Categories
Санал болгож буй даатгалын бүтээгдэхүүнүүд

ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ДААТГАЛЫН ГЭРЭЭ

Хөдлөх хөрөнгийн даатгал нь таны өмчид гэнэтийн болон санамсаргүй тохиолдлоор учирч болох хохирлыг санхүүгийн эрсдэлээс хамгаалах үйлчилгээ юм.

Даатгалын зүйл

  • Суурилуулдаг болон суурилуулдаггүй тоног төхөөрөмж;
  • Гэр ахуйн болон албан тасалгааны компьютер, цахилгаан бараа (Үүнд гар утас, таблет, зөөврийн компьютер хамаарахгүй);
  • Гэр ахуйн болон албан тасалгааны тавилга.

Даатгалын хамгаалалт

  • Галын;
  • Байгалийн;
  • Цахилгаан эрчим хүчний;
  • Сантехникийн;
  • Гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл.

Даатгалын үнэлгээ

Даатгалын компаниХураамжийн хувь
Амар ДаатгалТавилга, эд хогшил0.4%
Цахилгаан бараа0.6%
Бодь ДаатгалТавилга, эд хогшил0.5%
Цахилгаан бараа0.5%
Тоног төхөөрөмж0.4%
Бараа материал (Лангуу)0.35%
Бараа материал (Агуулах)0.3%
Мандал ДаатгалҮйлвэрлэлийн тоног төхөөрөмж0.35%
Үйлчилгээний тоног төхөөрөмж0.45%
Монгол ДаатгалТавилга, эд хогшил0.4%
Цахилгаан бараа0.6%
Иншүрко даатгалТавилга, эд хогшил0.7%
Цахилгаан бараа1%
Тоног төхөөрөмж0.6 – 0.65%

Даатгалын тохиолдлын үед авах арга хэмжээ

Даатгалын тохиолдол үүссэн нөхцөлд дараах арга хэмжээг авна. Үүнд:

  • Нэн түрүүнд хохирлыг ихэсгэхгүй байх, цаашид гарч болзошгүй эрсдэлийг бууруулах арга хэмжээ авах;
  • Даатгуулсан даатгалын компанийн шуурхай албанд дуудлага өгч, заавар зөвлөмж авах;
  • Зураг, бичлэгээр баталгаажуулж авах;
  • Гэрээнд тусгасан нөхөн төлбөрийн тохиолдлын үед бүрдүүлэх бичиг баримтуудыг бүрдүүлж, даатгагчид хүлээлгэн өгөх.

Нөхөн төлбөрийн бүрдүүлэх материал

  • Даатгуулагчийн өргөдөл
  • Албан байгууллагын хувьд нөхөн төлбөр хүссэн албан бичиг
  • Даатгалын гэрээ, баталгааны эх хувь
  • Оролцогч талуудын бичиг баримтны хуулбар
  • Даатгалын хохирол үнэлэх эрхтэй үнэлгээний байгууллагаар баталгаажсан үнэлгээний тайлан
  • Шаардлагатай гэж үзвэл холбогдох мэргэжлийн байгууллагын гаргасан дүгнэлт, тодорхойлолт. /ЗЦ, ОБЕГ, УЦУХ, МХЕГ гэх мэт/
  • Бусад шаардлагатай бичиг баримтууд.

Даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Тээвэр хөгжлийн банкны өөрт ойр байрлах салбар нэгжид хандах эсвэл Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-9999 дугаарт холбогдоорой.