Categories
Splendor Plus Юнионпэй карт
Картын төрөл  
• Дебит
Categories
Splendor Plus Юнионпэй карт

Давуу тал

  1. Жилийн хураамжгүй;
  2. 2027 оны гуравдугаар сарыг дуустал CASHBACK-тай;
  3. U-Rewards-аас хөнгөлөлт эдлэх боломжтой;
  4. Үнэгүй шуудан хүргэлттэй.

Categories
Splendor Plus Юнионпэй карт

Дебит картын нөхцөл

 
Харилцах дансны валютТөгрөг, Доллар, Юань, Евро
Элсэлтийн хураамж50,000 төгрөг
Картын хугацаа3 жил
Яаралтай карт гаргах хураамж5,000 төгрөг
Бусад банкны АТМ-с бэлэн зарлага гаргах500 төгрөг буюу түүнтэй тэнцэх валют
Бусад банкны АТМ-р үлдэгдэл шалгах 100 төгрөг буюу түүнтэй тэнцэх валют
Дотоодын банкаар картын үлдэгдэл шалгах
Пин код өөрчлөх /Банк, пин пад/1,000 төгрөг буюу түүнтэй тэнцэх валют
Интернэт пин код авах, өөрчлөх /Банк/Шимтгэлгүй
Дахин захиалгын хураамж30,000 төгрөг
Нэг өдөрт хийх бэлэн зарлагын лимит25,000,000 төгрөг буюу түүнтэй тэнцэх валют
Нэг өдөрт хийх худалдан авалтын лимит100,000,000 төгрөг буюу түүнтэй тэнцэх валют
Харилцах дансны доод үлдэгдэл1,000 төгрөг/ 1 ам.доллар/ 1 евро / 5 юань
Categories
Splendor Plus Юнионпэй карт

Бүрдүүлэх материал

Categories
External audit report

2025

Categories
Financial education News

ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНК ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

Банкны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал зарлах тухай

Монгол Улсын Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйл 59.4 дэх заалт, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалт, 60.2 дахь заалт, Банкны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.4 дэх заалт, Тээвэр хөгжлийн банк ХК-ийн дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь заалт, 11.4 дэх заалт, 11.6 дахь заалт болон Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн №Т/26-02 дугаартай хурлын тэмдэглэлийн дагуу “Тээвэр хөгжлийн банк” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд хувьцаа эзэмшигч та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.

  1. Хурал хийх газар: Тээвэр хөгжлийн банк ХК-ийн төв байр буюу Сүхбаатар дүүрэг, Шангри-Ла оффис, 15 давхрын хурлын танхим
  2. Хурал эхлэх цаг: 14.00 цагт
  3. Бүртгэлийн өдөр: 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр
  4. Хэзээ: 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр
  5. Хурал хийх хэлбэр: Биечлэн

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар хэлэлцэх асуудал:

Танилцах асуудал:

  1. Банкны 2025 оны жилийн тайлангийн талаарх танилцуулга;
  2. Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны үйл ажиллагааны тайлангийн танилцуулга;
  3. Активыг холбогдох сангаас хаасан болон активыг тэнцлээс хассан талаарх тайлангийн танилцуулга.

Шийдвэрлэх асуудал:

  1. Банкны 2025 оны хөндлөнгийн аудитын байгууллагаар баталгаажуулсан санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэж батлах;
  2. Банкны 2025 оны жилийн эцсийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах эсэх тухай;
  3. Бусад.
Categories
Financial education News

TRANSFER YOUR CNY AND USD INTERNATIONAL PAYMENTS FASTER AND MORE COST-EFFECTIVELY WITH TRANSBANK

In line with its strategy to deliver private banking services in accordance with international standards, TransBank has enhanced its foreign payments infrastructure and is among the leading banks in Mongolia to execute direct CNY and USD transactions.

As a result, clients engaged in international trade and business are able to perform cross-border payments with greater speed, operational simplicity, and cost efficiency.

As part of this initiative, the Bank has established a partnership with The Bank of New York Mellon, a leading global financial institution in USD clearing, and has successfully opened its direct USD correspondent (clearing) account.

This enables USD international transfers to and from over 100 countries to be processed within one business day. In addition, the Bank offers a principal-protected USD transfer service with a transaction fee starting from USD 30, providing highly competitive terms to its clients.

Furthermore, TransBank has become the first bank in Northeast Asia to act as a direct participant in the Cross-Border Interbank Payment System (CIPS) for RMB transactions. This enables faster and more reliable RMB transfers, with funds delivered to beneficiaries within as little as two hours, while enhancing payment efficiency and operational speed for clients engaged in trade and cooperation with China.

