Categories
Санал болгож буй даатгалын бүтээгдэхүүнүүд

ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ДААТГАЛЫН ГЭРЭЭ

Үл хөдлөх хөрөнгийн даатгал нь орон сууц, амины сууц, хашаа байшин, оффис, үйлдвэрлэлийн барилга зэрэг үл хөдлөх хөрөнгийг гэнэтийн болон санамсаргүй эрсдэлээс хамгаалах санхүүгийн баталгаа юм.

Даатгалын хамгаалалт

  • Галын эрсдэл (гал түймэр, дэлбэрэлт);
  • Сантехникийн эрсдэл;
  • Байгалийн эрсдэл;
  • Цахилгаан эрчим хүчний эрсдэл;
  • Гуравдагч этгээдээс учруулсан санаатай болон санамсаргүй үйлдэл;
  • Хулгайн сэдлээр учирсан хохирол.

Даатгалын үнэлгээ

Шинээр худалдан авч байгаа хөрөнгийн хувьд худалдан авч буй үнэ, хуучин хөрөнгийн хувьд зах зээлийн үнэ байна.

Даатгалын компаниХураамжийн хувь
Амар Даатгал Үндсэн эрсдэлНэмэлт эрсдэл
Зөөврийн сууц0.6%0.09%
Зуслангийн байшин, амины орон сууц0.5%0.09%
Орон сууц0.4%0.09%
Бодь ДаатгалОрон сууц0.09%
Хашаа байшин0.20%
Амины сууц
Үйлдвэрлэлийн зориулалттай обьект
Үйлчилгээний зориулалттай обьект
Оффисийн барилга
Мандал ДаатгалОффисийн барилга0.25%
Үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай обьект
Авто зогсоол
Монгол ДаатгалАмины орон сууц, байшин0.2%
Иншүрко даатгалОрон сууц0.15%
Хашаа байшин0.25%
Амины сууц0.2%

Даатгалын тохиолдлын үед авах арга хэмжээ

Даатгалын тохиолдол үүссэн нөхцөлд дараах арга хэмжээг авна. Үүнд:

  • Нэн түрүүнд хохирлыг ихэсгэхгүй байх, цаашид гарч болзошгүй эрсдэлийг бууруулах арга хэмжээ авах;
  • Даатгуулсан даатгалын компанийн шуурхай албанд дуудлага өгч, заавар зөвлөмж авах;
  • Зураг, бичлэгээр баталгаажуулж авах;
  • Гэрээнд тусгасан нөхөн төлбөрийн тохиолдлын үед бүрдүүлэх бичиг баримтуудыг бүрдүүлж, даатгагчид хүлээлгэн өгөх.

Нөхөн төлбөрийн бүрдүүлэх материал

  • Даатгуулагчийн өргөдөл
  • Албан байгууллагын хувьд нөхөн төлбөр хүссэн албан бичиг
  • Даатгалын гэрээ, баталгааны эх хувь
  • Оролцогч талуудын бичиг баримтны хуулбар
  • Даатгалын хохирол үнэлэх эрхтэй үнэлгээний байгууллагаар баталгаажсан үнэлгээний тайлан
  • Шаардлагатай гэж үзвэл холбогдох мэргэжлийн байгууллагын гаргасан дүгнэлт, тодорхойлолт. /ЗЦ, ОБЕГ, УЦУХ, МХЕГ гэх мэт/
  • Бусад шаардлагатай бичиг баримтууд.

Даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Тээвэр хөгжлийн банкны өөрт ойр байрлах салбар нэгжид хандах эсвэл Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-9999 дугаарт холбогдоорой.