Харилцагч та өөрийн дансандаа хийгдсэн гүйлгээ бүрийн мэдээллийг мессежээр болон и-мейлээр хүлээн авч, цаг тухайд нь дансаа хянах боломжтой. Уг үйлчилгээг ашигласнаар дансныхаа хөдөлгөөнийг тогтмол хянахаас гадна, төлбөр тооцооны аливаа эрсдэлээс хамгаалагдана.
- Нүүр хуудас
- Иргэд
- Цахим Банк
Мессеж мэдээ
Мессеж мэдээ
Харилцагч та өөрийн дансандаа хийгдсэн гүйлгээ бүрийн мэдээллийг гар утсандаа шууд хүлээн авч, өөрийн дансаа хянах боломжтой.
Боломжууд
- Бүх төрлийн дансанд хийгдсэн орлого, зарлагын гүйлгээний мэдээллийг авах;
- Хугацаат хадгаламжийн дансны хугацаа дуусах дөхсөн талаарх мэдээллийг авах;
- Хэдэн ч дансанд уг үйлчилгээг холбуулах;
- Гүйлгээний мэдээлэлтэй хамт дансны үлдэгдлийн мэдээллийг авах;
Давуу тал
- Аливаа төлбөр тооцооны эрсдэлээс хамгаална;
- 24 цагийн турш үйлчилгээг авах боломжтой;
Үйлчилгээний нөхцөл
- Жилийн болон элсэлтийн хураамжгүй;
- Мэдээлэл хүлээн авах гүйлгээ тутамд 50₮;
Бүрдүүлэх материал
Та Тээвэр хөгжлийн банкны өөрт ойр салбарт цахим үнэмлэхтэйгээ хандах, эсвэл онлайн банкны үйлчилгээгээр дамжуулан бүртгүүлэх боломжтой.
Байгууллага:
- Албан тоот /Албан тоотгүй бол бичиг баримт, байгууллагын тамга/
- Бүтээгдэхүүн үйлчилгээний хүсэлт