Clients can initiate international transfers to any country worldwide through their nearest TransBank branch, with the fastest and most cost-effective conditions

For more information on international transfers, please click here.

For detailed information on branch locations, please click here.

Categories
Financial education News

ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНКНЫ 2025 ОНЫ IV УЛИРЛЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАН

2025 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар Тээвэр хөгжлийн банкны нийт актив өмнөх онтой харьцуулахад 50 хувиар өсөж, 1.7 их наяд төгрөгт хүрлээ. Эх үүсвэрийн тогтвортой өсөлтийг амжилттай ханган ажилласны үр дүнд нийт татан төвлөрүүлсэн хөрөнгийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс хоёр дахин нэмэгдэж 1.4 их наяд төгрөгт хүрсэн байна.

Тайлант хугацаанд мөнгөний нийлүүлэлт 9 хувиар өссөн орчинд банкны өсөлт зах зээлийн өсөлтөөс ойролцоогоор 10 дахин өндөр гүйцэтгэлтэй байв. Активын өгөөжийг нэмэгдүүлэн, зардлын үр ашгийг сайжруулсны үр дүнд цэвэр ашиг өмнөх оноос 72 хувиар өсөж 18.3 тэрбум төгрөгт хүрлээ.

Банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа 44.9 хувь, зохицуулагч байгууллагаас тогтоосон өөрийн хөрөнгийн зохистой харьцааны хувьд шалгуур үзүүлэлтээс 7.9 нэгж хувиар давж, 19.9 хувьд хүрсэн нь банкны салбарт тэргүүлэх үзүүлэлтэд тооцогдож байна.

Тээвэр хөгжлийн банк нь зохицуулагч байгууллагаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг ханган ажиллаж, дотоод болон гадаад хамтын ажиллагаандаа бодит амжилтыг үзүүлэн, харилцагчдадаа урт хугацааны үнэ цэнийг бүтээн ажиллалаа.

2025 оны онцлох үйл явдлуудаас:

  1. Тээвэр хөгжлийн банк нь БНХАУ-ын хил дамнасан юанийн төлбөр тооцооны үндсэн систем болох CIPS-д Шууд оролцогчоор элссэн Монгол улсын төдийгүй Зүүн хойд Ази дахь анхны арилжааны банк боллоо.
  2. Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн салбарт оруулж буй бодит хувь нэмрээ үнэлүүлэн, “ТОП-100” аж ахуйн нэгжийн нэгээр гурав дахь жилдээ дараалан шалгарч, шагналаа гардан авлаа.
  3. Картын төлбөр тооцооны аюулгүй байдлыг хангах сүүлийн хувилбар болох PCI-DSS стандартын 4.0.1 хувилбарыг хамгийн богино хугацаанд үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүллээ.
  4. Монгол Улсын хөгжлийн төлөвлөгөөнд багтсан дэд бүтцийн төслийг дэмжих бондын үйл ажиллагаанд үндсэн андеррайтераар анх удаа ажиллаж, бондын зорилтот санхүүжилтийг амжилттай татан төвлөрүүлээд байна.
  5. Олон улсын үнэлгээний Fitch Ratings агентлаг банкны зээлжих зэрэглэлийн үнэлгээг шинээр тогтоон, хэтийн төлөвийг “Тогтвортой” хэмээн дүгнэлээ.
  6. АНУ-ын нэр хүнд бүхий The Bank of New of York Mellon (BNY Mellon)-тай корреспондент харилцаа тогтоож ам.долларын ностро дансаа амжилттай нээлээ.
  7. Олон улсын нэр хүндтэй Global Banking & Finance Review сэтгүүлээс “Монгол Улсын Шилдэг Хувийн Банк 2025” шагналыг хүртэж, хувийн банкны үйлчилгээний стандартыг олон улсын түвшинд хүргэснээ бататгалаа.

Бидэнтэй үргэлж хамт байдаг харилцагч, түнш, хөрөнгө оруулагч, ажилтнуудынхаа хамтын ажиллагаанд талархал илэрхийлье.

Та бүхэн санхүүгийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД дарж танилцаарай.

Categories
Хараат бус гишүүдийн тайлан

ТУЗ-ийн хараат бус гишүүн Б.Оюунцацралын 2025 оны 4-р улирлын тайлан

Categories
Хараат бус гишүүдийн тайлан

ТУЗ-ийн хараат бус гишүүн Ч.Зоригтбаатарын 2025 оны 4-р улирлын тайлан