Categories
Санал болгож буй даатгалын бүтээгдэхүүнүүд

ЖОЛООЧИЙН ХАРИУЦЛАГЫН АЛБАН ЖУРМЫН ДААТГАЛ

Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал нь зам, тээврийн ослын улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хохирогчийн эрхийг хамгаална.

Даатгалын хамгаалалт:

  • Жолооч нь автотээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын амь насанд учруулсан хохирол;
  • Жолооч нь автотээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын эрүүл мэндэд учруулсан хохирол;
  • Жолооч нь автотээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын эд хөрөнгөд учруулсан хохирол.

Даатгалын үнэлгээ, хураамж

Тээврийн хэрэгслийн ангилалНэг удаагийн нөхөн төлбөрийн дээд хэмжээСуурь хураамж
1“А” ангиллын тээврийн хэрэгсэл5 сая төгрөг12,500 төгрөг
2“В” ангиллын тээврийн хэрэгсэл5 сая төгрөг33,000 төгрөг
3“С” ангиллын тээврийн хэрэгсэл10 сая төгрөг42,500 төгрөг
4“D” ангиллын тээврийн хэрэгсэл10 сая төгрөг53,000 төгрөг
5“Механизм” ангиллын тээврийн хэрэгсэл5 сая төгрөг12,500 төгрөг

Суурь хураамж нь даатгуулагчийн дараах 9 итгэлцүүрээс хамаарч өөрчлөгдөнө.

Тайлбар: 
И1-Тээврийн хэрэгслийг ашиглах газар нутгийн байршил
И2-Өмнөх гэрээний хугацаанд даатгуулагчийн буруугаас үүссэн даатгалын тохиолдлын тоо, олгосон нөхөн төлбөрийн хэмжээнээс хамаарах итгэлцүүр
И3-Даатгуулагчийн нас, автотээврийн хэрэгсэл жолоодох туршлагаас хамаарах итгэлцүүр
И4-Даатгалын гэрээний хугацаанаас хамаарах итгэлцүүр
И5-Даатгуулагч худал мэдээлэл өгсөн эсэх
И6-Тээврийн хэрэгслийг ашиглах жолоочийн тоо
И7-Тээврийн хэрэгслийн даац, суудлын тоо, хөдөлгүүрийн хүчин чадал
И8-Тээврийн хэрэгслийн зориулалт
И9-Чиргүүлтэй эсэх

Даатгалын тохиолдлын үед авах арга хэмжээ

Даатгалын тохиолдол үүссэн нөхцөлд дараах арга хэмжээг авна. Үүнд:

  • Нэн түрүүнд хохирлыг ихэсгэхгүй байх, цаашид гарч болзошгүй эрсдэлийг бууруулах арга хэмжээ авах;
  • Даатгуулсан даатгалын компанийн шуурхай албанд дуудлага өгч, заавар зөвлөмж авах;
  • Зураг, бичлэгээр баталгаажуулж авах;
  • Гэрээнд тусгасан нөхөн төлбөрийн тохиолдлын үед бүрдүүлэх бичиг баримтуудыг бүрдүүлж, даатгагчид хүлээлгэн өгөх.

Нөхөн төлбөрийн бүрдүүлэх материал

  • Даатгуулагчийн өргөдөл
  • Албан байгууллагын хувьд нөхөн төлбөр хүссэн албан бичиг
  • Даатгалын гэрээ, баталгааны эх хувь
  • Оролцогч талуудын бичиг баримтны хуулбар
  • Даатгалын хохирол үнэлэх эрхтэй үнэлгээний байгууллагаар баталгаажсан үнэлгээний тайлан
  • Шаардлагатай гэж үзвэл холбогдох мэргэжлийн байгууллагын гаргасан дүгнэлт, тодорхойлолт. /ЗЦ, ОБЕГ, УЦУХ, МХЕГ гэх мэт/
  • Бусад шаардлагатай бичиг баримтууд.

Даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Тээвэр хөгжлийн банкны өөрт ойр байрлах салбар нэгжид хандах эсвэл Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-9999 дугаарт холбогдоорой.

