Categories
Ерөнхий мэдээлэл Мэдээ мэдээлэл

ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНК ШУТИС-ИЙН МЕНЕЖМЕНТИЙН СУРГУУЛЬТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Тээвэр хөгжлийн банк болон Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Менежментийн сургууль хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх, банк, санхүүгийн салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, ирээдүйн мэргэжилтнүүдийг бэлтгэх чиглэлээр хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Санамж бичигт Тээвэр хөгжлийн банкийг төлөөлж Гүйцэтгэх захирлын орлогч Э.Мөнхжаргал, ШУТИС-ийн Менежментийн сургуулийг төлөөлж тус сургуулийн Сургалт, чанарын албаны дарга М.Банзрагч нар гарын үсэг зурсан бөгөөд талууд боловсрол болон банк, санхүүгийн салбарын уялдаа холбоог бэхжүүлэх, урт хугацааны тогтвортой хамтын ажиллагааны суурийг бүрдүүлж буйгаараа онцлог юм.

Хамтын ажиллагааны хүрээнд талууд банк, санхүүгийн салбарын хүний нөөцийн хөгжлийг дэмжих, оюутнуудыг ажлын бодит орчинд бэлтгэх, ажилтнуудын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана. Үүнд ажлын байранд суурилсан сургалт, үйлдвэрлэлийн болон мэргэжлийн дадлага, судалгаа шинжилгээний хамтарсан төсөл, салбарын чиг хандлага, инновацид суурилсан сургалт, хөгжлийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Мөн оюутнуудын мэргэжлийн чиг баримжааг зөв төлөвшүүлэх, карьерын хөгжлийг дэмжих, сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих, сургалтын орчныг сайжруулах чиглэлээр олон талт санаачилгуудыг үе шаттайгаар хэрэгжүүлэх юм.

Тээвэр хөгжлийн банк нь хүний нөөцийн хөгжлийг байгууллагын тогтвортой өсөлт, өрсөлдөх чадварын үндэс гэж үздэг бөгөөд боловсролын байгууллагуудтай урт хугацааны, харилцан үр өгөөжтэй хамтын ажиллагааг тууштай хэрэгжүүлэн ажилладаг. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд ирээдүйн банк, санхүүгийн салбарын мэргэжилтнүүдийг бэлтгэх, онол практикийн уялдааг бэхжүүлэх, салбарын мэдлэг туршлагыг боловсролын орчинтой холбох чиглэлээр бодитой хувь нэмэр оруулахыг зорьж байна.

Categories
Ерөнхий мэдээлэл Мэдээ мэдээлэл

ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНК “ТЭРБУМ МОД” ТАРИХ ҮЙЛСЭД ДАХИН НЭГДЛЭЭ

Тээвэр хөгжлийн банк нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд байгаль орчноо хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой мод болон ногоон байгууламжийг нэмэгдүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулан хаврын мод тарих аянд 6 дахь жилдээ идэвхтэй оролцлоо.

Энэ удаагийн мод тарих арга хэмжээний хүрээнд Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнд өмнөх жилүүдэд тарьж ургуулсан моддын арчилгаа, усалгаа, нөхөн тарилтыг хийж, шинээр мод тарилаа.

Түүнчлэн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд жил бүр тууштай оролцож, мод тарих соёлыг түгээн дэлгэрүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх үйлсэд оруулж буй хувь нэмрийг үнэлэн Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнгээс Тээвэр хөгжлийн банканд БАТЛАМЖ гардуулан өглөө.

Банк нь тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын хүрээнд байгаль орчноо хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах сайн үйлсийг дэмжин ажиллахын сацуу байгаль дэлхийдээ үнэт хөрөнгө оруулалт болох мод тарих үйлсэд хүн бүрийг нэгдэж, зөв тарьж ургуулан арчлахыг уриалж байна.

Categories
Ерөнхий мэдээлэл Мэдээ мэдээлэл

ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНК – БИЗНЕСИЙН ӨСӨЛТ БҮРИЙГ САНХҮҮЖҮҮЛЭГЧ

Тээвэр хөгжлийн банк нь Монгол Улсын эдийн засгийн чухал хөдөлгөгч хүч болсон жижиг, дунд бизнес эрхлэгчдэд бодит дэмжлэг үзүүлэх зорилгоор тэдний хэрэгцээ, хөгжлийн үе шатанд нийцсэн санхүүгийн шийдлүүдийг санал болгож байна.

