доллар, Юань, Евро |
| Элсэлтийн хураамж | 50,000 төгрөг |
| Картын хугацаа | 3 жил |
| Яаралтай карт гаргах хураамж | 5,000 төгрөг |
| Бусад банкны АТМ-с бэлэн зарлага гаргах | 500 төгрөг буюу түүнтэй тэнцэх валют |
| Бусад банкны АТМ-р үлдэгдэл шалгах | 100 төгрөг буюу түүнтэй тэнцэх валют |
| Дотоодын банкаар картын үлдэгдэл шалгах | |
| Пин код өөрчлөх /Банк, пин пад/ | 1,000 төгрөг буюу түүнтэй тэнцэх валют |
| Интернэт пин код авах, өөрчлөх /Банк/ | Шимтгэлгүй |
| Дахин захиалгын хураамж | 30,000 төгрөг |
| Нэг өдөрт хийх бэлэн зарлагын лимит | 25,000,000 төгрөг буюу түүнтэй тэнцэх валют |
| Нэг өдөрт хийх худалдан авалтын лимит | 100,000,000 төгрөг буюу түүнтэй тэнцэх валют |
| Харилцах дансны доод үлдэгдэл | 1,000 төгрөг/ 1 ам.доллар/ 1 евро / 5 юань |
Банкны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал зарлах тухай
Монгол Улсын Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйл 59.4 дэх заалт, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалт, 60.2 дахь заалт, Банкны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.4 дэх заалт, Тээвэр хөгжлийн банк ХК-ийн дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь заалт, 11.4 дэх заалт, 11.6 дахь заалт болон Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн №Т/26-02 дугаартай хурлын тэмдэглэлийн дагуу “Тээвэр хөгжлийн банк” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд хувьцаа эзэмшигч та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.
Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар хэлэлцэх асуудал:
Танилцах асуудал:
Шийдвэрлэх асуудал:
Тээвэр хөгжлийн банк нь олон улсын жишигт нийцсэн хувийн банкны үйлчилгээг хүргэх стратегийн хүрээнд гадаад төлбөр тооцооны дэд бүтцээ шинэ шатанд гаргасан юанийн болон ам.долларын гүйлгээг шууд гүйцэтгэж буй Монгол Улсад тэргүүлэх банк юм. Ингэснээр гадаад худалдаа, арилжаа эрхлэгч харилцагчдад гадаад төлбөр тооцоогоо илүү ХУРДАН, ХЯЛБАР, ХЯМД нөхцөлөөр гүйцэтгэх боломжтой болсон байна.
Энэ хүрээнд тус банк нь ам.долларын гүйлгээгээр дэлхийд тэргүүлэгч санхүүгийн байгууллага болох The Bank of New York Mellon-той хамтын ажиллагаа эхлүүлж, ам.долларын шууд клирингийн дансаа амжилттай нээснээр дэлхийн 100 гаруй улс руу болон тэдгээр улсуудаас ам.долларын гадаад шилжүүлгийг 1 өдрийн дотор гүйцэтгэх боломж бүрдэж байна. Үүнээс гадна, ам.долларын үндсэн дүн хамгаалсан гүйлгээний шимтгэлийг ердөө 30 ам.доллар болгож, хамгийн хямд нөхцөлийг санал болгож байгаа гэдгээрээ давуу талтай юм.
Мөн Тээвэр хөгжлийн банк нь БНХАУ-ын юанийн олон улсын төлбөр тооцооны CIPS системийн шууд оролцогч Зүүн хойд Ази дахь анхны банк болсноор юанийн шилжүүлгийг илүү шуурхай, найдвартай гүйцэтгэх боломжтой болсон төдийгүй хамгийн багадаа 2 цагийн дотор хүлээн авагчид хүргэх нөхцөлийг бүрдүүлж, БНХАУ-тай гадаад худалдаа, хамтын ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын төлбөр тооцооны үр ашиг, ажиллах хурдыг нэмэгдүүлж байна.
Харилцагч та өөрт ойр байрлах Тээвэр хөгжлийн банкны салбар нэгжээр дамжуулан дэлхийн аль ч улс руу гадаад гүйлгээгээ хамгийн хурдан, хамгийн хямдаар гүйцэтгээрэй.
Гадаад шилжүүлгийн дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
Салбар нэгжийн дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
2025 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар Тээвэр хөгжлийн банкны нийт актив өмнөх онтой харьцуулахад 50 хувиар өсөж, 1.7 их наяд төгрөгт хүрлээ. Эх үүсвэрийн тогтвортой өсөлтийг амжилттай ханган ажилласны үр дүнд нийт татан төвлөрүүлсэн хөрөнгийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс хоёр дахин нэмэгдэж 1.4 их наяд төгрөгт хүрсэн байна.
Тайлант хугацаанд мөнгөний нийлүүлэлт 9 хувиар өссөн орчинд банкны өсөлт зах зээлийн өсөлтөөс ойролцоогоор 10 дахин өндөр гүйцэтгэлтэй байв. Активын өгөөжийг нэмэгдүүлэн, зардлын үр ашгийг сайжруулсны үр дүнд цэвэр ашиг өмнөх оноос 72 хувиар өсөж 18.3 тэрбум төгрөгт хүрлээ.
Банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа 44.9 хувь, зохицуулагч байгууллагаас тогтоосон өөрийн хөрөнгийн зохистой харьцааны хувьд шалгуур үзүүлэлтээс 7.9 нэгж хувиар давж, 19.9 хувьд хүрсэн нь банкны салбарт тэргүүлэх үзүүлэлтэд тооцогдож байна.
Тээвэр хөгжлийн банк нь зохицуулагч байгууллагаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг ханган ажиллаж, дотоод болон гадаад хамтын ажиллагаандаа бодит амжилтыг үзүүлэн, харилцагчдадаа урт хугацааны үнэ цэнийг бүтээн ажиллалаа.
2025 оны онцлох үйл явдлуудаас:
Бидэнтэй үргэлж хамт байдаг харилцагч, түнш, хөрөнгө оруулагч, ажилтнуудынхаа хамтын ажиллагаанд талархал илэрхийлье.
Та бүхэн санхүүгийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД дарж танилцаарай.