Categories
Хамтран ажилладаг даатгалын компаниуд

ХАМТРАН АЖИЛЛАДАГ ДААТГАЛЫН КОМПАНИУД

ЕРДИЙН ДААТГАЛЫН КОМПАНИ

www.amardaatgal.mnwww.bodi-insurance.com
www.mongoldaatgal.mnwww.insurco.mn
www.mig.mnwww.mandal.mn

УРТ ХУГАЦААНЫ ДААТГАЛЫН КОМПАНИ

www.mandallife.mnwww.nlic.mn

ДААТГАЛ ХИЙЛГЭХЭД ШААРДЛАГАТАЙ БАРИМТ МАТЕРИАЛ

  1. Өмчлөгч, эзэмшигчийн бичиг баримт (Иргэний үнэмлэх, байгууллагын гэрчилгээ);
  2. Эд хөрөнгийн бичиг баримт (Тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ);
  3. Тухайн хөрөнгийн зураг.
Categories
Банкны даатгал, зуучлалын давуу тал

БАНКНЫ ДААТГАЛ ЗУУЧЛАЛЫН ДАВУУ ТАЛ

Бид харилцагчдынхаа санхүүгийн эрсдэлийг бууруулах, даатгалын талаар зөвлөх, чиглүүлэх зорилгоор хэрэгцээнд нь нийцсэн даатгалын бүтээгдэхүүн, нөхцөлүүдийг санал болгож, хамтран ажилладаг даатгалын компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээг зуучлан ажиллаж байна.

Тээвэр хөгжлийн банк нь Банкны тухай хууль болон Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн дагуу Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 346 дугаар тогтоолоор даатгалын зуучлалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авч, даатгалын мэргэжлийн оролцогч болсон. Үүний хүрээнд холбогдох хууль, дүрэм, журмыг баримтлан даатгалын цогц үйлчилгээг өөрийн салбар, нэгжүүдээр дамжуулан харилцагчдадаа хүргэн ажиллаж байна.

Даатгалын үйлчилгээг банкны зуучлагчаар дамжуулан авснаар харилцагч нэмэлт шимтгэл, хураамж төлөх шаардлагагүй бөгөөд даатгалын компанийн нийтэд санал болгосон нөхцлөөс илүү боломжит хураамжаар, илүү өргөн хамгаалалт бүхий нөхцөлөөр даатгуулах боломжтой байдаг нь банкны зуучлалын гол давуу тал юм.

Даатгалын зуучлалын эрхтэй ажилтнуудын мэдээлэлтэй ЭНД дарж танилцана уу.

Categories
Жилийн тайлан

2025

Categories
Ерөнхий мэдээлэл Мэдээ мэдээлэл

ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНК ОЛОН УЛСЫН ТҮВШНИЙ ХУВИЙН БАНКИР БЭЛТГЭХ ХӨТӨЛБӨРИЙГ АМЖИЛТТАЙ ЭХЛҮҮЛЛЭЭ

Тээвэр хөгжлийн банк нь хувийн банкны үйлчилгээний чанар, чадавхыг олон улсын түвшинд хүргэх зорилгын хүрээнд Монголын “Банк, санхүүгийн академи” болон “European Financial Planning Association (EFPA)” байгууллагуудтай хамтран Certified Private Banker хөтөлбөрийг албан ёсоор эхлүүллээ.

Энэхүү хөтөлбөр нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн European Investment Practitioner (EIP) мэргэжлийн гэрчилгээ болон Монгол улсын “Банк санхүүгийн академи”-ийн “Certified Private Banker” гэрчилгээг хослуулсан өндөр түвшний мэргэшүүлэх сургалт юм.

Хөтөлбөрийн онцлог:

  1. Олон улсын стандарттай хосолсон сургалтын агуулга;
  2. Хувийн банкны үйлчилгээний мэргэжилтэн бэлтгэх цогц хөтөлбөр;
  3. Онол, практик хосолсон сургалтын арга зүй;
  4. Удирдах түвшний ажилтнуудад зориулсан мэргэжлийн хөгжлийн хөтөлбөр зэрэг болно.

Тээвэр хөгжлийн банк уг хөтөлбөрт 25 удирдах ажилтнаа хамруулснаар олон улсын түвшний мэдлэг, ур чадварыг эзэмшиж, харилцагчийн хөрөнгийн удирдлагыг шинэ шатанд гаргах стратегийн суурийг тавихаас гадна Монголын хувийн банкны үйлчилгээний стандартыг дэлхийн түвшинд хүргэх стратегийн чухал алхам юм.