Банк нь бизнес бүрийн онцлог, тогтвортой өсөлтийг дэмжих, урт хугацаанд хамтран хөгжих найдвартай стратегийн түнш байхыг зорин ажиллаж байна.

ТАНЫ БИЗНЕСИЙН ОНЦЛОГТ НИЙЦСЭН САНХҮҮГИЙН ШИЙДЛҮҮД

Бид харилцагч таны үйл ажиллагааны онцлог, хөгжлийн шатанд тулгуурлан дараах зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгож байна:

  1. Эргэлтийн хөрөнгийн зээл – Өдөр тутмын үйл ажиллагааг тогтвортой үргэлжлүүлэх, мөнгөн урсгалыг дэмжих уян хатан санхүүжилт;
  2. Хөрөнгө оруулалтын зээл – Үйлдвэрлэл, үйлчилгээний хүчин чадлыг нэмэгдүүлэх, бизнесээ өргөжүүлэх урт хугацааны шийдэл;
  3. Зээлийн шугам – Богино хугацааны санхүүгийн хэрэгцээг шуурхай шийдвэрлэх боломж;
  4. Үл хөдлөх хөрөнгө худалдан авах зээл – Оффис, агуулах, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө худалдан авах санхүүжилт;
  5. Үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээл – Санхүүгийн яаралтай хэрэгцээг үл хөдлөх хөрөнгө барьцаалан хурдан хугацаанд шийдвэрлэх боломж.

ШУУРХАЙ ШИЙДВЭР, НАЙДВАРТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГАА

Тээвэр хөгжлийн банк нь харилцагч байгууллагуудынхаа өсөлт, хөгжилд бодит дэмжлэг үзүүлэхийг зорин, мэргэжлийн зөвлөгөө, түргэн шуурхай шийдвэр гаргалт, найдвартай хамтын ажиллагааг эрхэмлэхийн сацуу бизнесээ дараагийн шатанд гаргах боломжийг бүрдүүлэх санхүүгийн шийдлүүдийг санал болгож байна. Та өөрийн зорилгод нийцсэн зээлийг хамгийн хурдан хугацаанд шийдвэрлүүлэн аваарай.

Зээлийн бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Тээвэр хөгжлийн банкны Наран салбар болон 1800-9999 дугаарт холбогдон авах боломжтой.

Салбар нэгжийн дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

Бизнесийн өсөлтөө хурдасгах боломжийг өнөөдрөөс эхлүүлээрэй.

Хөгжлийг хурдасгах таны санхүүгийн түнш

Categories
Ерөнхий мэдээлэл Мэдээ мэдээлэл

ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНК ОЛОН УЛСЫН ТҮВШНИЙ ХУВИЙН БАНКИР БЭЛТГЭХ ХӨТӨЛБӨРИЙГ АМЖИЛТТАЙ ЭХЛҮҮЛЛЭЭ

Тээвэр хөгжлийн банк нь хувийн банкны үйлчилгээний чанар, чадавхыг олон улсын түвшинд хүргэх зорилгын хүрээнд Монголын “Банк, санхүүгийн академи” болон “European Financial Planning Association (EFPA)” байгууллагуудтай хамтран Certified Private Banker хөтөлбөрийг албан ёсоор эхлүүллээ.

Энэхүү хөтөлбөр нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн European Investment Practitioner (EIP) мэргэжлийн гэрчилгээ болон Монгол улсын “Банк санхүүгийн академи”-ийн “Certified Private Banker” гэрчилгээг хослуулсан өндөр түвшний мэргэшүүлэх сургалт юм.

Хөтөлбөрийн онцлог:

  1. Олон улсын стандарттай хосолсон сургалтын агуулга;
  2. Хувийн банкны үйлчилгээний мэргэжилтэн бэлтгэх цогц хөтөлбөр;
  3. Онол, практик хосолсон сургалтын арга зүй;
  4. Удирдах түвшний ажилтнуудад зориулсан мэргэжлийн хөгжлийн хөтөлбөр зэрэг болно.

Тээвэр хөгжлийн банк уг хөтөлбөрт 25 удирдах ажилтнаа хамруулснаар олон улсын түвшний мэдлэг, ур чадварыг эзэмшиж, харилцагчийн хөрөнгийн удирдлагыг шинэ шатанд гаргах стратегийн суурийг тавихаас гадна Монголын хувийн банкны үйлчилгээний стандартыг дэлхийн түвшинд хүргэх стратегийн чухал алхам юм.

