Энэхүү даатгал нь уул уурхай, барилга, зам, тээврийн салбарт ашиглагддаг хүнд даацын тээврийн хэрэгсэлд гэнэтийн, санамсаргүй болон гадны нөлөөллөөр үүсэх эрсдэлийг хамгаална.
Даатгалын хамгаалалт
- Зам тээврийн хөдөлгөөний бүх төрлийн эрсдэл;
- Ашиглалтын үеийн;
- Гал түймэр, бүх төрлийн тэсрэлт, дэлбэрэлт;
- Байгалийн эрсдэл;
- Гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдлийн улмаас учрах эрсдэл;
- Зориулалтын зогсоолд байрлуулсан үеийн.
Даатгалын үнэлгээ
Хөрөнгийн даатгуулах үеийн зах зээлийн үнэлгээ
| Даатгалын компани | Хураамжийн хувь | Даатгуулагчийн хариуцах хувь |
| Амар Даатгал | 0.38% | Өөрийн буруутай үйлдлийн улмаас 0-20% |
| 0.42% | ||
| Бодь Даатгал | 0.70% | 10% |
| Мандал Даатгал | 1.2% | 20% |
| МИГ Даатгал | 0.60% | 10% |
| 0.55% | ||
| Монгол Даатгал | 0.80% | Өөрийн буруутай бол – 20% |
| Нэмэлт эрсдэл – 0.1% | ||
| Иншүрко даатгал | С ангилал – 1.25% | Өөрийн буруутай бол – 20% |
| Е ангилал – 1.25% | ||
| D ангилал – 1.50% | ||
| М ангилал – 1.00% |
Даатгалын тохиолдлын үед авах арга хэмжээ
Даатгалын тохиолдол үүссэн нөхцөлд дараах арга хэмжээг авна. Үүнд:
- Нэн түрүүнд хохирлыг ихэсгэхгүй байх, цаашид гарч болзошгүй эрсдэлийг бууруулах арга хэмжээ авах;
- Даатгуулсан даатгалын компанийн шуурхай албанд дуудлага өгч, заавар зөвлөмж авах;
- Зураг, бичлэгээр баталгаажуулж авах;
- Гэрээнд тусгасан нөхөн төлбөрийн тохиолдлын үед бүрдүүлэх бичиг баримтуудыг бүрдүүлж, даатгагчид хүлээлгэн өгөх.
Нөхөн төлбөрийн бүрдүүлэх материал
- Даатгуулагчийн өргөдөл
- Албан байгууллагын хувьд нөхөн төлбөр хүссэн албан бичиг
- Даатгалын гэрээ, баталгааны эх хувь
- Оролцогч талуудын бичиг баримтны хуулбар
- Даатгалын хохирол үнэлэх эрхтэй үнэлгээний байгууллагаар баталгаажсан үнэлгээний тайлан
- Шаардлагатай гэж үзвэл холбогдох мэргэжлийн байгууллагын гаргасан дүгнэлт, тодорхойлолт. /ЗЦ, ОБЕГ, УЦУХ, МХЕГ гэх мэт/
- Бусад шаардлагатай бичиг баримтууд.
Даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Тээвэр хөгжлийн банкны өөрт ойр байрлах салбар нэгжид хандах эсвэл Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-9999 дугаарт холбогдоорой.