Бид цаашид олон улсын түвшинд бэлтгэгдсэн “Certified Private Banker” мэргэжилтнүүдээр дамжуулан харилцагчдадаа илүү ухаалаг, хувь хүнд төвлөрсөн, үнэ цэнтэй санхүүгийн шийдлүүдийг санал болгох хувийн банкны үйлчилгээг хүргэх болно.

Хөгжлийг хурдасгах санхүүгийн найдвартай түнш

Categories
home-banner

Banner SP

Categories
Ерөнхий мэдээлэл Мэдээ мэдээлэл

ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНК SPLENDOR PLUS КАРТАА ТАНИЛЦУУЛЖ, 5%-ИЙН БУЦААН ОЛГОЛТ ЗАРЛАЛАА

Тээвэр хөгжлийн банк нь Монгол Улсын банк, санхүүгийн салбарт төдийгүй өөрийн харилцагчдадаа дэлхийн стандартад нийцсэн, инновацлаг бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлсээр ирсэн билээ. Энэ хүрээнд банк нь картын үнэнч харилцагчдадаа зориулан хил хязгааргүй төлбөр тооцооны боломжийг олгох, орчин үеийн минимал хийцлэл бүхий “Splendor Plus” ЮнионПэй брэндийн картыг зах зээлд албан ёсоор танилцуулж байна.

Нэр хүнд, найдвартай байдлын төгс илэрхийлэл болсон “Splendor Plus” карт нь гадаад руу тогтмол зорчдог, цахим худалдааг идэвхтэй ашигладаг хэрэглэгчид болон бизнес эрхлэгчдэд зориулсан онцгой бүтээгдэхүүн юм. Тус картын гол давуу тал нь дэлхийн аль ч улсад хурдан, найдвартай төлбөр тооцоо хийх боломжийг олгохоос гадна БНХАУ-ын зах зээл болон тус улсын цахим худалдааны платформуудаар дамжуулан худалдан авалт хийхэд хамгийн давуу талтай нөхцөлийг санал болгож буй явдал юм.

Тээвэр хөгжлийн банк нь “Splendor Plus” карт захиалсан харилцагчдадаа зориулан БНХАУ-д аялах хугацаандаа ПОС төхөөрөмжөөр болон Хятадын онлайн худалдааны вэбсайтуудаас худалдан авалт хийснээр 2026.05.14-ний өдрийг дуустал 5%-ИЙН БУЦААН ОЛГОЛТ авах боломжтой. Аяны хугацаанд нэг харилцагчид сард олгох буцаан олголтын дээд хэмжээ 200,000 төгрөг байх ба буцаан олголтын дүн нь таны гүйлгээ хийсэн картын дансанд гүйлгээ хийгдсэн өдрөөс хойшхи дараагийн ажлын өдөр автоматаар шилжин орно.

Картын нэмэлт давуу талууд

  1. 5%-ийн буцаан олголтын урамшуулалт хугацаа дууссан ч Тээвэр хөгжлийн банкны харилцагч танд 2027 оны гуравдугаар сарыг дуустал худалдан авалт бүрээсээ 1%-ийн буцаан олголт авах боломж;
  2. Splendor Plus картаа зөвхөн Nihao China аппликэйшнд холбон, БНХАУ-д WeChat болон Alipay-ийн QR-ийг уншуулан төлбөр тооцоогоо хийсэн тохиолдолд буцаан олголт авах боломжтой;
  3. Хятадын онлайн худалдааны томоохон сайтууд, тэр дундаа Pinduoduo-гоос худалдан авалт хийгээд урамшуулалд хамрагдах боломжтой. (Temu, Taobao хамаарахгүй болно.)
  4. UnionPay U-Rewards платформд бүртгүүлж, олон улсын хөнгөлөлт, урамшуулалд хамрагдах боломжтой.

Карт хэрхэн захиалах вэ?

  1. Шинээр “SplendorPlus” карт захиалахыг хүсвэл TransBank аппликэйшний “Карт” цэсээр захиалан хүргэлтээр авах;
  2. Өөрт ойр байрлах банкны салбар нэгжид хандан захилах боломжтой.