Бид цаашид олон улсын түвшинд бэлтгэгдсэн “Certified Private Banker” мэргэжилтнүүдээр дамжуулан харилцагчдадаа илүү ухаалаг, хувь хүнд төвлөрсөн, үнэ цэнтэй санхүүгийн шийдлүүдийг санал болгох хувийн банкны үйлчилгээг хүргэх болно.

Хөгжлийг хурдасгах санхүүгийн найдвартай түнш

Categories
Ерөнхий мэдээлэл Мэдээ мэдээлэл

ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНК SPLENDOR PLUS КАРТАА ТАНИЛЦУУЛЖ, 5%-ИЙН БУЦААН ОЛГОЛТ ЗАРЛАЛАА

Тээвэр хөгжлийн банк нь Монгол Улсын банк, санхүүгийн салбарт төдийгүй өөрийн харилцагчдадаа дэлхийн стандартад нийцсэн, инновацлаг бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлсээр ирсэн билээ. Энэ хүрээнд банк нь картын үнэнч харилцагчдадаа зориулан хил хязгааргүй төлбөр тооцооны боломжийг олгох, орчин үеийн минимал хийцлэл бүхий “Splendor Plus” ЮнионПэй брэндийн картыг зах зээлд албан ёсоор танилцуулж байна.

Нэр хүнд, найдвартай байдлын төгс илэрхийлэл болсон “Splendor Plus” карт нь гадаад руу тогтмол зорчдог, цахим худалдааг идэвхтэй ашигладаг хэрэглэгчид болон бизнес эрхлэгчдэд зориулсан онцгой бүтээгдэхүүн юм. Тус картын гол давуу тал нь дэлхийн аль ч улсад хурдан, найдвартай төлбөр тооцоо хийх боломжийг олгохоос гадна БНХАУ-ын зах зээл болон тус улсын цахим худалдааны платформуудаар дамжуулан худалдан авалт хийхэд хамгийн давуу талтай нөхцөлийг санал болгож буй явдал юм.

Тээвэр хөгжлийн банк нь “Splendor Plus” карт захиалсан харилцагчдадаа зориулан БНХАУ-д аялах хугацаандаа ПОС төхөөрөмжөөр болон Хятадын онлайн худалдааны вэбсайтуудаас худалдан авалт хийснээр 2026.05.14-ний өдрийг дуустал 5%-ИЙН БУЦААН ОЛГОЛТ авах боломжтой. Аяны хугацаанд нэг харилцагчид сард олгох буцаан олголтын дээд хэмжээ 200,000 төгрөг байх ба буцаан олголтын дүн нь таны гүйлгээ хийсэн картын дансанд гүйлгээ хийгдсэн өдрөөс хойшхи дараагийн ажлын өдөр автоматаар шилжин орно.

Картын нэмэлт давуу талууд

  1. 5%-ийн буцаан олголтын урамшуулалт хугацаа дууссан ч Тээвэр хөгжлийн банкны харилцагч танд 2027 оны гуравдугаар сарыг дуустал худалдан авалт бүрээсээ 1%-ийн буцаан олголт авах боломж;
  2. Splendor Plus картаа зөвхөн Nihao China аппликэйшнд холбон, БНХАУ-д WeChat болон Alipay-ийн QR-ийг уншуулан төлбөр тооцоогоо хийсэн тохиолдолд буцаан олголт авах боломжтой;
  3. Хятадын онлайн худалдааны томоохон сайтууд, тэр дундаа Pinduoduo-гоос худалдан авалт хийгээд урамшуулалд хамрагдах боломжтой. (Temu, Taobao хамаарахгүй болно.)
  4. UnionPay U-Rewards платформд бүртгүүлж, олон улсын хөнгөлөлт, урамшуулалд хамрагдах боломжтой.

Карт хэрхэн захиалах вэ?

  1. Шинээр “SplendorPlus” карт захиалахыг хүсвэл TransBank аппликэйшний “Карт” цэсээр захиалан хүргэлтээр авах;
  2. Өөрт ойр байрлах банкны салбар нэгжид хандан захилах боломжтой.

Splendor Plus картын дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

Тээвэр хөгжлийн банк нь олон улсын жишигт нийцсэн, хэрэглэгчийн хэрэгцээнд нийцүүлсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг тасралтгүй хөгжүүлж, харилцагч бүрийн санхүүгийн боломжийг шинэ түвшинд хүргэхийг зорин ажиллаж байна.

