Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал нь зам, тээврийн ослын улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хохирогчийн эрхийг хамгаална.
Даатгалын хамгаалалт:
- Жолооч нь автотээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын амь насанд учруулсан хохирол;
- Жолооч нь автотээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын эрүүл мэндэд учруулсан хохирол;
- Жолооч нь автотээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын эд хөрөнгөд учруулсан хохирол.
Даатгалын үнэлгээ, хураамж
| № | Тээврийн хэрэгслийн ангилал | Нэг удаагийн нөхөн төлбөрийн дээд хэмжээ | Суурь хураамж |
| 1 | “А” ангиллын тээврийн хэрэгсэл | 5 сая төгрөг | 12,500 төгрөг |
| 2 | “В” ангиллын тээврийн хэрэгсэл | 5 сая төгрөг | 33,000 төгрөг |
| 3 | “С” ангиллын тээврийн хэрэгсэл | 10 сая төгрөг | 42,500 төгрөг |
| 4 | “D” ангиллын тээврийн хэрэгсэл | 10 сая төгрөг | 53,000 төгрөг |
| 5 | “Механизм” ангиллын тээврийн хэрэгсэл | 5 сая төгрөг | 12,500 төгрөг |
Суурь хураамж нь даатгуулагчийн дараах 9 итгэлцүүрээс хамаарч өөрчлөгдөнө.
| Тайлбар: |
| И1-Тээврийн хэрэгслийг ашиглах газар нутгийн байршил |
| И2-Өмнөх гэрээний хугацаанд даатгуулагчийн буруугаас үүссэн даатгалын тохиолдлын тоо, олгосон нөхөн төлбөрийн хэмжээнээс хамаарах итгэлцүүр |
| И3-Даатгуулагчийн нас, автотээврийн хэрэгсэл жолоодох туршлагаас хамаарах итгэлцүүр |
| И4-Даатгалын гэрээний хугацаанаас хамаарах итгэлцүүр |
| И5-Даатгуулагч худал мэдээлэл өгсөн эсэх |
| И6-Тээврийн хэрэгслийг ашиглах жолоочийн тоо |
| И7-Тээврийн хэрэгслийн даац, суудлын тоо, хөдөлгүүрийн хүчин чадал |
| И8-Тээврийн хэрэгслийн зориулалт |
| И9-Чиргүүлтэй эсэх |
Даатгалын тохиолдлын үед авах арга хэмжээ
Даатгалын тохиолдол үүссэн нөхцөлд дараах арга хэмжээг авна. Үүнд:
- Нэн түрүүнд хохирлыг ихэсгэхгүй байх, цаашид гарч болзошгүй эрсдэлийг бууруулах арга хэмжээ авах;
- Даатгуулсан даатгалын компанийн шуурхай албанд дуудлага өгч, заавар зөвлөмж авах;
- Зураг, бичлэгээр баталгаажуулж авах;
- Гэрээнд тусгасан нөхөн төлбөрийн тохиолдлын үед бүрдүүлэх бичиг баримтуудыг бүрдүүлж, даатгагчид хүлээлгэн өгөх.
Нөхөн төлбөрийн бүрдүүлэх материал
- Даатгуулагчийн өргөдөл
- Албан байгууллагын хувьд нөхөн төлбөр хүссэн албан бичиг
- Даатгалын гэрээ, баталгааны эх хувь
- Оролцогч талуудын бичиг баримтны хуулбар
- Даатгалын хохирол үнэлэх эрхтэй үнэлгээний байгууллагаар баталгаажсан үнэлгээний тайлан
- Шаардлагатай гэж үзвэл холбогдох мэргэжлийн байгууллагын гаргасан дүгнэлт, тодорхойлолт. /ЗЦ, ОБЕГ, УЦУХ, МХЕГ гэх мэт/
- Бусад шаардлагатай бичиг баримтууд.
Даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Тээвэр хөгжлийн банкны өөрт ойр байрлах салбар нэгжид хандах эсвэл Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-9999 дугаарт холбогдоорой.