Splendor Plus картын дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

Тээвэр хөгжлийн банк нь олон улсын жишигт нийцсэн, хэрэглэгчийн хэрэгцээнд нийцүүлсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг тасралтгүй хөгжүүлж, харилцагч бүрийн санхүүгийн боломжийг шинэ түвшинд хүргэхийг зорин ажиллаж байна.

Splendor Plus – Borderless Payment.

Categories
Хараат бус гишүүдийн тайлан

ТУЗ-ийн хараат бус гишүүн Б.Оюунцацралын 2026 оны 1-р улирлын тайлан

Categories
Хараат бус гишүүдийн тайлан

ТУЗ-ийн хараат бус гишүүн Ч.Зоригтбаатарын 2026 оны 1-р улирлын тайлан

Categories
Улирлын санхүүгийн тайлан

2026 оны I улирал

(сая төгрөг)

САНХҮҮ БАЙДЛЫН ТАЙЛАН2025/12/312026/03/31
1ХӨРӨНГӨ
1.1Мөнгө ба түүнтэй адилтгах хөрөнгө443,418514,052
1.2Банк, санхүүгийн байгууллагад байршуулсан хөрөнгө169,648204,964
1.3Хөрөнгө оруулалт54,353466,998
1.3.1Хараат, хамтын хяналттай, охин компанид оруулсан хөрөнгө оруулалт
1.4Зээл (цэвэр дүнгээр)885,930932,147
1.4.1Хэвийн зээл838,495866,663
1.4.2Чанаргүй зээл77,63887,719
1.4.3Зээлийн хойшлогдсон төлбөр(226)(251)
1.4.4Зээлд хуримтлуулж тооцсон хүүний авлага23,52928,923
1.4.5Зээлийн эрсдэлийн сан(53,506)(50,907)
1.5Дериватив санхүүгийн хөрөнгө4381,353
1.6Бусад санхүүгийн хөрөнгө6,9486,388
1.7Бусад санхүүгийн бус хөрөнгө29,93353,321
1.8Үндсэн хөрөнгө13,88614,987
1.9Хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгө
1.10Борлуулах зориулалттай хөрөнгө50,91670,776
1.11Биет бус хөрөнгө12,22111,811
1.12Нийт хөрөнгийн дүн1,667,6912,276,797
2ӨР ТӨЛБӨР
2.1Харилцах185,080140,223
2.2Хадгаламж955,6541,155,823
2.3Банк, санхүүгийн байгууллагаас татсан эх үүсвэр209,521228,853
2.4Бусад эх үүсвэр73,368485,081
2.5Бусад өр төлбөр17,55836,787
2.6Нийт өр төлбөрийн дүн1,441,1812,046,767
3ӨӨРИЙН ХӨРӨНГӨ
3.1Хувь нийлүүлсэн хөрөнгө146,474146,474
3.2Нэмж төлөгдсөн капитал15,64515,645
3.3Халаасны хувьцаа(7,032)(7,032)
3.4Дахин үнэлгээний нэмэгдэл
3.5Хуримтлагдсан ашиг71,35974,879
3.6Бусад өөрийн хөрөнгө6464
3.7Өөрийн хөрөнгийн дүн226,510230,030
4ӨР ТӨЛБӨР БА ӨӨРИЙН ХӨРӨНГИЙН ДҮН1,667,6912,276,797

(сая төгрөг)

ТЭНЦЛИЙН ГАДУУРХ ДАНС
Зээл, зээлтэй адилтгах хөрөнгөд хамаарах үүрэг (цэвэр дүнгээр)16,76035,757

(сая төгрөг)