Splendor Plus – Borderless Payment.

Categories
Ерөнхий мэдээлэл Мэдээ мэдээлэл

ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНК ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

Банкны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал зарлах тухай

Монгол Улсын Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйл 59.4 дэх заалт, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалт, 60.2 дахь заалт, Банкны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.4 дэх заалт, Тээвэр хөгжлийн банк ХК-ийн дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь заалт, 11.4 дэх заалт, 11.6 дахь заалт болон Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн №Т/26-02 дугаартай хурлын тэмдэглэлийн дагуу “Тээвэр хөгжлийн банк” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд хувьцаа эзэмшигч та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.

  1. Хурал хийх газар: Тээвэр хөгжлийн банк ХК-ийн төв байр буюу Сүхбаатар дүүрэг, Шангри-Ла оффис, 15 давхрын хурлын танхим
  2. Хурал эхлэх цаг: 14.00 цагт
  3. Бүртгэлийн өдөр: 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр
  4. Хэзээ: 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр
  5. Хурал хийх хэлбэр: Биечлэн

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар хэлэлцэх асуудал:

Танилцах асуудал:

  1. Банкны 2025 оны жилийн тайлангийн талаарх танилцуулга;
  2. Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны үйл ажиллагааны тайлангийн танилцуулга;
  3. Активыг холбогдох сангаас хаасан болон активыг тэнцлээс хассан талаарх тайлангийн танилцуулга.

Шийдвэрлэх асуудал:

  1. Банкны 2025 оны хөндлөнгийн аудитын байгууллагаар баталгаажуулсан санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэж батлах;
  2. Банкны 2025 оны жилийн эцсийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах эсэх тухай;
  3. Бусад.
Categories
Ерөнхий мэдээлэл Мэдээ мэдээлэл

ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНКААР ДАМЖУУЛАН ЮАНИЙН БОЛОН ДОЛЛАРЫН ГАДААД ГҮЙЛГЭЭГ ХАМГИЙН ХУРДАН, ХЯМДААР ШИЛЖҮҮЛЭЭРЭЙ

Тээвэр хөгжлийн банк нь олон улсын жишигт нийцсэн хувийн банкны үйлчилгээг хүргэх стратегийн хүрээнд гадаад төлбөр тооцооны дэд бүтцээ шинэ шатанд гаргасан юанийн болон ам.долларын гүйлгээг шууд гүйцэтгэж буй Монгол Улсад тэргүүлэх банк юм. Ингэснээр гадаад худалдаа, арилжаа эрхлэгч харилцагчдад гадаад төлбөр тооцоогоо илүү ХУРДАН, ХЯЛБАР, ХЯМД нөхцөлөөр гүйцэтгэх боломжтой болсон байна.

Энэ хүрээнд тус банк нь ам.долларын гүйлгээгээр дэлхийд тэргүүлэгч санхүүгийн байгууллага болох The Bank of New York Mellon-той хамтын ажиллагаа эхлүүлж, ам.долларын шууд клирингийн дансаа амжилттай нээснээр дэлхийн 100 гаруй улс руу болон тэдгээр улсуудаас ам.долларын гадаад шилжүүлгийг 1 өдрийн дотор гүйцэтгэх боломж бүрдэж байна. Үүнээс гадна, ам.долларын үндсэн дүн хамгаалсан гүйлгээний шимтгэлийг ердөө 30 ам.доллар болгож, хамгийн хямд нөхцөлийг санал болгож байгаа гэдгээрээ давуу талтай юм.

Мөн Тээвэр хөгжлийн банк нь БНХАУ-ын юанийн олон улсын төлбөр тооцооны CIPS системийн шууд оролцогч Зүүн хойд Ази дахь анхны банк болсноор юанийн шилжүүлгийг илүү шуурхай, найдвартай гүйцэтгэх боломжтой болсон төдийгүй хамгийн багадаа 2 цагийн дотор хүлээн авагчид хүргэх нөхцөлийг бүрдүүлж, БНХАУ-тай гадаад худалдаа, хамтын ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын төлбөр тооцооны үр ашиг, ажиллах хурдыг нэмэгдүүлж байна.

Харилцагч та өөрт ойр байрлах Тээвэр хөгжлийн банкны салбар нэгжээр дамжуулан дэлхийн аль ч улс руу гадаад гүйлгээгээ хамгийн хурдан, хамгийн хямдаар гүйцэтгээрэй.

