Даатгалын хамгаалалт
Хамтран ажиллаж буй даатгалын компаниудын эрсдэлийн багцаас сонгон өөрийн хэрэгцээнд нийцсэн дараах төрлийн эрсдэлээр даатгуулах боломжтой.
- Зам тээврийн хөдөлгөөнд оролцох үеийн эрсдэл;
- Байгалийн эрсдэл;
- Гал, галаас үүдэлтэй дэлбэрэлт, тэсрэлтийн бүх төрлийн эрсдэл;
- Зориулалтын зогсоолд байх үеийн;
- Биет зүйл унах, үсэрсэн зүйлд оногдох;
- Жолоо шилжүүлэх үеийн эрсдэл;
- Тээврийн хэрэгслийн салхины шил, цонхонд дангаар учисан хохирол;
- Гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдлийн улмаас учрах бүх төрлийн эрсдэл;
- Машины үйлдвэрийн үндсэн жижиг эд ангийн хулгай;
- Бүхэлд нь хулгайд алдах;
- Сантехникийн гэмтлийн улмаас усанд автах, ус чийгийн нөлөөлөл.
Даатгалын үнэлгээ
Хөрөнгийн даатгуулах үеийн зах зээлийн үнэлгээ
| Даатгалын компани | Даатгалын багц | Хураамжийн хувь | Даатгуулагчийн хариуцах хувь |
| Амар Даатгал | Багц 1 | 0.72% | 20% |
| Багц 2 | 1.44% | 10% | |
| Багц 3 | 2.1% | – | |
| Бодь Даатгал | Стандарт | 1% | Даатгуулагчийн сонгосон багцаас хамаарч нөхөн төлбөр олгох хэмжээ өөр өөр байна. |
| Эсктра | 1.5% | ||
| Платинум | 2% | ||
| Мандал Даатгал | ТХД 01 | 1.2% | 20% |
| ТХД 02 | 1.6% | 10% | |
| ТХД 03 | 2.3% | – | |
| МИГ Даатгал | ТХД | 2.1% | 10% |
| ТХД /Зээлийн барьцаа/ | 2% | 10% | |
| Монгол Даатгал | ТХД | 1.2% | 10% |
| Өөрийн буруутай бол – 20% | |||
| Иншүрко даатгал | А ангилал | 1.55% | Өөрийн буруутай бол – 20% |
| В ангилал | 1.25% |
Даатгалын тохиолдлын үед авах арга хэмжээ
Даатгалын тохиолдол үүссэн нөхцөлд дараах арга хэмжээг авна. Үүнд:
- Нэн түрүүнд хохирлыг ихэсгэхгүй байх, цаашид гарч болзошгүй эрсдэлийг бууруулах арга хэмжээ авах;
- Даатгуулсан даатгалын компанийн шуурхай албанд дуудлага өгч, заавар зөвлөмж авах;
- Зураг, бичлэгээр баталгаажуулж авах;
- Гэрээнд тусгасан нөхөн төлбөрийн тохиолдлын үед бүрдүүлэх бичиг баримтуудыг бүрдүүлж, даатгагчид хүлээлгэн өгөх.
Нөхөн төлбөрийн бүрдүүлэх материал
- Даатгуулагчийн өргөдөл
- Албан байгууллагын хувьд нөхөн төлбөр хүссэн албан бичиг
- Даатгалын гэрээ, баталгааны эх хувь
- Оролцогч талуудын бичиг баримтны хуулбар
- Даатгалын хохирол үнэлэх эрхтэй үнэлгээний байгууллагаар баталгаажсан үнэлгээний тайлан
- Шаардлагатай гэж үзвэл холбогдох мэргэжлийн байгууллагын гаргасан дүгнэлт, тодорхойлолт. /ЗЦ, ОБЕГ, УЦУХ, МХЕГ гэх мэт/
- Бусад шаардлагатай бичиг баримтууд.
Даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Тээвэр хөгжлийн банкны өөрт ойр байрлах салбар нэгжид хандах эсвэл Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-9999 дугаарт холбогдоорой.