ОРЛОГЫН ТАЙЛАН2025/12/312026/03/31
1Хүүний орлого175,97855,508
1.1Монголбанканд байршуулсан хөрөнгийн14414
1.2Банк, санхүүгийн байгууллагад байршуулсан хөрөнгийн 593 51
1.3Үнэт цаасны 15,101 11,542
1.4Зээлийн 157,860 43,856
1.5Бусад хүүний орлого 2,280 45
2Хүүний зардал 123,102 47,181
2.1Харилцахад төлсөн хүү 2,639 843
2.2Хадгаламжид төлсөн хүү 106,708 41,685
2.3Зээлийн хүүний зардал 6,521 1,901
2.4Үнэт цаасны хүүний зардал 667 1,379
2.5Бусад хүүний зардал 6,567 1,373
3Цэвэр хүүний орлого (1-2) 52,876 8,327
4Эрсдэлийн сангийн зардал 1,732 –  
5Эрсдэлийн сангийн дараах цэвэр орлого (3-4) 51,144 8,327
6Бусад орлого 35,731 17,331
6.1Хүүний бус орлого 35,495 17,326
6.1.1Арилжааны орлого 11,761 4,303
6.1.2Ханш, үнэлгээний тэгшитгэлийн орлого 20,430 9,793
6.1.3Банкны бүтээгдэхүүнтэй холбоотой үйлчилгээний хураамж, шимтгэлийн орлого 2,157 521
6.1.4Бусад хүүний бус орлого 1,147 2,709
6.2Бусад  орлого, олз 236 5
7Бусад зардал 62,458 21,735
7.1Хүүний бус зардал 61,763 21,710
7.1.1Бусад эрсдэлийн сангийн зардал 1,708 22
7.1.2Арилжааны зардал 8,225 1,793
7.1.3Ханш, үнэлгээний тэгшитгэлийн зардал 18,108 10,893
7.1.4Хураамж, шимтгэлийн зардал 1,712 599
7.1.5Үйл ажиллагааны бусад зардал 32,010 8,403
7.2Бусад зардал, гарз 695 25
8Татварын өмнөх ашиг (5+6-7) 24,417 3,923
9Орлогын албан татварын зардал 5,495 403
10Татварын дараах ашиг (8-9) 18,922 3,520
11Бусад дэлгэрэнгүй орлого 28 –  
12Тайлант хугацааны нийт дэлгэрэнгүй орлогын дүн 18,950 3,520
МОНГОЛБАНКНААС ТОГТООСОН ЗОХИСТОЙ ХАРЬЦААНЫ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТИЙН БИЕЛЭЛТБАЙВАЛ ЗОХИХБИЕЛЭЛТ
Нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгө болон эрсдэлээр жигнэсэн активын зохистой харьцаа≥ 9%18.8%
Өөрийн хөрөнгө болон эрсдэлээр жигнэсэн активын харьцаа≥ 12%18.8%
Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын үзүүлэлт≥ 25%45.3%
Гадаад валютын нээлттэй позици болон өөрийн хөрөнгийн харьцаа (нэгж валютаар)< ±15%-5.6%
Гадаад валютын нээлттэй позици болон өөрийн хөрөнгийн харьцаа (нийт)< ±30%-9.7%
БАНКНЫ ХОЛБОГДОХ ЭТГЭЭД (НЭГДМЭЛ СОНИРХОЛТОЙ ЭТГЭЭД)-Д ОЛГОСОН ЗЭЭЛ БОЛОН ЗЭЭЛТЭЙ АДИЛТГАН ТООЦОХ БУСАД АКТИВ ХӨРӨНГИЙН ТАЙЛАНАКТИВЫН ХЭЛБЭРҮЛДЭГДЭЛ
(сая төгрөг)
ӨӨРИЙН ХӨРӨНГӨД ЭЗЛЭХ ХУВЬ
1Банкны холбогдох нэг этгээд (нэгдмэл сонирхолтой этгээд)-д олгосон зээл болон зээлтэй адилтган тооцох бусад актив (өөрийн хөрөнгийн 5 хувиас хэтрэхгүй)
1.1Банкны хувьцаа эзэмшигч
1.2Банкны эрх бүхий албан тушаалтан
1.3Банкны бусад холбогдох этгээдЗээл4,7822.1%
2Банкны нийт холбогдох этгээдүүд (нэгдмэл сонирхолтой этгээдүүд)-д олгосон зээл болон зээлтэй адилтган тооцох бусад актив (өөрийн хөрөнгийн 20 хувиас хэтрэхгүй)
2.1Банкны хувьцаа эзэмшигчЗээл1010.0%
2.2Банкны эрх бүхий албан тушаалтанЗээл4670.2%
2.3Банкны бусад холбогдох этгээдЗээл9,2873.6%