Гадаад шилжүүлгийн дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

Салбар нэгжийн дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

Categories
Ерөнхий мэдээлэл Мэдээ мэдээлэл

ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНКНЫ 2025 ОНЫ IV УЛИРЛЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАН

2025 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар Тээвэр хөгжлийн банкны нийт актив өмнөх онтой харьцуулахад 50 хувиар өсөж, 1.7 их наяд төгрөгт хүрлээ. Эх үүсвэрийн тогтвортой өсөлтийг амжилттай ханган ажилласны үр дүнд нийт татан төвлөрүүлсэн хөрөнгийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс хоёр дахин нэмэгдэж 1.4 их наяд төгрөгт хүрсэн байна.

Тайлант хугацаанд мөнгөний нийлүүлэлт 9 хувиар өссөн орчинд банкны өсөлт зах зээлийн өсөлтөөс ойролцоогоор 10 дахин өндөр гүйцэтгэлтэй байв. Активын өгөөжийг нэмэгдүүлэн, зардлын үр ашгийг сайжруулсны үр дүнд цэвэр ашиг өмнөх оноос 72 хувиар өсөж 18.3 тэрбум төгрөгт хүрлээ.

Банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа 44.9 хувь, зохицуулагч байгууллагаас тогтоосон өөрийн хөрөнгийн зохистой харьцааны хувьд шалгуур үзүүлэлтээс 7.9 нэгж хувиар давж, 19.9 хувьд хүрсэн нь банкны салбарт тэргүүлэх үзүүлэлтэд тооцогдож байна.

Тээвэр хөгжлийн банк нь зохицуулагч байгууллагаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг ханган ажиллаж, дотоод болон гадаад хамтын ажиллагаандаа бодит амжилтыг үзүүлэн, харилцагчдадаа урт хугацааны үнэ цэнийг бүтээн ажиллалаа.

2025 оны онцлох үйл явдлуудаас:

  1. Тээвэр хөгжлийн банк нь БНХАУ-ын хил дамнасан юанийн төлбөр тооцооны үндсэн систем болох CIPS-д Шууд оролцогчоор элссэн Монгол улсын төдийгүй Зүүн хойд Ази дахь анхны арилжааны банк боллоо.
  2. Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн салбарт оруулж буй бодит хувь нэмрээ үнэлүүлэн, “ТОП-100” аж ахуйн нэгжийн нэгээр гурав дахь жилдээ дараалан шалгарч, шагналаа гардан авлаа.
  3. Картын төлбөр тооцооны аюулгүй байдлыг хангах сүүлийн хувилбар болох PCI-DSS стандартын 4.0.1 хувилбарыг хамгийн богино хугацаанд үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүллээ.
  4. Монгол Улсын хөгжлийн төлөвлөгөөнд багтсан дэд бүтцийн төслийг дэмжих бондын үйл ажиллагаанд үндсэн андеррайтераар анх удаа ажиллаж, бондын зорилтот санхүүжилтийг амжилттай татан төвлөрүүлээд байна.
  5. Олон улсын үнэлгээний Fitch Ratings агентлаг банкны зээлжих зэрэглэлийн үнэлгээг шинээр тогтоон, хэтийн төлөвийг “Тогтвортой” хэмээн дүгнэлээ.
  6. АНУ-ын нэр хүнд бүхий The Bank of New of York Mellon (BNY Mellon)-тай корреспондент харилцаа тогтоож ам.долларын ностро дансаа амжилттай нээлээ.
  7. Олон улсын нэр хүндтэй Global Banking & Finance Review сэтгүүлээс “Монгол Улсын Шилдэг Хувийн Банк 2025” шагналыг хүртэж, хувийн банкны үйлчилгээний стандартыг олон улсын түвшинд хүргэснээ бататгалаа.

Бидэнтэй үргэлж хамт байдаг харилцагч, түнш, хөрөнгө оруулагч, ажилтнуудынхаа хамтын ажиллагаанд талархал илэрхийлье.

Та бүхэн санхүүгийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД дарж танилцаарай.

Categories
Ерөнхий мэдээлэл Мэдээ мэдээлэл

ЦАХИМ ЗАЛИЛАНД ӨРТӨХӨӨС БОЛГООМЖЛОН МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛАА ХАМГААЛААРАЙ

Сүүлийн үед арилжааны банкуудын нэр, логог ашиглан иргэдийг төөрөгдүүлсэн цахим залилангийн тохиолдол нэмэгдэж байгаа бөгөөд залилан хийж буй этгээдүүд нь өөрсдийгөө банкны ажилтан, албан байгууллага гэж танилцуулан утсаар ярих, мессеж илгээх, хуурамч линк явуулах замаар картын дугаар, нууц код (PIN), нэг удаагийн баталгаажуулах код (OTP) болон аппликэйшнд нэвтрэх мэдээллийг авахыг оролдож байна.

Банк нь утсаар, мессежээр, сошиал орчноор дамжуулан таны:

  1. Картын дугаар;
  2. Гүйлгээний нууц код;
  3. OTP код;
  4. Интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгийг хэзээ ч асуудаггүй болно.

Иймд харилцагч та өөрийн мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалан

  1. Албан бус линк дээр дарж, хувийн мэдээллээ оруулахгүй байх;
  2. “Данс хаагдах”, “Сэжигтэй гүйлгээ илэрсэн”, “Шагнал хожсон” гэх мэт хуурамч мэдээлэллийг сайтар нягтлах;
  3. Танихгүй дугаар, мессеж, имэйлд ирсэн хүсэлтийг баталгаажуулалгүйгээр биелүүлэхгүй байхыг анхаарна уу.

Сэжигтэй тохиолдол илэрсэн үед:

  1. Карт, дансныхаа гүйлгээг нэн даруй шалгах;
  2. Банкны лавлах төв, салбар нэгжид яаралтай хандах;
  3. Хувийн мэдээллээ алдсан байж болзошгүй тохиолдолд картаа хаалгах зэрэг арга хэмжээг аваарай.

Банк харилцагчдынхаа мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах үүднээс тогтмол анхааруулга мэдээллийг хүргүүлж байгаа бөгөөд албан ёсны сувгаас ирсэн мэдээлэлд итгэн, цахим залилангаас өөрийгөө болон санхүүгээ урьдчилан хамгаална уу.

Categories
Ерөнхий мэдээлэл Нүүр Мэдээ мэдээлэл

ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНК АНУ-ЫН “BNY” БАНКАНД АМ.ДОЛЛАРЫН ДАНСАА НЭЭЛЭЭ

Тээвэр хөгжлийн банк АНУ-ын тэргүүлэгч The Bank of New York Mellon (BNY) банктай корреспондент харилцааг албан ёсоор тогтоож, Нью-Йорк дахь төв салбарт ам.долларын клирингийн дансаа амжилттай нээсэн Монгол Улс дахь анхдагч банкуудын нэг боллоо.

Дэлхийд тэргүүлэгч BNY банктай эхлүүлж буй ам.долларын гүйлгээ дамжуулах энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсын хил дамнасан худалдаа, эдийн засгийн үйл ажиллагаанд ихээхэн дэмжлэг үзүүлж, олон улсын төлбөр тооцоог саадгүй гүйцэтгэхэд өндөр хувь нэмэр оруулж байна. Мөн нөгөө талаас Тээвэр хөгжлийн банкны найдвартай байдлыг ийнхүү үнэлсэн нь ам.долларын гадаад төлбөр тооцооны хүртээмж, шуурхай байдлыг нэмэгдүүлэх чухал ахиц дэвшил болж, олон улсын банкны үйл ажиллагааг шинэ түвшинд хүргэсний тод илрэл юм.

Ингэснээр банк нь BNY-аар дамжуулан дэлхийн ам.долларын төлбөр тооцооны системд шууд холбогдож харилцагчдынхаа гадаад шилжүүлгийг 2–3 дахин богино хугацаанд, илүү хялбар, хурдан, хэмнэлттэйгээр гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүллээ.

АНУ-ын Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс BNY банкийг “Дэлхийн санхүүгийн системийн хувьд нөлөө бүхий банк” хэмээн тодорхойлсон байдаг бөгөөд ам.долларын олон улсын төлбөр тооцооны клирингийг гүйцэтгэдэг дэлхийн ТОП 5 банкны нэг юм. Мөн 240 гаруй жил үйл ажиллагаа тасралтгүй явуулж буй тус банкаар ашиг орлогын хэмжээгээрээ АНУ-д тэргүүлдэг 500 корпорацуудын ихэнх нь үйлчлүүлдэг төдийгүй өдгөө дэлхийд хамгийн томд тооцогдох кастодиан банк юм.